Шинэ он гарна гэдэг шинэ загвар, шинэ чиг хандлага, шинэ шийдэл, шинэ хуулиуд гарч ирнэ гэсэн үг. Мэдээж хүн төрөлхтний үйл ажиллагааг эмх цэгцтэй байлгахад хууль дүрэм зайлшгүй шаардлагатай боловч зарим хууль дүрмүүд үнэхээр хачирхмаар, утгагүй байх нь бий. Инээд хүрмээр хөгийн байж болох ч эдгээр хуулиудыг зөрчсөн тохиолдолд торны цаана ч сууж мэднэ. Энэ шинэ онд хэрэгжиж магадгүй бөгөөд үнэхээр хачин хуулиудыг энд танилцуулъя.
Калифорни – Зоогийн газрууд гадаах жижигхэн хашаанд хооллож байгаа үйлчлүүлэгчиддээ нохойтойгоо хамт суухыг зөвшөөрнө.
Невада – Өсвөр насны жолооч нарт хэт олон удаа хичээлээ тасалсан бол жолоо барих эрхийг нь түр хязгаарлана.
Вашингтон – Яаж ч идэж болмооргүй байсан хоолоо гадагш гаргаж хаях хууль бус.
Орегон – Ашиглах эрхийг нь хассан байшин худалдаалагч худалдан авагчдаа гэрээ лаборатори байдлаар ашиглаж байсан бол хэлэх ёстой.
Калифорни – Жимс, хүнсний ногоо, мах хийгээгүй л бол хүнсний дэлгүүрүүдэд гялгар уут ашиглахыг хориглосон.
Нью йорк – Бар эсвэл бусад том мууртай цуг сельфи хийх хууль бус.
21 муж – Улс даяар 21 мужид хамгийн бага цалинг нэмэх
Нью Йорк – Оршин суугчид өөрсдийн е-хог хаягдлыг боловсруулах ёстой.
Мичиган – Машин ашиглахтай адил завь ашиглахад хорт хаягдлын улмаас хуулийн хязгаарлалт тогтоосон.
Иллинойс – Багш болон сургуулийн удирдлагууд сургуулийн анги танхимаас гадагш хальсан кибер доог тохууг олж илрүүлэх ёстой.
Буруу
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл



