Бид өдөр тутмын амьдралдаа буруу хийж дадал болсон 7 зүйл

1

Бид амьдралдаа нэгэнт дадал болсон зүйлсийг зөв эсвэл бурууг нь үл хамааран өдөр тутамдаа хийсээр байдаг билээ. Манай сайт уншигч танд бидний дийлэнхийн өдөр тутамдаа хийж заншсан 7 алдааг хүргэж байна.

1. Шүдний ооны хэмжээ

Өдгөө Лондоны Эзэн хааны коллежид суралцаж буй Малайзын шүдний эмч, доктор Гао Жие Тэ саяхан өөрийн ТикТок хуудсаараа дамжуулан нэгэн зөвлөгөөг хүргэжээ. Түүний өгсөн уг зөвлөгөөг одоогийн байдлаар 6 сая гаруй хүн үзээд буй бөгөөд тэрээр уг бичлэгтээ 13 буюу түүнээс дээш насны хүмүүс шүдээ ердөө нэг ширхэг буурцагны хэмжээтэй оогоор угааж байхыг зөвлөсөн аж. Түүнчлэн үр тарианаас илүү том хэмжээгээр оо гарган хэрэглэдэг сүүн шүдтэй хүүхдүүдийн хувьд фторын илүүдлийн улмаас шүдний гажигтай болох, шүд өнгө алдах зэрэг сөрөг нөлөө гардаг хэмээжээ.

 

2. Цай

Цайнд полифенолоор баялаг олон төрлийн жимс, ургамлын навч агуулагддаг. Хэдийгээр фенол нь хүний биед тустай амин дэм ихтэй боловч түүнд агуулагдах таннины хэмжээ нэмэгдэх үед хэтэрхий гашуун болдог. Ялангуяа дүрдэг цайг шахаж авах үед цай илүү гашуун болох магадлалтай байдаг тул цайны уутыг аяганаас авалгүй хандалж уух нь зүйтэй.

 

3. Хувцсыг хэрхэн зөв баглах вэ?

Хувцас баглахдаа эвхэх бус хуйлж хураавал зай талбай маш бага эзэлдэг аж.

 

4. Өндөг авахдаа юуг анхаарах вэ?

© depositphotos.com, © depositphotos.com

Өндөгт агуулагдах шим тэжээл нь гадна өнгөнөөс хамааралгүй байдаг. Гагцхүү өндөг сонгож авахдаа тухайн өндөг хаана гарсныг тодорхойлж сонгох нь чухал. Учир нь тухайн өндөглөгч тахиа хаана, юугаар хооллож байгаагаас хамаарч өндөгний амтанд өөрчлөлт орж байдаг ажээ.

 

5. Талхыг хэрхэн зүсэх вэ?

© kevykev1967 / Reddit

Талхыг доош нь харуулж зүсвэл зүсэлт цэвэрхэн болдог ажээ.

 

6. Суурь будгаа хэрхэн зөв сонгох вэ?

Суурь будагны өнгийг сонгохдоо эрүү хэсгийн арьсны өнгөтэй тохируулж сонгох нь хамгийн зүйтэй.

 

7. Таваг хэрхэн хатаах вэ?

© depositphotos.com, © depositphotos.com

Таваг, аягыг доош харуулж тавьж хатаахад чийг, хөгц үнэртэх магадлал өндөр байдаг. Иймээс цэвэр алчуураар тавгаа шууд арчиж хатааж байх нь хамгийн зөв сонголт ажээ.

17
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *