Янз бүрийн шалтгаанаар асар их хэмжээний мөнгөнөөс сайн дураараа татгалзаж байсан олны танил 25 эрхэм

0

Олны танил алдартнууд маш их хэмжээний мөнгө олдог нь нууц биш. Үүний зэрэгцээ тэд өөрт нь санал болгосон ажил таалагдахгүй байвал, хэдэн сая доллар олж болох байсан ч татгалздаг байна. Үүнд мөн мөнгөний их, бага хэмжээ ч гэсэн мөн нөлөөлдөг. Гэхдээ заримдаа олны танил хүмүүс гаргасан шийдвэрээсээ болоод алдаа гаргаад зогсохгүй, тэр ч бүү хэл татгалзсан хариу өгсөндөө харамсах тохиолдол ч бас байдаг аж.

Бид олны танил хүмүүс бидний мөрөөдлийн амьдралаар амьдарч байгааг хараад атаархдаг ч, эндээс зарим нэг зүйлийг мэдэж авч болно: илүү их мөнгө олох нь хүний амьдралын эцсийн зорилго биш бололтой. Хааяа нэг алхам хойш ухарч, өөрийнхөө яг юу хийхийг хүсэж буйгаа мэддэг байх нь чухал ажээ. Түүнчлэн, хамгийн их амжилтад хүрсэн хүмүүс олон сая долларын ашиг олдог хэдий ч, энэ нь буруу шийдвэр байсан нөхцөлд цаг хугацааны эрхээр томоохон бүтэлгүйтэлтэй нүүр тулгардаг нь бичигдээгүй хууль юм.

Иймд бид та бүхэнд хэтэвчээ түнтийтэл асар их хэмжээний мөнгө олох боломжтой байсан ч, ямар нэгэн шалтгааны улмаас татгалзаж байсан олны танил хүмүүсийг танилцуулахаар шийдлээ.

1. Lady Gaga Бүгд Найрамдах намын арга хэмжээн дээр 1 сая доллароор дуулахаас татгалзаж байв

John Robert Charlton / Flickr

 

2. Gotye-ийн алдарт “Somebody That I Used To Know” дуу YouTube-ийн сурталчилгаанаас 1.6 сая доллар олох боломжтой байсан

gotyemusic / YouTube

 

3. Abba хамтлаг эргэн нэгдэж, аялан тоглолтоо 1 тэрбум доллараар хийх саналаас татгалзсан

AVRO / Wikimedia

 

4. Jerry Seinfeld өөрийнх нь тухай өгүүлэх ТВ шоуны дараагийн цувралд 110 сая доллароор тоглохоос татгалзаж байсан бөгөөд энэ шийдвэртээ хэзээ ч харамсаж байгаагүй

David Shankbone / Flickr

 

5. ZZ Top хамтлагийн гишүүдэд сурталчилгаанд тоглохын тулд сая доллароор сахлаа хусуулах хангалтгүй байв

Brian Marks / Flickr

 

6. Will Ferrel 29 сая доллароор “Elf 2” кинонд тоглохоос татгалзсан

Eva Rinaldi / Flickr

 

7. Christian Bale 4 дэх “Batman” кинонд тоглохыг хүлээн зөвшөөрсөн бол 50 сая долларыг халааслах байжээ

Asim Bharwani / Flickr

 

8. Michael Keaton 15 сая доллароор “Batman & Robin” кинонд дүр бүтээхээс татгалзаж байсны шалтгаан нь түүнд кино зохиол таалагдаагүй

Gage Skidmore / Flickr

 

9. Jodie Foster “The Silence of the Lambs” кинонд тоглохыг хүсээгүй бөгөөд үүнээсээ болоод 15 сая долларыг өөрийн болгож чадаагүй

John Mathew Smith and Celebrity Photos / Wikimedia

 

10. “Breaking Bad” ТВ шоуны найруулагч Vince Gilligan шинэ цувралын 3 ангийг нэмж найруулахаас татгалзаж, улмаар 75 сая долларын гэрээнд гарын үсэг зураагүй

Gage Skidmore / Flickr

 

11. Keanu Reeves “Speed 2” кинонд тоглохоос татгалзсанаасаа болж, 12 сая долларыг өөрийн болгож чадаагүй

GabboT / Flickr

 

12. The Beatles хамтлаг эргэн нэгдэж, нэг удаагийн концертоо үзэгчдэд толилуулсныхаа хариуд 50 сая доллар халааслах боломжоос татгалзсан

United Press International / Wikimedia

 

13. Sean Connery алдарт Gandalf-ийн дүрийг бүтээсэн бол 450 сая долларыг өөрийн болгох байв

Rob Bogaerts / Anefo / Wikimedia

 

14. James Arthur 346,000 доллароос татгалзаж, “Celebrity Big Brother” шоунд оролцоогүй

Vinch / Wikimedia

 

15. Matt Damon “Avatar” кинонд дүр бүтээхээс татгалзаж, 278 сая долларыг өөр жүжигчний халаасанд оруулж байсан

Siebbi / Flickr

 

16. Katie Holmes “Buffy in Buffy The Vampire Slayer” кинонд дүр бүтээхээс хойш сууж, 15 сая долларыг алдаж байв

Warner Bros. Entertainment / YouTube

 

17. Dave Chappelle өөрийнхөө нэрээр нэрлэсэн шоуны 3 дахь цувралыг хийхээс татгалзаж, 50 сая долларын гэрээнд гарын үсэг зураагүй

John Bauld / Wikimedia

 

18. Hulk Hogan шарсан махны сурталчилгаанд тоглохоос татгалзаж, 200 сая доллар халааслах боломжоо алдаж байв

Mike Kalasnik / Hulk Hogan

 

19. Shaquille O’Neal кофе уудаггүй учраас Starbucks-т хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж байсан бөгөөд тухайн үед сайн бодож үзсэн бол өдийд багагүй мөнгийг данс руугаа шилжүүлүүлэх байсан нь лавтай

Keith Allison / Wikimedia

 

20. Kim Kardashian болон Kanye West нар шинээр төрсөн охиныхоо зургийг авахуулж, олон нийтэд хүргэхээс татгалзаж, 3 сая долларыг өөрсдийн болгохыг хүсээгүй

Diego Quintana / Flickr, Eva Rinald / Flickr

 

21. Emily Browning “Twilight” киноны сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзсан бөгөөд хэрэв тэр зөвшөөрч, улмаар кинонд тоглосон бол 40 сая долларыг халааслах байв

Nick Step / Flickr

 

22. The Smiths хамтлагийнханд Коачелла хөндийд зохион байгуулагдсан урлаг соёл аргын хэмжээ болон хөгжмийн фестивальд бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэж, оролцох юм бол 5 сая доллар өгье гэхэд тэд татгалзаж байжээ

Last.fm

 

23. Ja Rule “2 Fast 2 Furious” кинонд 500,000 доллароор тоглох саналаас татгалзаж байв

WebSummit / Wikimedia

 

24. Pamela Anderson “The X Files” киноноос илүү “Baywatch”-д дүр бүтээхийг илүүд үзсэнээс болж, олон сая долларыг өөрийн болгох боломжоо алдаж байв

Georges Biard / Wikimedia

 

25. Bruce Willis “The Expendables 3” кинонд тоглохоос татгалзаж байсан бөгөөд энэ нь түүний 1-ээс илүү олон сая долларын гэрээ байгуулахыг хүссэнтэй холбоотой байсан гэнэ

Gage Skidmore / Flickr
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *