Хөл хорионд байгаа жүжигчин бүсгүйчүүд хоорондоо зайнаас тулалдаж байгаагаа бичлэгт буулгажээ. 5 минут тасралтгүй үргэлжлэх сонирхолтой эйкшн видео үзэхэд бэлэн үү?

0

Зои Белл нь Квентин Тарантиногийн хайртай орлон тоглогч бүсгүй бөгөөд Холливудын жүжигчин бүсгүйчүүдийн дунд #BossBitchFightChallenge гэх нэгэн флешмобыг эхлүүлсэн байна. Үүнд үе үеийн жүжигчин бүсгүйчүүд оролцсон юм, кадруудыг эвлүүлж хоорондоо зодолдож байгаа юм шиг эйкшн бичлэг болгожээ. Тулаанчдаас нэр дурдвал, Марго Робби, Скарлетт Йоханссон, Холли Берри, Камерон Диас мөн өсөж яваа одууд болох Флоренс Пью, Жулия Баттерс нар багтсан байна. Нийт 38 оролцогчтой. Жүжигчид бүгд гэртээ хөл хорионд байгаа хэдий ч тэдний дунд хүчтэй тулаан болжээ.

Уг флешмобыг жүжигчин, орлон тоглогч Зои Белл анх санаачилсан юм, тэрээр найруулагч Тарантиногийн хайртай жүжигчин билээ

“Kill Bill” кинонд Ума Турманы орлон тоглогч байсан, мөн Квентинийн хэд хэдэн кинонд туслах дүр бүтээж байв. Үүнээс гадна “Death Proof” киноны гол дүрд ч тоглосон удаатай. “Once Upon a Time in Hollywood” киноны нэг хэсгийг та санаж байна уу? Брюс Литэй зодолдож машин цөмлөсан Клифф Бутад “Костюмаа тайлж хог новшоо аваад зураг авалтын талбайгаас зайл” гэж хэлсэн хүн бол чухам Зои юм.

 

Цаашлаад уг бичлэгт Розарио Доусан гарна

Флешмобын хийгдсэн арга бол жүжигчин бүр гэртээ өөрийнхөө тулаантай хэсгийн бичлэгийг хийгээд Зои руу эвлүүлэг хийлгэхээр явуулна. Жүжигчид эхлээд цохиулна, харин дараа нь хорсолтойгоор камер руу хариу цохино гэх хоёр хэсгээс бичлэг бүрдэнэ.

 

Энэ удаад хэн байна? Камерон Диаз!

Одоо хэн нэгнийг хүнс хийсэн уутаар цохих нь дээ.

 

“Little Women” киноны од Флоренс Пью сүрхий цохиуллаа

Эхлээд тэр шилтэй оргилуун дарс барьж авснаа болиод нохойны тоглоомоор тулалдахаар шийджээ

 

Бичлэг дээр эргээд Зои Белл гарч ирнэ. Энэ удаад тэр атгасан гараар бус харин нохойгоороо цохижээ

Юугаар ч цохиж болно. Эйкшн видеонд бас хэд хэдэн орлон тоглогч бүсгүйчүүд оролцсон байна, тэд гэрийн нөхцөлд аюултай үзүүлбэр хийжээ. Үзүүлбэрээ илүү бодит болгохын тулд тэд тусгай олс зэргийг ч ашигласан юм. Харин зарим нэг нь хүчтэй цохиулаад яг л жинхнээсээ буйдан дээрээ унаж байгаа мэт харагдана, ширээ мөргөнө, газар өнхөрнө. Яах аргагүй л жинхэнэ жүжигчид юм аа.

 

 

Таньсан уу? 11 настай Жулия Баттерз!

“Once Upon a Time in Hollywood” киноны зураг авалтын талбай дээр гардаг тэр бяцхан охин шүү дээ. Тоглоом тоотой нь дээр шүү.

 

Холли Берриг шавартай нь хутгаад усан сан руу түлхчихлээ

Удахгүй хэн нэгэн нь ч алуулах нь дээ.

 

Флешмобын үеэр Скарлетт Йохансыг спорт зааланд байхад нь таарчээ

Гимнастикийн бөмбөгийг тэр зэвсэг болгон ашиглав

 

Марго Роббиг ч зүгээр орхисонгүй

 

Тэр өөрийнхөө хайртай дүр болох Харли Куин шиг өшөөгөө авахаар шийдсэн байна

Энэ бүгд Зои Беллээр төгсөнө. Дараа нь эйкшн видеонд оролцсон жүжигчин бүсгүйчүүдийн нэрс явахын зэрэгцээ уг видеог бүтээхэд туслалцаа дэмжлэг үзүүлсэн нөхөр, үр хүүхэд гээд бүгдэд нь талархал илэрхийлжээ. Нэг ёсондоо уг бүсгүйчүүдийн бичлэгийг хийсэн хүн болгонд талархсан байна.

 

За, өнөөх тулаан чинь энэ шүү дээ. 5 минут, бас 38 зодолдож буй жүжигчин бүсгүйчүүд

Оролцсон хүн болгоны нэрс зодолдсон дэс дараагаараа явна. Жүжигчин бүсгүйчүүд маань уйдаад байгаа бололтой, тэгээд л ингэж зугаацаж байгаа биз ээ.

15
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Taivan Bayar

    Taivan Bayar

    2020/05/10 at 22:59

    500 hours later xopom.com posted it

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *