Таныг өдөр тутамд тань хордуулж байдаг 10 буруу зуршил

1

Тамхи татах, түргэн хоол идэх, архи уух гээд бүгд эрүүл бус зуршил юм. Гэвч дараах 10 зуршил нь таны эрүүл мэндэд мөн адил хортой бөгөөд таныг гайхшруулах нь мэдээж.

Хоол идсэнийхээ дараа шүдээ угаах

Хооллолт бүрийнхээ араас шүдээ угаах нь шүдэндээ үнэхээр тустай зүйл хийж байгаа хэрэг биш. Чихэр, цитрус, түргэн хоол эсвэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг хүчиллэг бүтээгдэхүүн байнга хэрэглэдэг бол угаах нь зөв. Шүдний паалангаас хоолноос үлдсэн хүчлүүдийг байнга цэвэрлэснээр таны шүд илүү мэдрэмтгий болно.

Удаан хугацаанд телевиз үзэх

Өдөрт 6 цаг телевиз үздэг хүн бүр дундажаас 4.8 жилээр доогуур дундаж наслалттай байдаг. Удаан хугацаагаар телевиз тогтмол үзэх нь хөдөлгөөний дутагдалд оруулдаг төдийгүй чипс эсвэл шоколад зэрэг эрүүл бус хоол хүнсний хэрэглээ нэмэгддэг байна. Энэ шалтгаанаар телевизэд донтох нь хэт таргалалттай болгох мөн чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн өвчлөлүүдэд дагуулдаг.

Чихэвчээр хөгжим чанга сонсох

Чихэвч нь таны чихний хэнгэргийг хаадаг учраас чихэнд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг. Сонсгол гэмтэх, чих шуугих, муу сонсох зэрэг нь дуу чимээнд байнга байснаар танд учрах бодит эрсдэл юм. Хэт чанга хөгжим бүү сонсоорой. Завсарлага авахаа мартуузай.

Цэвэр шахсан шүүс ихээр хэрэглэх

Цэвэр шахсан шүүс их хэмжээгээр хэрэглэх нь биед сайн гэж ихэнх хүмүүс итгэдэг. Та маш олон витаминуудыг авдаг ч шүүс нь олон төрлийн харшил үүсгэгчүүдийг агуулдаг. Жимсний сахар нь цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлж, дараа нь мөн хурдан бууруулдаг. Түүнчлэн та цаг тутамд зөвхөн нэг жижиг аягыг л уух нь зүйтэй.

Унтахаасаа өмнө утсаа оролдох

Та харанхуйд утсаа оролддог юм биш биз? Энэ тийм ч таатай зүйл биш бөгөөд тайван амгалан шөнийн нойрыг алдагдуулдаг. Яагаад гэвэл мелатонин гэх нойрны гормоны ялгаруулалтанд саад учруулдаг. Та дараа нь нам унтах ба өглөө нь танд хангалттай унтсан мэт санагдахгүй. Нойр муутай байснаар сэтгэл гутралд орох, илүүдэл жин, мөн хорт хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Бактерийн эсрэг савангийн хэрэглээ

Бактерийн эсрэг савангаар гараа угаах нь маш үр дүнтэй гэж хүмүүс боддог ч энэ бол алдаа. Хоёр судалгааны үр дүнгээс харахад, бактерийн эсрэг саван нь халдвар тарах эрсдэлийг энгийн савангаас илүү үр дүнтэй бууруулж чаддаггүй.

Бариу жийнс

Үүнийг байнга өмсөж болохгүй. Маш бариу өмд өмсөхөд цистит үүсэх эрсдэл нэмэгддэг төдийгүй булчинд өвчин ордог. Мөн гуяны мэдрэлийн судас маш их шахагдсанаар мэдрэлийн компрессын синдром, хөшүүн болох, жирвэгнэж мөн улайдаг.

Нарны тос ихээр хэрэглэх

Нарны гэрлийн туяа тусмагц ихэнх хүмүүс нарны тос түрхдэг. Эцэстээ тэд өөрсдийгөө наранд түлэгдэх мөн арьсны өвчлөлөөс сэргийлэхийг хүсдэг. Хэдий тийм ч нарны тос нь хэт ягаан туяаны хамгаалалтгүй наранд явж байгаа мэт хор уршигтай байдаг учраас хэт их хэрэглэх хэрэггүй. Таны биед маш чухал бодис болох Витамин Д нь таныг хэт их тос түрхсэн үед арьсанд хангалттай хэмжээгээр нэвчин орж чаддаггүй. Ингэснээр арьс үрчлээтнэ мөн өнгөө алдана. Янз бүрийн судалгаануудад нарны тосны хэрэглээ нь хортой арьсны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг баталсан. Судлаачдын үзэж буйгаар үүний нэг шалтгаан нь хүмүүс зөвшөөрөгдөх хугацаанаас илүү удаан хугацаагаар хурц наранд арьсаа ил гаргаснаас болдог.

Сүрчиг

Ганцаардмал хүмүүс ихэвчлэн өөрсдийн дэврүүн байдлаа удирдах, адал явдал эрэлхийлэхийн тулд гайхалтай сайхан үнэртэн хэрэглэдэг. Гэвч сүрчиг түрхэхээс зайлсхийгээрэй. Яагаад гэвэл тэдгээрийн ихэнх нь үнэрийг илүү хүчтэй болгодог маш олон химийн бодисууд агуулдаг. Эдгээр нь толгой эргэх, толгой өвдөх мөн бөөлжис хүргэх төдийгүй арьс ба нүдийг загатнуулна. Сүрчигийг хамгийн сайн орлогч нь тосны хэрэглээ юм.

Найтаалгахыг болиулах

Найтаалгах нь хүний байгалийн рефлекс бөгөөд бидний амьсгалын замыг цэвэрлэдэг. Үүнийг та таагүй гэж боддог ч найтаалгахыг хэзээ ч хорих гээд хэрэггүй. Энгийн тохиолдлуудад толгойн өвчин, дунд чих ба хөмдийн үрэвсэл үүсгэдэг. Аюултай тохиолдлуудад дүлийрэх эсвэл тархинд цус бүлэгнэх зэрэг өвчлөлд хүргэдэг.

Хэрвээ өөрийн тань эрүүл мэнд чухал бол энэхүү зөвлөгөөг дагаарай.

17
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *