Бага байхдаа сансрын нисгэгч болохыг ямар их мөрөөддөг байсан юм бэ дээ? Бараг бүх хүүхэд тэнгэр өөд харан өөрийгөө сансар огторгуйгаар аялж байна гэж мөрөөддөг гэхэд хилсдэхгүй.
Багын мөрөөдлийг биелүүлэх аз завшаан, боломж тэр болгонд оногдохгүй гэдгийг бид сайн мэднэ. Сансрын нисгэгчид нэр дэвшигч болохын тулд олон шат дараалалттай шалгалт, туршилтыг давж гарах ёстой, тэгээд эрүүл мэндийн хувьд бүрэн тэнцэх ёстой.
Сансрын нисгэгч байна гэдэг байнгын эрсдэл дунд байна гэсэн үг. Сансар руу пуужин тээвэрлэгчээр нисэж байгаа шүү дээ, өөрөөр хэлбэл нэгэн төрлийн хүчтэй тэcрэх бөмбөг гэсэн үг. Үүнээс гадна сансрын нисгэгчид сансарт урт хугацаанд ажиллах тул тэдний эрүүл мэндэд сөрөг өөрчлөлтүүд явагдана.
Олон улсын сансрын станц дээр удаан хугацаагаар ажилласан сансрын нисгэгчдийн яс сийрэгжиж байгааг эрдэмтэд саяхан илрүүлжээ.
Олон улсын сансрын станц дээр хагас жилээс илүү хугацаагаар ажилласан 10 гаруй сансрын нисгэгчдэд хийсэн судалгаанаас харахад тэдний яс 0,9-2,1%-иар сийрэгжсэн байгаа нь тогтоогдсон.
Харамсалтай нь эх дэлхий дээрээ эргэж ирээд ч энэ нөхцөл байдал сайжирч дээрдэхгүй. Ирээдүйн сансрын нисгэгчдийн бэлтгэлийн хөтөлбөрийг эргэж харах шаардлагатай гэж эрдэмтэд дүгнэсэн бөгөөд хүний араг ясны “хөгшрөлт”-ийн хурдыг багасгах тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.