Сурагч насны чинь дурсамжтай мөчүүдийг танд эргэн сануулах 19 зураг. Хэзээ ч мартагдашгүй тэр л сайхан үедээ дахиад нэг очицгооё!

5

Хэдий бид өсч том болцгоосон ч гэлээ хүүхэд нас, тэр дундаа сургуульд сурч байсан өдрүүд маань ой тоонд минь үүрд үлдсэн байдаг. Сургууль үнэхээр хөгжилтэй. Хүүхдүүд олон төрлийн арга хэмжээ, уралдаан тэмцээнд оролцоно. Бага насны хүүхдүүд баяраар аялж зугаалж, сонирхолтой тоглоом тоглоно. Хүүхдүүд анги дотроо цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлнэ. Тухайлбал идэх дуртай амттан болон унших дуртай номоо анги дээрээ авчирч, багшийн нүднээс далдуур сахилгагүйтнэ гэх мэт!

Та ханцуйгаа хойш нь шууж, өнгөрсөн үеэр аялахдаа бэлдээрэй. Бид та бүхний сурагч насыг чинь эргэн санагалзуулах гэж байна. Бонус хэсгийг үзэхээ бүү мартаарай. Хүүхэд байхдаа гэртээ хөгжилтэй цагийг өнгөрөөдөг байсныг чинь сануулах болно.

1. Оюун ухааны тоглоомуудыг ихэвчлэн сургуульд байхдаа математикийн хичээлээс сурдаг байлаа… Энд хичнээн баавгай байгааг тоолж чадах хүн байна уу?

 

2. Цүнхээ үүрэх нэгээс илүү олон хувилбар байдаг байв. Зарим хүүхдийн цүнх нь дугуйтай байсныг ч санаж байна!

 

3. Ангийн хүүхдийн төрсөн өдөр болоход, амттай бялуу эсвэл өөр олон төрлийн амттанг цадталаа иддэгсэн.

 

4. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр гадаад руу хилийн дээс алхахаас ч илүү их бэлтгэл шаарддаг байв.

 

5. Ангийнхантайгаа цуг аяллаар явах юм уу эсвэл цирк үздэг байж билээ

 

6. Ангийнхныхаа хамгийн урд, толгой хэсэгт нь явна гэдэг өөрийгөө од болсон мэтээр төсөөлөхөд хүргэдэг байсансан.

 

7. Заримдаа ангидаа найзтайгаа хамт булагнаж, амттан иддэг байснаа ерөөсөө мартдаггүй юм!

 

8. Хичээл болгоны дараа самбар арчих зугаатай ажлуудын нэг байсан

 

9. Сургуульд байхдаа шинэ танилтай болох маш амархан байлаа (дэвтэр зээлэх эсвэл ном солилцох гэх мэт).

 

10. Хичээлдээ сайн хүүхэдтэй найзлах нь гэрийн даалгавраа хичээл орохоос өмнө амжиж хийхэд ямар ч хүндрэл учруулдаггүй байв.

 

11. Заримдаа бид ангийнхаа хэн нэгэнд хоч өгч, түүнийг дандаа хочоор нь дууддаг байж билээ

 

12. Янз бүрийн баяраар ангийнхнаасаа илүү гоё харагдах гэж мөн ч их хичээдэг байсансан

 

13. Дээд ангийн ах эгч нар шалгалтаа өгөх гэж санаа зовж сууж байхад, бага ангийнхан шалгалтын өмнө талбай дээр тоглож байдагсан

 

14. Зарим хүүхдүүд хичээл дээр тэс өөр зүйл хийчихсэн сууж байдаг байж билээ

 

15. Мэдээлэлзүйн хичээлд дуртай хүүхдүүд дэндүү олон байсныг сайн санаж байна

 

16. Бага ангид байхад хүүхдүүд ангидаа бүгдээрээ томоотой суугаад кино үзэж байсан

 

17. Ангийнхаа найзуудтай хамт чөлөөт цагаараа тоглох хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан гэдэгтэй хэзээ ч маргахгүй!

 

18. Сургуульд байх үедээ, амралт хурдан эхлээсэй гэж боддог байлаа

 

19. Бас сургууль дээр байхдаа бараг хүүхэд бүр жаахан ч гэсэн унтах юмсан гэж боддог байсан шүү

 

Бонус: Сургуульд явах мэдээж хөгжилтэй, бас гоё ч гэлээ… яагаад ч юм цас будрах үед, өвлийн амралт эхэлчихсэн бид нар гэрийнхээ цонхоор цас орохыг хараад л сууж байдагсан.

Таны сургуульд байх үеийн хамгийн сайхан дурсамж чинь юу вэ? Бидэнтэй хуваалцаарай.

39
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *