Дэлхийн хамгийн хүчирхэг унаж явах зөвшөөрөлтэй машинууд

0

Street legal car буюу унаж явах зөвшөөрөлтэй машин гэдэг нь олон нийтийн зам дээр явахад зөвшөөрөгдсөн тоноглолтой машиныг хэлдэг. Онцгой содон тоноглолтой зарим машин нь зөвхөн үзэсгэлэн, цуглуулгын зориулалтаар хадгалагддаг бол street legal car нь нийтийн эзэмшлийн зам талбайгаар унаж явах боломжтой байдаг гэсэн үг. Өдөр бүр ажилдаа унаж явахад тийм ч тохиромжтой биш байж болох ч үе үе хөлөглөн, олны харааг булааж явахад тун ч сайхан эдүүд болох дараах машинууд нь уналгад ашиглах зөвшөөрөл бүхий хамгийн хүчирхэг төмөр хүлгүүд юм байна.

1. Devel Sixteen
Дэлхийн хамгийн хүчирхэг унаж явах зөвшөөрөлтэй машинууд 1
Хөдөлгүүр: V16
Хүч: 5000 морины хүч
Хурдасгал: 0-100 км/цаг хурдыг 1,8 секунд
Дээд хурд: 560 км/цаг
Тооцоолж байгаа үнэ: 1 сая доллар

[embedyt]https://www.youtube.com/watch?v=PzQ6qrzq-JI[/embedyt]

2013 оны Дубайн олон улсын мотор шоун дээр танилцуулагдсан энэ машины олон үзүүлэлтүүд нууц хэвээр үлдсэн юм. 1 сая долларын үнэтэй байж магадгүй хэмээгдэж байгаа энэ машиныг аль хэдийнээ 3 хүн захиалчихаад байгаа аж. Нууц камераар авсан гэгдэж байгаа дараах бичлэгийг үзэж сонирхоно уу.

2. Red Victor 3
Дэлхийн хамгийн хүчирхэг унаж явах зөвшөөрөлтэй машинууд 2
Хөдөлгүүр: Chevrolet-ын 8,8 литрийн V8
Хүч: 3000 морины хүч
Хурдасгал: 0-250 км/цаг хурдыг 4,8 секундэд
Дээд хурд: 354 км/цаг

[embedyt]https://www.youtube.com/watch?v=APPiHk8CaNg[/embedyt]

1967 оны Vauxhall Victor FD машины их биед суулгасан V8 хөдөлгүүр энэ машиныг энэхүү жагсаалтын дэд байранд оруулжээ.

3. Lamborghini Aventador LP1600-4 Mansory Carbonado GT
Дэлхийн хамгийн хүчирхэг унаж явах зөвшөөрөлтэй машинууд 3
Хөдөлгүүр: 6,5 литрийн V12
Хүч: 1600 морины хүч
Хурдасгал: 0-100 км/цаг хурдыг 2,1 секундэд
Дээд хурд: 370 км/цаг
Үнэ: 2 сая доллар

[embedyt]https://www.youtube.com/watch?v=BpsHpfgvcK8[/embedyt]

4. Nissan GT-R AMS Alpha 12
Дэлхийн хамгийн хүчирхэг унаж явах зөвшөөрөлтэй машинууд 4
Хөдөлгүүр: 4 литрийн V6
Хүч: 1500 морины хүч
Хурдасгал: 0-100 км/цагийн хурдыг 2,4 секундэд
Дээд хурд: 370 км/цаг
Үнэ: 200,000 доллар

[embedyt]https://www.youtube.com/watch?v=Lwd8Szegt84[/embedyt]

5. Koenigsegg Agera One:1
Дэлхийн хамгийн хүчирхэг унаж явах зөвшөөрөлтэй машинууд 5
Хөдөлгүүр: 5 литрийн V8
Хүч: 1500 морины хүч
Хурдасгал: 0-100 км/цагийн хурдыг 2,5 секундэд
Дээд хурд: 430 км/цаг
Үнэ: 2,5 сая доллар

[embedyt]https://www.youtube.com/watch?v=12dSNFuhU1k[/embedyt]

Энэ жагсаалтын хамгийн үнэтэй энэ машин ердөө 6-хан ширхэг үйлдвэрлэгдэхээс 4-ийг нь Хятадын баячууд авч байгаа аж. 2014 оны Женевийн мотор шоун дээр танилцуулагджээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ichij uh

    2014/05/08 at 15:17

    Hezeee 5000 morinii huchtei mashin bdag bolchoov ichij uh

  2. зангад

    2014/05/08 at 19:37

    пизда №1 дээр муу эмират бачка л байж байх шив дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *