СКАЙТЕЛИЙН СУПЕР АЗТАНУУД МАРГААШ ЧЕЖУ АРЛЫГ ЗОРИНО

0

СКАЙТЕЛИЙН СУПЕР АЗТАНУУД МАРГААШ ЧЕЖУ АРЛЫГ ЗОРИНО

“Скайтел” групп 21 аймагт 6300 азтан шалгаруулах сугалаат аяныг зохион байгуулж байгаа билээ. Уг урамшуулалт аяны эхний 42 супер азтан 4-р сарын 27-ны өдөр хосоороо Солонгос улсын үзэсгэлэнт Чежү аралруу аялах эрхийг гардан авсан бөгөөд энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Чингис хаан Олон улсын нисэх буудлаас хөөрөх юм байна.
Өчигдөр буюу 5-р сарын 21-ний өдөр “Скайтел” групп болон аялалыг хамтран зохион байгуулж буй “Нью жуулчин тур” ХХК аймаг бүрээс хосоороо аялах эрх хожсон 42 супер азтантай уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтын үеэр азтануудад “Скайтел” компанийн ерөнхий үйл ажиллагааг танилцуулахын сацуу Чежү аралруу аялах хөтөлбөрийг аялалын заавар зөвлөгөөний хамт өгсөн юм. 

Дашрамд дурьдахад уг урамшуулалт аянд “Скайтел”-ийн дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт үйлчилгээний одоогийн болон шинэ хэрэглэгчид, гар утас болон модем худалдан авсан хэрэглэгчид гээд бүх хэрэглэгчид оролцох боломжтой. Мөн 21 аймгаас нийтдээ 6300 азтанг тодруулах бөгөөд дараагийн азтангууд энэ сарын 31-нд тодорно. Орон нутгийн хэрэглэгч та бүхэн урамшуулалт аянд оролцон гадаадад хосоороо аялах эрх, амжилт дагуулах азын дугаар, уйдахгүй төөрөхгүй ганцаардахгүй халаасны компьютер смартаб болон сүлжээндээ хязгааргүй ярих эрх зэрэг олон олон бэлгийн эзэн болоорой. Скайтелийн Супер азтанууддаа баяр хүргэж, аялалд нь амжилт хүсье. 
Ингээд Солонгос улсын үзэсгэлэнт Чежү арал руу хосоороо аялах эрхийн эзэд болсон Скайтелийн хэрэглэгчдийн сэтгэгдэлээс хуваалцъя.
1. Булган аймгаас тодорсон Н.Мөнхтулга
Би өөрөө 2-р курсын оюутан. Скайтелийн супер азтан болсондоо маш их баяртай байна. Би өөрийн хожсон супер азтаны хосоороо аялах эрхээ хайрт аав ээж хоёртоо өгсөн. Өдий болтол өсгөж өгсөн аав ээж хоёрынхоо ачийг бага ч болтугай хариулах гэсэн юмаа. Мөн ийм сайхан боломж олгосон Скайтеийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
2. Баян-Өлгий аймгаас тодорсоназтан Н.Ганзориг:

Миний бие Увс аймгийн харъяат.  Баян-Өлгий аймагт ажлаар явж байхдаа дансаа цэнэглээд азтан болсон юм. Анх азтан болсон тухайгаа сонсоод маш их гайхсан. Супер азтан болсондоо маш их баяртай байна. Би Скайтелийн хэрэглэгч болоод 8 жил болж байна. Энэ хугацаанд надад хэмнэлтийг мэдрүүлж чадсан шүү. “Скайтел” компанийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
3. Хэнтий аймгаас тодорсон азтан Ж.Майцэцэг:

Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ирсэн. Хэнтий аймгаас супер азтанаар шалгарсан  Ж.Ганбаганы гэр бүлийн хүн байна.  Аялах болсондоо үнэхээр их баярлаж байна. “Скайтел” компанийнхамт олонд цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье. 
4. Архангай аймгаас тодорсон азтан Л.Алтангэрэл:

Би Архангай аймгийн Хотонт сумаас ирсэн. Наранчимэг гэдэг охин маань азтан болсон юм. Охин маань 3 сартай нялх хүүхэдтэй болохоор оронд нь аав ээж хоёрыгоо явуулж байгаа юм. Охиндоо болон Скайтелийн хамт олондоо их баярлаж байна даа.
5. Дорнод аймгаас тодорсон азтан Ш.Уянзул:

Миний хувьд Скайтелийн хэрэглэгч  болоод 7 жил болж  байна. Анх азтан боллоо гэж сонсоод огт итгэхгүй байсан.  Дараа нь найз нөхөд маань ирээд баяр хүргэсэн. Солонгосын Чежү арлыг үзэх болсондоо маш их баяртай байна.  Би нөхөртэйгөө хамт явж байгаа. Ингээд Скайтел компанийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. 
6. Сэлэнгэ аймгаас тодорсон азтан Л.Бат-Эрдэнэ:

Би утсаа сар бүр 10,000 төгрөгийн нэгжээр цэнэглэдэг л дээ. Цэнэглэлт хийгээд л супер азтан болсондоо маш их баяртай байна. Би Скайтелийн хэрэглэгч болоод 8 жил болж байна. Скайтелийнхаа буянд сайхан орноор аялаад ирэх гэж байгаадаа маш их баяртай байна. 
7. Булган аймгаас тодорсон азтанН.Пүрэвдорж:

Би зургаан хүүхэдтэй. Мөнхтулга гэдэг хүү маань азтан болсон. Өөрийнхөө оронд өвгөн бид хоёрыг аялалаар явуулж байна. Миний хувьд Эрээн хотруу явж байсан болохоос биш гадаад орнууд руу аялаж байгаагүй. Энэ удаа завшаан олдож Солонгос орныг зорих болсондоо маш их баяртай байна.
8. Төв аймгаас тодорсон азтан Б.Цогзолмаа:

Солонгос улсын үзэсгэлэнт Чежү арал руу аялах 21 хүний нэг болж байгаадаа баяртай байна. Азтан болно гэж зүүдлээч үгүй байсан. Скайтел” компанийнхамт олонд гялайлаа. 
9. Ховд аймгаас тодорсон азтан И.Баттулга:

Миний хувьд хувиараа бизнес эрхэлдэг. Скайтелийн хэрэглэгч бас борлуулагч нь байгаа юм.  Дүү маань азтан болж Чежү арал руу аялах эрхийн бичгээр шагнагдсан. Энэ удаад дүүгийнхээ оронд аялахаар болоод байна. 
10. Баянхонгор аймгаас тодорсон азтан П.Батсайхан:

Супер азтан болж Чежү арал руу аялах болсондоо баяртай байна. Нөгөөдөр ниснэ. “Скайтел”-ийн хамт олондоо баярласан талархснаа илэрхийлье. 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *