Голландын эмнэлгүүд Хятадад үйлдвэрлэсэн амны хаалтыг “чанар муутай” гэж тодорхойлжээ

0

Хятадад үйлдвэрлэсэн 600,000 маскыг хоёр ч удаа хяналт шалгалтад оруулахад “чанар муутай” болох нь батлагдсан байна.

Голландын Засгийн газар саяхан Хятадад үйлдвэрлэсэн 600,000 ширхэг “FFP-2” маскыг “чанар муутай” болохыг мэдэгджээ. Эдгээр маскыг хяналт шалгалтад оруулах үед нүүрийг сайн хамгаалж чадахгүйгээс гадна халдвараас сэргийлэх шүүлтүүр нь асуудалтай болохыг баталжээ. Голландын Засгийн газар 3-р сарын 21-ний өдөр Хятадаас 1.3 сая ширхэг маскыг захиалж худалдаж авчээ. Уг мэдэгдлийг хийснийхээ дараа тэд 700,000 ширхэг маскыг Хятад руу буцааж явуулсан байна.

Энэ улсын холбогдох байгууллагын зүгээс одоогийн байдлаар 9700 хүн халдвар аваад байгаа талаар мэдээлжээ. “Чанар муутай” маскуудыг аль хэдийнээ зарим эмнэлгүүдээр тараагаад эхэлчихсэн байсан нь нөхцөл байдлыг улам дордуулах вий гэж санаа зовж байгаа аж.

Маскны шүүлтүүр хамгийн чухал хэсэг байдаг бөгөөд үүний тусламжтай вирусыг хүний ам эсвэл хамраар дамжин орохоос сэргийлдэг байна.

“Хоёр дахь удаагийн хяналт шалгалтын дараа Хятадад үйлдвэрлэсэн маскнууд чанарын шаардлага хангаагүй болох нь батлагдлаа. Одооноос эхлэн бид Хятад улсаас захиалсан маскнуудыг хэрэглэхгүй гэж шийдвэрлэлээ.” хэмээн Голландын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

 

 

Хятад улсын хувьд хэдэн арван сая амны хаалт, оношлуур болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг дэлхийн олон улс оронд дэмжлэг болгон илгээсээр байгаа билээ. Одоогийн байдлаар тэд Филиппин, Серби, Либери, Франц болон Чех зэрэг улсуудад тусламж үзүүлээд байгаа юм.

Өмнө нь Чех улс Хятадын илгээсэн 150,000 ширхэг оношлуурын 80% нь ямар ч ажиллагаагүй, хуурамч болохыг мэдэгдсэн талаар бид та бүхэнд хүргэж байсан.

Голланд улсын эмнэлгүүд эхнээсээ Хятадад үйлдвэрлэсэн маскыг хэрэглэхгүй гэдгээ мэдэгдэж, мөн ард иргэддээ хэрэглэж болохгүй хэмээн анхааруулаад эхэлжээ.

 

Хятад улсад хэрхэн маск үйлдвэрлэдэг болохыг дараах бичлэгээс үзээрэй:

4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/04/01 at 22:23

    uursduu yildverleh durgyi urtug bga gd hamag yumaa chinad hdeg bj ene evropuud hetsyy hymyys shyy

  2. Oyuntsetseg Nurzed

    Oyuntsetseg Nurzed

    2020/04/02 at 09:10

    nuguu hulih ni baij dee

  3. クソ そして クソがある

    クソ そして クソがある

    2020/04/03 at 01:46

    Husehgu bvl tgd oorsdoo hiine bizde

  4. Mglmingolwar Mongol

    Mglmingolwar Mongol

    2020/04/03 at 22:07

    orsdoo xiijuzeegui uls

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *