Хамгийн өвөрмөц байрлалтай спортын тэмцээн уралдааны газрууд

0

Хамгийн өвөрмөц байрлалтай спортын тэмцээн уралдааны газруудСпортын янз бүрийн уралдаан тэмцээн болдог байр, газрууд нь ихэвчлэн хот суурин газруудын зах хэсэгт, томоохон хотуудад бол хотын дунд байрладаг. Гэхдээ энэ нь бүхий л спортын газрууд нь дээр дурдсан байршлуудад байрладаг гэсэн үг биш аж. Хотын хамгийн санаанд оромгүй, өвөрмөц газруудад байрладаг спортын тэмцээн уралдааны талбай, байрнууд цөөнгүй байдгаас хамгийн өвөрмөц газруудад байрладаг 12 газрын тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

1. АНУ, Коер ди’Элин амралтын газар /Coeur d’Alene Resort/
Америкийн Айдохо мужид орших Коер ди’Элин нуурын умард эрэгт байрлах тансаг амралтын газар. Завины зогсоол, хурлын тоног төхөөрөмж, спа түүнчлэн 18 нүхтэй гольфын талбайтай.
 
Уг амралтын газрын гольфын талбай нь дэлхий дээрх цорын ганц хөвөгч арал дээр байрладаг ба арал нь усан доорх замын дагуу 87-183 метрийн хүрээтэйгээр компьютерын удирдлагаар хөвдөг.
 
Гольф тоглох хүмүүсийг арал руу усны таксигаар хүргэдэг.
 
Дизайнер Скот Миллер /Scott Miller/-ийн зураг төслийг нь гаргасан энэ гольфын талбай АНУ-ын хамгийн шилдэг гольфын талбайнуудын дунд жагсдаг.
2. Фарое арлууд, Эйди /Eidi/ цэнгэлдэх хүрээлэн
Атлантын далайгаас хэдхэн ярдын зайд орших Эйди цэнгэлдэх хүрээлэн нь Фарое арлуудын зарим хагас мэргэжлийн хөл бөмбөгийн багуудын талбай юм.
 
 
Талбайн нэг талд ердөө ганцхан байшин байдаг ба үзэгчдийн хувьд тэнгис харсан чиглэлээс тоглолтыг үзэх боломжтой.
 
Фарое арлуудын хоёр дахь том арал болох Эйстрой /Eysturoy/ арлын баруун хойд үзүүрт орших Эйди тосгоны нутаг дэвсгэрт уг талбай байрладаг.
3. АНЭУ, Бурж Аль Араб дахь теннисийн талбай
Дэлхийн хамгийн өндөрт байрладаг теннисний талбай нь дэлхийн хэмжээнд өндрөөрөө 4-т ордог зочид буудлын орой дээр байрладаг. Тойрог хэлбэрийн энэ талбайг мөн нисдэг тэрэгний буудал хэлбэрээр ашигладаг.
 
321 метр өндөр зочид буудлын орой дээр байрлах энэ талбайн өндрийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч зочид буудлын барилгын оройтой их ойрхон байрладаг.
 
2005 онд Швейцарийн мэргэжлийн теннисчин Рожер Федерер /Roger Federer/, Америкийн мэргэжлийн теннисчин Андре Агасси /Andre Agassi/ нар энэ талбай дээр тоглож байсан билээ.
 
Юмейра арлаас 280 метрийн зайд орших хиймэл арал дээр сүндэрлэдэг Бурж Аль Араб зочид буудал руу очихын тулд арлыг эх газартай холбосон хувийн тахиралдсан гүүрээр явдаг.
 
Дарвуулт онгоцыг санагдуулам хэлбэртэй барилгад байрладаг уг зочид буудлыг дэлхийн цорын ганц 7 одтой зочид буудал гэх нь бий.
4. Сингапур, Марина булан дах хөвөгч цэнгэлдэх хүрээлэн
 
Дэлхий дээрх цорын ганц хөвдөг цэнгэлдэх хүрээлэн болох энэхүү хөвөгч талбай 120 метр урт, 89 метр өргөн хэмжээгээрээ ч мөн дэлхийд хамгийн томд тооцогддог. 9000 хүний суудалтай уг хөвөгч цэнгэлдэх хүрээлэнгийн өөрийнх нь масс 1070 тонн юм.
 
Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын хэсэг нь 30,000 хүнийг багтаах чадалтай. Ердөө 13-хан сарын хугацаанд баригдсан энэ цэнгэлдэх хүрээлэн 2007 оны 4-р сард үүд хаалгаа нээжээ.
 
Их хотын өдөр тутмын амьдралын нэг өчүүхэн хэсэг болоод тэнгэрийн хаяа, их далайгаас зогсоолд ирж буцаж байгаа завь, усан онгоцнууд мөн хотыг харах боломжийг олгосон гайхалтай орчинд байрладаг энэ талбай шөнийн тоглолтыг саадгүй үзүүлэх сайн гэрэлтүүлэгтэйн дээр тоглолтын оноо болон үйл явцыг илүү сайн харуулах аварга том дэлгэцнүүдтэй.
 
Гэсэн хэдий ч гадаа байрладаг учир янз бүрийн тоглолт, үйл явдал болох эсэхийг тодорхойлоход цаг агаарын байдал чухал нөлөө үзүүлдэг.
 
Хотын байгууламжийг амьд байгальтай илүү ойр болгож байршуулсан уг талбайд зохион байгуулагдсан тоглолт бүр, хожлын цом бүр үнэхээр мартагдашгүй байх бизээ.
5. АНЭУ, Дубайн цанын бааз
 
Халуун нар шарсан элсэн цөлийн дунд цанын бааз байна гэж бодоход төсөөлөгдөмгүй мэт боловч үнэхээр дэлхийн хамгийн том худалдааны төвүүдийн нэг болох Эмиратын худалдааны төвд 22,500 м.кв талбай бүхий цаны бааз байрладаг. Дотор байрлах уг цанын баазыг Эмиратын худалдааны төвийг хариуцдаг Мажид Аль Футтайм /Majid Al Futtaim/ үл хөдлөх хөрөнгийн компани эзэмшдэг аж.
 
2005 оны 11-р сард нээгдсэн уг цанын баазад янз бүрийн налуу, саад бүхий 5 налуутай 85 метр өндөр уултайгаас гадна 400 метр урт зам, мэргэжлийн цаначидад зориулсан дэлхийн анхны дотор байрлах зам, олсон болон дүүжин лифтнүүд зэрэг цанын баазад байдаг бүхий л зүйлс бий. Налуунуудтай хаяа зэрэгцэн 3000 м.кв талбай бүхий Снөү Парк /Snow Park/ байдаг бөгөөд энд чарга, мөсөн агуй, аварга цасан бөмбөлгүүд, авирагч цамхаг зэрэг зүйлсийг шийдэж өгчээ.
Ски Дубай /Ski Dubai/-д өдөрт хэд хэдэн удаа тоглохоор гарч ирдэг оцон шувуунууд байдаг. Оцон шувуудыг харахаар захиалга өгсөн үйлчлүүлэгчид оцон шувуудын дунд орох зөвшөөрөлтэй байдаг. Цанын бааз руу орох үнэнд өвлийн хувцас, цана, цасны хавтан зэрэг тоног төхөөрөмжүүд багтсан байдаг аж.
Өндөр үр дүнтэй тусгаарлах систем нь өдрийн цагаар агаарын температурыг Цельсийн -1 хэмд барьж байдаг ба хиймэл цас хийх шөнийн цагаар температур 5 хэмээр буурч, -6 хэмтэй байдаг.
 
6. Япон, дээвэр дээрх жижигхэн хөл бөмбөгийн талбай
 
Токио хотын Шибуяа галт тэрэгний буудлын дэргэд байрлах Тоёоко худалдааны төвийн орой дээр байрладаг.
 
2001 онд нээлтээ хийсэн Адидас Фуцал Парк /Adidas Futsal Park/ нь удаах жил нь Өмнөд Солонгостой хамтран хүлээн авч, зохион байгуулсан Фифа Уорлд Кап /FIFA World Cup/-ыг угтсан бүтээн байгуулалтын хүрээнд баригдсан.
 
Үнийн хувьд гишүүн багууддаа цагийн 54 доллараар хөлслүүлдэг бол гишүүн бус багуудад 86 доллар байдаг байна. Харин оргил цагуудад 1,5 цагийн 205 доллар болж өсдөг аж.
7. Швейцарь, Оттмар Хитцфельд цэнгэлдэх хүрээлэн /Ottmar Hitzfeld/
Европ дахь хамгийн өндөрт байрладаг цэнгэлдэх хүрээлэн болох энэ цэнгэлдэх хүрээлэн далайн түвшнээс дээш 2000 орчим метрийн өндөрт байрладаг. Саастал хөндийн дээр, Зерматт амралтын газрын яг гадаа, уулан дээр орших үзэсгэлэнтэй орчин бүхий уг цэнгэлдэх хүрээлэнд ЖиЭсПон /Gspon/ хөл бөмбөгийн баг тоглодог байна.
 
Хэдийгээр байж болох хамгийн том хавтгай талбайдаа баригдсан боловч бүрэн хэмжээний талбайн энд хүрэх хэмжээтэй бус уг цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг хиймэл зүлгээр бүржээ.
 
Автомашинаар явахад ч зэгсэн өндөр, хэцүү байдаг уг талбайд очихыг хүссэн тоглогчид, үзэгчид ойролцоох Сталден тосгоноос татсан утсаар хөдөлдөг тэргэнцэрээр явдаг байна.
8. Хорват, Игралисте Батарижа
 
Хорватын түүхэн хот Трогирт орших Батарижа хөл бөмбөгийн талбай нь Камерленго шилтгээн болон Сэйнт Маркогийн цамхаг гэсэн хоёр тусгай хамгаалалттай газрын дунд байдгаараа онцлог.
 
1000 хүний багтаамжтай уг цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа тоглолтыг үзэгчдийн олонх нь талбайн нэг талд байрлах шилтгээний орой дээрх зоогийн газраас үздэг байна.
9. Украйн, Англед цэнгэлдэх хүрээлэн
 
Захарпаттиа мужийн нутаг дэвсгэрт, Узгород хот руу явах замд энэ цэнгэлдэх хүрээлэн байрладаг ба налуу газарт байрлах уг талбай дээрх тоглолт дэргэдүүр нь өнгөрөх жолооч нарын хувьд үнэхээр хөгжилтэй, үзүүштэй зүйл байдаг байна.
10. АНУ, Гранд Централ Скуаш Курт
 
Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн төвд орших галт тэрэгний вокзал нь скуаш спортын тэмцээний талбар болдог гэдгээрээ дэлхийн хамгийн алдартай галт тэрэгний буудал гэгддэг. Дэлхийн Скуаш спортын Холбооны зүгээс үүнийг зохион байгуулдаг бөгөөд спортын энэ төрлийг хөгжүүлэхээр хийж байгаа ажил нь юм байна.
11. Гринлэнд, Уумманнак /Uummannaq/ мөсний гольфын талбай
 
Гринлэндэд мөсний гольфын талбай үнэхээр байдаг. Энд 1997 оноос хойш жил бүрийн 3-р сард Дэлхийн гольфын аварга шалгаруулах тэмцээн болж ирсэн бөгөөд дэлхийн олон орны гольфчид оролцсон гольфын тэмцээнүүд ч болдог байна.
12. Финлянд/Швед, Торнио гольфын клуб
 
18 нүхтэй энэ гольфын талбайн 9 нь Финляндад, 9 нь Шведэд байдаг.
 
Байршлаасаа хамаараад гольфын улирлын үеэр өдөр шөнийн аль ч цагт гольф тоглох боломжтой байдаг.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/03/22 at 22:26

    Many thanks a whole lot for sharing! I will definitely be back.
    maillot manchester united 2014 http://nouveaumaillotmanchesterunited2014officiel.oursland.org/

  2. Зочин

    2015/11/23 at 01:06

    Сэтгэгдэл *vnheer goe yum bna uuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *