Сургуулийн сурагч хүртэл хийж чадахаар 7 хоолны жор. Шим тэжээл ихтэй бас хурдан болно гээч…

0

Өдөр болгон л бид нэг асуудалтай дахин дахин тулгардаг. Амттай бас эрүүл мэндэд ашиг тустай ямар хоол хийж идэх вэ? Ялангуяа гэрт хүүхэд байгаа бол энэ асуудал илүү хурцаар тавигдана. Хийхэд хялбар бас сонирхолтой хоолыг хүүхдэд өөрт нь хариуцуулж хийлгэж болох талаар та бодож үзсэн үү? Тэд ч гэсэн гэр бүлийнхээ хоол хүнсний асуудалд анхаарал тавьж байх ёстой улс. Өдөр болгон хийх боломжтой хоолны жоруудыг бид эцэг, эхчүүддээ танилцуулахаар бэлдлээ. Том болсон, тэр дундаа өсвөр насныхнаар хийлгэж болох өдөр тутмын хоолны жоруудыг сонирхоно уу.

Өглөөний хоол: Аарцтай жигнэсэн лийр

© Depositphotos

Хөнгөн бас шим тэжээлтэй өглөөний хоол болно.

Орц:

  • 2 том лийр
  • 9-18 хувийн тослогтой 200 г аарц
  • 1 өндөг
  • 3 х.х молоко
  • 1 ц.х эрдэнэ шишийн крахмал
  • 0,3 ц.х нунтаг кардамон эсвэл цагаан гаа

Бэлдэх арга:

Лийрийг дундуур нь хуваагаад гол, үр, захын иш зэргийг сайтар цэвэрлэж авна. Мөн жимсний зөөлөн эдээс багахан аваарай. Аарц эсвэл цөцгийтэй бяслагийг өндөг, молоко, крахмал болон амтлагчуудтай холино. Халбагаар эсвэл блендрээр сайтар хутгана. Шарах шүүгээний хавтан дээр нарийн боовны цаас дэвсээд лийрээ өрж тавиарай. Лийрний гол хэсэгт аарцтай зуурмагаа жигд түрхэнэ. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээний дээд тавиурт болтол нь жигнэнэ.

 

Салат: Өндөг, бяслагаар амталсан ногоон салат

© Depositphotos

Салатыг давхарласан байдлаар бэлдээд том зүссэн бяслаг, таллаж хуваасан өндгөөр амтална.

Орц:

  • 200 г төрөл бүрийн салатны навч
  • 2 өндөг
  • 100 г хатуу бяслаг
  • 100 г цэвэр тараг
  • 2 шинэ өргөст хэмх
  • Давс – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

Өндгөө чанана, салатны навчаа угааж хатаагаад хэрчээрэй. Өргөст хэмхээ нарийхан урт хэрчээд салатны навчтайгаа холино. Бяслагаа том ширхэгтэй үрүүлээр үрэх бол өндгөө хутгаар зүснэ. Салатны навчин дээрээ тараг, бяслаг, өндгөө хийнэ. Хутгахгүйгээр таваглаарай.

 

Шөл: Хурдан болдог минестроне

© Depositphotos

Сонгодог минестроне шөлийг 40 минутад болгож иддэг. Харин та бүхэндээ 10 минутад бэлдэх хурдан хувилбарыг танилцуулъя.

Орц:

  • 1 хурган гуа
  • 400 г шинэ эсвэл өөрийнх нь шүүсэнд даршилсан улаан лооль
  • 400 г даршилсан шош
  • 2 хумс сармис
  • 4 х.х песто соус
  • 2 х.х оливын тос

Бэлдэх арга:

Хайруулын тавганд оливын тосоо халаана. Хурган гуаг цагираг хэлбэрээр хэрчээд дээрээс нь бүхлээрээ байгаа сармистай цуг ширүүн гал дээр хэдэн минут шарна. Дээр нь улаан лооль, шошоо шүүстэй нь цуг хийнэ. Зөөлөн гал дээр 5 минут хурган гуаг зөөлөртөл чанана. Песто соусаар амтлаад халуунаар нь идээрэй.

 

Махан хоол: Даршилсан улаан лооль

© Depositphotos

Хурц өнгөтэй бас амттай өдрийн хоол болно.

Орц:

  • 4 том улаан лооль
  • 1 сонгино
  • 1 хумс сармис
  • 1 х.х оливын тос
  • 150 г татсан үхрийн мах
  • 50 г гахай эсвэл тахианы татсан мах
  • 20 навч яншуй
  • Давс – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

Сонгино, сармисаа хэрчээд оливын тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна. Улаан лоолийн дээд хэсгийг болгоомжтой хэрчиж аваад халбагаар зөөлөн эдийг нь салгана. Хайруулын тавганд улаан лоолийн зөөлөн эдийг 10 минут жигнэнэ. Өөр саванд татаж бэлдсэн мах, улаан лоолийн зөөлөн эд, яншуй, давс зэргээ хийж сайтар хутгана. Улаан лоолийн холимгийг улаан лоолиндоо хийж өөрөөр нь битүүлнэ. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 35 минут болгоно.

 

 

Цагаан хоол: Хаштай пүнтүүз

© Depositphotos

Хөнгөн тул хүүхдүүдэд маш их таалагдана.

Орц:

  • 50 г пүнтүүз
  • 150 г хаш эсвэл хурган гуа
  • 1 дунд зэргийн сонгино
  • 40 мл цуу
  • 2 х.х ургамлын тос
  • Давс, перец, хатаасан сармис – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

Хашаа цагираг хэлбэрээр, сонгиноо дөрвөлжин хэрчинэ. Ширүүн гал дээр хэдэн минут шарна. Пүнтүүзээ өөр саванд 5-7 минут дэвтээж болгоно. Дараа нь хайруулын тавгандаа хийж цуу болон бусад амтлагчуудаар амтална. Хэдэн минут зөөлөн гал дээр сайтар хутгаж болгоод таваглаарай.

 

Үдийн цай: гадил, аарцтай боов

© Depositphotos

Та өөрийгөө аарцтай боовны тухай бүгдийг мэддэг гэж боддог бол гадил нэмж үзээрэй. Тэс өөр амт, үнэрийг мэдэрнэ.

Орц:

  • 300 г тараг
  • 4 х.х гурил
  • 1 гадил
  • 3 х.х сахар
  • 50 мл ургамлын тос

Бэлдэх арга:

Аарцаа сэрээгээр сайтар нухна, гадилаа мөн сэрээгээр эсвэл үрүүлээр үрж нухаш бэлдээд аарцтайгаа сайтар холино. Дээрээс нь сахар, гурилаа хийгээрэй. Бэлдэцээ адил хэмжээтэй хуваахын тулд гурилын модон дээр хуурай гурил цацаад рулет шиг болгоод адил хэмжээгээр зүснэ. Халаасан тосонд тал тус бүрээр нь 3-4 минут шарж аарцтай хоол бэлэн болно.

 

Десерт: аяганд болгосон кекс

© Depositphotos

Уг десерт маш хурдан болохоос гадна амттай, зөөлөн болдог. Том аяга сонгохыг зөвлөе. Ялангуяа анх удаа ийм кекс хийх гэж байгаа бол зуурмагийг аяганы дундуур хэмжээнд бэлдээрэй.

Орц:

  • 3 х.х сахар
  • 4 х.х гурил
  • 2 х.х какао
  • 1 өндөг
  • 3 х.х сүү эсвэл тослоггүй цөцгий
  • 3 х.х хайлмагтуулсан цөцгийн тос

Бэлдэх арга:

Гурилаа шигшээд дээрээс нь сахар, какаогоо хийж сайтар хутгана. Тусад нь өндөг, сүү, цөцгийн тосоо бэлдэнэ. Гурил дээрээ зуурсан өндгөө хийж сайтар хутгаарай. Аягаа цөцгийн тосоор тослоод гурилын шингэн зуурмагаа хийнэ. Богино долгионы зуухыг хамгийн өндөр хүч дээр нь ашиглах юм. Кексийг 3-5 минут болгоно.

Таны хүүхдүүд хоол хийх дуртай юу? Та тэднээр гэр бүлдээ зориулсан хоол хийлгэдэг үү?

7
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Blink Army

    Blink Army's

    2020/04/02 at 12:42

    Nomin Orgil Bajaa Davka Wonder Fruit

  2. Blink Army

    Blink Army's

    2020/04/02 at 12:44

    Эг Шиг Лэн Номиндарь Намсрай Hulan Huka Амараа А.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *