Судсанд сөрөг нөлөө үзүүлдэг 4 төрлийн хүнс. Эдгээрээс аль болох татгалзах хэрэгтэй!

0

“Бидний ямар байгаа нь юу идэж уусны маань үр дүн” энэ бол хүн төрөлхтний зохиосон хамгийн үнэн үг юм. Өвөг дээдэс маань хүртэл хэрэглэж буй хүнснийхээ үзүүлэх үр нөлөөг сайн мэддэг байжээ. Өнөөдөр шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ цаг үед бид энэхүү үр нөлөөний талаар мэдэж авах боломжтой болсон. Ингэснээрээ олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна – жишээ нь зүрх судасны өвчин.

MK photograp55 / Shutterstock.com

Анхаар! Таны судсыг гэмтээдэг 4 төрлийн хүнс

Би урьд өмнө “Энэ таны холестеринд муу нөлөөтэй учраас битгий ид!” гэдэг үгийг олон удаа сонсож байв. Тийм ээ, таны идэж буй хүнснээс шалтгаалж, муу холестерин нэмэгдэх болон цаашлаад артер эсвэл цусны судсыг бөглөх эсэх асуудал шийдэгдэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн хамгийн аймшигтай хэсэг биш юм. Хамтдаа зарим нэг тодорхой төрлийн хүнсийг хэрхэн зүрх судасны системд хор хөнөөл учруулдаг болохыг нь нарийвчлан авч үзье.

1. Сахар хэрэглэх хэрэггүй!

Зарим нь сахарыг эмчлэгдэх боломжтой гэж үздэг боловч, харамсалтай нь энэ үнэн биш. Сахар таны эрүүл мэндэд ноцтойгоор аюул учруулж, хоёрдугаар зэргийн чихрийн шижин өвчин тусахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр таны судсанд сөргөөр нөлөөлж, үйл ажиллагааг нь доголдуулдаг байна. Нэгэн судалгаагаар 1 литр хийжүүлсэн ундаанд агуулагдах сахарын хэмжээ 2.5 метр чихрийн нишингэтэй тэнцүү байдаг болохыг олж тогтоожээ. Бидний зарим нь өдөрт дээрхээс илүү ихийг хэрэглэдэг!

Africa Studio / Shutterstock.com

 

2. Транс тос

“Сайн тос” болон “муу тос” гэж бий. Транс тос болон ханасан тос нь биед муу нөлөөтэйгөөс гадна хэт таргалалт болоход хүргэдэг гол хүчин зүйл юм. Яагаад гэвэл судсанд хор хөнөөл учруулаад зогсохгүй цусан дахь “LDL” холестерины хэмжээг нэмдэг байна. Тэр ч байтугай “FDA” буюу “Хүнс Эмийн Зохицуулах Газар”-аас амь насанд заналхийлэх эрсдэлтэй гэдэг шалтгаанаар транс тосыг хэрэглэхийг хориглосон. Энэ төрлийн тосыг хоол хүнсийг шарах эсвэл болгох явцад өргөн хэрэглэдэг аж.

VectorMine / Shutterstock.com

 

 

3. Давс

Давсны нөлөө бол сахартай бараг ижилхэн. Одоо цагт олон хүнсний бүтээгдэхүүнд давс агуулагддаг болсон учраас хүн өдөрт хэчнээн хэмжээний давс хэрэглэж байгаагаа мэдэх аргагүй. Эрдэмтдийн олж тогтоосон нэг зүйл гэвэл, сод зүрхэнд ач тустай байдаг бөгөөд бие үүнийг давснаас боловсруулдаг. Гэсэн хэдий ч давсыг их хэмжээгээр хэрэглэх нь биед ус хуримтлагдахад нөлөөлдөг бөгөөд энэ нь цусны даралт ихсэх болон зүрх судасны доголдол үүсэхэд хүргэдэг байна.

AlenKadr / Shutterstock.com

 

4. Нитрат

Нөөшлөх үйлчилгээтэй химийн энэ бодисыг нитрат гэж нэрлэдэг бөгөөд эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Атеросклероз болон артерын хананд өөхний давхаргууд үүсэхэд хүргэдэг. Харамсалтай нь бараг бүх хүнсний дэлгүүр, супермаркетад худалдаалагдаж буй боловсруулсан хүнсэнд нитратыг ашигладаг. Тиймээс эмчийн заавар зөвлөгөөний дагуу эрүүл органик хүнс идэж байгаарай гэж зөвлөе.

iravgustin / Shutterstock.com

Тэгэхээр бид муу хүнсний талаар ярилцлаа. Тэгвэл сайн хүнсэнд юу орох вэ? Таны зүрхний эрүүл мэндийг дэмждэг олон амттай хүнс бий. Үүнд хар шоколад (найрлагынх нь ихэнх хувийг какао эзэлсэн байх хэрэгтэй), сармис (цусны даралтыг бууруулна), жүрж (микро-эргэлтийг сайжруулна), самар (магни болон Л-аргинин агуулдаг учраас) болон оливын тос (эрүүл тос) багтана.

Одоо зүрх судасны системээ хэрхэн хамгаалах талаар бага ч болов мэдээлэлтэй болж авлаа. Мөн биеийн идэвхтэй хөдөлгөөн хийхээ мартав аа. Ингэснээр таны эрүүл мэндэд сайн нөлөөтэй юм шүү!

8
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *