Амьдралаас урган гарсан кино дүрүүд

1

Амьдралаас урган гарсан кино дүрүүд“Алдартнуудын дүрийг бүтээсэн алдартнууд” нэртэй фото нийтлэлийг бид саяхан та бүхэнд хүргэсэн. Энэ удаад “Амьдралаас урган гарсан кино дүрүүд” нэртэй фото нийтлэлийг хүргэж байна. Энэхүү нийтлэл маань бодит амьдрал дээр байсан, байдаг янз бүрийн хүмүүсийн тухай өгүүлсэн кинотой холбоотой бөгөөд тодруулбал бодит хүмүүсийн дүрийг кино дэлгэцнээ дүрслэн гаргасан жүжигчид болон тухайн жүжигчний дүрийг нь бүтээсэн бодит хүмүүсийн харьцуулан харуулсан гэрэл зургуудаас бүрдэж байгаа юм. Эдгээр хүмүүсийн дунд жүжигчин, улс төрч, цуврал алуурчин, зохиолч, яруу найрагч, хүрээлэн буй орчны төлөө тэмцэгч, ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, бизнесмэн, мэргэн буудагч зэрэг янз бүрийн хүмүүс байгаа ба хүн төрөлхтний түүхэнд сайн муу янз бүрийн байдлаар нэр алдраа бичиглэн үлдээсэн эдгээр хүмүүсийн дүрийг хэн хэн гэгч жүжигчид ямар кинонд бүтээсэнтэй уншиж танилцах нь сонирхолтой байна гэж итгэж байна.


Эйлин Уорнос /Aileen Wuornos/ – 1956-2002.  Жүжигчин Шарлиз Терон /Charlize Theron/ энэ цуврал алуурчин эмэгтэйн дүрийг Monster кинонд бүтээсэн юм.
Арон Ралстон /Aron Ralston/. 2003 онд Америкийн Юта мужид хавцлын аялал хийж байгаад таван өдөр, долоон цагийн турш том үхэр чулуунд хавхлагдан түгжигдсэний эцэст үхэр чулуунд хавчуулагдсан гарынхаа урд хэсгийг өөрийн гараар тайрч хаяснаар амь гарах боломжийг олж авсан гайхамшигтай зоримог Арон Ралстоны дүрийг жүжигчин Жеймс Франко “127 Hours” кинонд бүтээжээ.

Америкийн жүжигчин Энди Кауфман /Andy Kaufman/ – 1949-1984. Инээдмийн төрлийн жүжигчин гэгддэг байсан жүжигчин Энди Кауфманы дүрийг жүжигчин Жим Керри /Jim Carrey/ 1992 оны Man on the Moon кинонд бүтээсэн байна.

Америкийн улс төрийн шинжлэх ухаанч, дипломат, АНУ-ын анхны Африк-Америк гаралтай эмэгтэй ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын 66 дахь ерөнхий нарийн бичгийн дарга асан Кондолиза Райсын дүрийг жүжигчин Тэнди Ньютон /Thandie Newton/ АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш /George W.Bush/-ийн намтарчилсан кино болох “W” кинонд бүтээсэн.

Эдгар Аллан По /Edgar Allan Poe/ – 1809-1849. Америкийн зохиолч, яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч энэ эрхмийн дүрийг жүжигчин Жон Кьюсак /John Cusack/ “The Raven” кинонд бүтээжээ.

Дуучин Элвис Пресли /Elvis Presley/ – 1935-1977. Рок’н’Роллын хааны дүрийг жүжигчин Жонатан Рис-Майерс /Jonathan Rhys Meyers/ 2005 оны телевизийн намтарчилсан мини цувралд бүтээсэн юм.

Байгаль орчны төлөө тэмцэгч, хуулийн албан хаагч Эрин Брокович /Erin Brockovich/-ийн тухай өгүүлсэн “Erin Brockovich” кинонд жүжигчин Жулия Робертс /Julia Roberts/ бүтээсэн билээ.

Аргентины марксист хувьсгалч Че Гевера /Che Guevara/ – 1928-1967. Аргентины түүхэнд тодоор бичигдсэн энэ эрхмийн тухай өгүүлсэн хоёр хэсэг бүхий намтарчилсан кинонд хувьгалчийн дүрийг жүжигчин Бенисио дель Торо /Benicio del Toro/ бүтээжээ.

Аргентины тэргүүн хатагтай Эва Перон /Eva Peron/ – 1919-1952. Аргентины ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдож байсан Хуан Перон /Juan Peron/-ы хоёр дахь эхнэр, 1946-1952 оныг хүртэл буюу 1952 оны 7-р сарын 26-нд нас барах хүртлээ тус улсын тэргүүн хатагтай байсан Эва Пероны дүрийг жүжигчин, дуучин Мадонна /Madonna/ Эва Пероны амьдралаас сэдэвлэсэн “Evita” дуулалт драм кинонд бүтээсэн.

Өөрийнхөө хөрөг зургийг зурсан гэдгээрээ машид алдартай Мексикийн зураач Фрида Кало /Frida Kahlo/ – 1907-1954. 2002 онд сюрреалист зураач Фридагийн тухай “Frida” нэртэй намтарчилсан кино бүтээгдсэн бөгөөд энэ кинонд жүжигчин Сальма Хайек /Salma Hayek/ Фридагийн дүрийг бүтээсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш /George W.Bush/-ийн ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үеийг харуулсан “W” кинонд АНУ-ын 43 дахь ерөнхийлөгчийн дүрийг жүжигчин Жош Бролин /Josh Brolin/ бүтээжээ.

Харри Эс Трумэн /Harry S. Truman/ – 1884-1972. АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч энэ эрхмийн дүрийг жүжигчин Гэри Синиз /Gary Sinise/ 1995 оны “Truman” кинонд бүтээж, Алтан Бөмбөрцөг шагналын эзэн болсон юм.

Америкийн бизнесийн магнат, зохион бүтээгч, нисгэгч Ховард Хьюз /Howard Hughes/ – 1905-1976. Нисгэгч, нисэх хүчний инженер Ховард Хьюзын дүрийг жүжигчин Леонардо ДиКаприо /Leonardo DiCaprio/ 2004 оны намтарчилсан драм жанрын “Aviator” кинонд бүтээсэн байна.

Нэгдсэн Вант улсын хаан VI Жорж хаан /1895-1952/-ы дүрийг 2010 оны түүхэн драм жанрын “The King’s Speech” кинонд Английн жүжигчин Колин Ферт бүтээж, Оскарын шагнал хүртсэн.

Мэргэн буудагч, хөлсний алуурчин Ли Харви Освальд /Lee Harvey Oswald/-ын дүрийг жүжигчин Гэри Олдман /Gary Oldman/ 1991 оны улс төрийн сэдэвт, триллер жанрын “JFK” кинонд бүтээсэн ба Ли Харви Освальд /1939-1963/ нь 1963 оны 11-р сарын 22-ны өдөр АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедиг буудан хөнөөсөн юм.

Маргарет Тэтчер /Margaret Thatcher/ – 1925-2013. ‘Төмөр хатагтай’ нэрээрээ алдартай Британий улс төрч хатагтайн дүрийг жүжигчин Мэрил Стрип /Meryl Streep/ 2011 оны намтарчилсан дэлгэцийн бүтээл “The Iron Lady” кинонд бүтээсэн байна.

Мэргэжлийн боксчин Мухаммед Али /Muhammad Ali/-гийн дүрийг 2001 оны “Ali” хэмээх намтарчилсан кинонд бүтээснээрээ жүжигчин Уилл Смит /Will Smith/ Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн юм.
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ACX

    2013/05/24 at 13:16

    cool

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *