Шинэ жилийн сэдэвтэй кинонд Сантагийн дүр бүтээж байсан 15+ жүжигчид. Таны бодлоор тэдний хэн нь илүү догь байсан бэ?

1

Шинэ жилийн Сантагийн дүрийг маш олон алдартай жүжигчид амилуулжээ. Тэдний зарим нэг нь Санта өвгөнд итгэхэд хүргэмээр тоглосон байх юм. Ямар сайндаа л томчууд бид ч гэсэн гэртээ очоод: “Санта өвөө минь, би энэ жил үлгэр жишээ охин эсвэл хүү байж чадсан шүү” гэж Сантад захидал бичихээс наагуур.

Бид дэлгэцийн өмнө тухлан суугаад бүх кинонуудыг дахин үзлээ. Зарим нэг нь бүр хүүхэлдэйн кино ч үзэж, энэ тухай бид нийтлэлийн төгсгөлд бонус хэсгээр сонирхуулах болно.

Курт Рассел адал явдал эрэлхийлэгч, тун чиг загварлаг Сантагийн дүрийг «The Christmas Chronicles» кинонд бүтээжээ

© The Christmas Chronicles / Netflix

 

Билли Боб Торнтон «Bad Santa» кинонд худалдааны төвд багагүй шуугиан тарьдаг Сантагийн дүр бүтээсэн. Дараа нь сайн болж өөрчлөгддөг Санта шүү. Шинэ жилийн үдэш үүнээс ч илүү ид шидийн зүйл болно

© Reindeer Games / Miramax Films

 

Бен Аффлек «Reindeer Games» кинонд Сантагийн хувцас нэг хэсэг өмссөн байдаг

© Reindeer Games / Miramax Films

 

Эдвард Эснер «Elf» киног чимжээ

© Elf / New Line Cinema

 

Тим Аллен «The Santa Clause» кинонд шинэ жилийн шидтэний дүрд хувирсан. Түүний бүтээсэн дүрд гэнэт л сахал ургаж том гэдэстэй эр болон хувирна

© The Santa Clause / Walt Disney Pictures

 

Жон Гудмен «The Year Without a Santa Claus» инээдмийн кинонд эхлээд ажилдаа сэтгэл дундуур байснаа удалгүй дуртай нь аргагүй бэлгүүдээ тарааж эхэлдэг юм

© The Year Without a Santa Claus / Warner Bros. Television

 

Ричард Аттенборо «Miracle on 34th Street» киногоор хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэдэг

© Miracle on 34th Street / Twentieth Century Fox

 

Анна Кендрик болон Билл Хейдер нар «Noelle» Шинэ жилийн инээдмийн кинонд хөгжилтэй дүрийг бүтээсэн. Үнэндээ бүсгүй нь бүх асуудлыг шийдээд явдаг юм л даа

© Noelle / Walt Disney Pictures

 

Лесли Нильсен «All I Want for Christmas» инээдмийн киногоор хүүхдүүдийн хүслийг биелүүлэхээс гадна гэр бүлүүдийг ч эвлэрүүлсэн

© All I Want for Christmas / Paramount Pictures

 

Пол Сорвино, Женни Маккарти нар «Santa Baby 2: Christmas Maybe» кинонд тоглож шинэ жилийн шидтэнүүдийн тухай “бүх үнэн”-ийг дэлгэсэн

© Santa Baby 2: Christmas Maybe / Alberta Film Entertainment

 

Найжел Хоторны «Call Me Claus» инээдмийн кинонд бүтээсэн дүр 200 жилийн настай болоод одоо ядарч байна гэнэ лээ

© Call Me Claus / Columbia TriStar Television

 

Харин өөрийнхөө оронд менежер Люсийг сонгосон. Уг дүрийг Вупи Голдберг бүтээжээ

© Call Me Claus / Columbia TriStar Television

 

Ален Шаба «Santa & Cie» уран зөгнөлт кинонд амин дэм авахаар эмийн сан орсон юм, тэр 92 мянган эльфүүдийн эрүүл мэндэд анхаарал тавихаар шийджээ

© Santa & Cie / Légende Films

 

Пеэтер Якоби «Rare Exports» аймшгийн кинонд тоглосон. Түүний бүтээсэн дүр нь ойгоор л гaлзуу юм шиг давхиад байна

© Rare Exports / FilmCamp

 

Мел Гибсон «Fatman» тyлаант кинонд шинэ жилийнхээ бэлгийг “ийм тийм гэж” голсон хэнбугайг ч зүгээр орхихгүй

© Fatman / Fortitude International

 

Бонус: хүүхэлдэйн киноны Сантад дуу оруулж амилуулсан алдартай жүжигчид

© Rise of the Guardians / DreamWorks Animation

Алек Болдуин «Rise of the Guardians» хүүхэлдэйн кинонд.

 

© The Polar Express / Warner Bros.

Том Хэнкс «The Polar Express» хүүхэлдэйн кинонд.

 

© Arthur Christmas / Aardman Animations

Жим Бродбент «Arthur Christmas» хүүхэлдэйн кинонд.

Та энэ Шинэ Жил ямар Сантатай уулзмаар байна?

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *