12 нугалаа гэдсийг маалингын гурилаар цэвэрлэх арга

1

Маалингын үрээр хийсэн гурил гэдэс ходоодыг сайн цэвэрлэхээс гадна турахад нөлөөлнө. Маалингын үрд омега-3 болон омега-6 тосны хүчил, ширхэглэг, амин дэм, лигнан ихээр агуулагддаг. Лигнан – хорт хавдар тусах эрсдэлийг багасгаж, түрүү булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангана.

Үүнээс гадна, арьс, үс, хумсны эрүүл байдал, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг байна.

Маалингын гурилын ашиг тус:

  • Гэдэс ходоод цэвэрлэнэ
  • Өтгөн хаталтыг зогсооно
  • Эрчүүдийн чадлыг нэмэгдүүлнэ
  • Ходоодны шархыг анагаана
  • Үрэвсэл дарна
  • Тархины үйл ажиллагааг дэмжинэ
  • Элэг, арьсны эрүүл байдлыг хангана
  • Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Зүрх, судас, зүрхний хэмнэлийг тогтворжуулна
  • Турахад тусална

Маалинга нь вирус нян устгах чадалтай ургамлын гаралтай химийн бодисоор баялаг. Ургамлын гаралтай өөр бусад бүтээгдэхүүнээс 100 дахин их лигнаны агууламжтай.

Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Арьс, ходоод, шээсний замын үрэвслийг дарахад маалинга үр дүнтэй. Үүнээс гадна, зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэхэд хэрэглэнэ, хортой холестерины хэмжээ бууруулах, судас тэлэх, судасны уян хатан чанарыг хангана. Зүрхний хэмнэл алдагддаг хүмүүс маалингын үрийг байнга хэрэглэвэл биеийн байдал сайжирна.

Үе мөчний үрэвслийн үед маалингын үр хэрэглэвэл маш их үр дүнтэй. Маалингын үр хэрэглэдэг энэ өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүдэд судалгаа хийхэд ясны хэврэгшил, хавагнах нь багасах, үе мөчний шингэн сэлбэгдэх зэрэг нааштай өөрчлөлт гарсныг тогтоосон байна.

Маалингын үр нь уусдаг ширхэглэгтэй тул гэдэс ходоодны үржих дрожжийг устгадаг. Мөн эстрогений хэмжээг бууруулдаг байна.

Маалингын гурил – бүдүүн гэдсийг гайхалтай цэвэрлэнэ. Лигнан нь үрэвсэл, мөөгөнцөр, нянгийн болон хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Болгоомжлол

Маалингын үр нь цианогены гликозидын агууламжтай учраас бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Өдрийн хэрэглэх хэмжээ нь ¼ стаканаас хэтрэх ёсгүй.

Зарим нэг хүмүүс гэдэс дүүрэх зэрэг таагүй шинж тэмдэг илэрдэг. Тиймээс маалингын үрээр гэдсээ цэвэрлэх гэж байгаа бол бага хэмжээнээс (1 ц.х) эхлүүлнэ. Мөн цөсний чулуутай хүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Хэрхэн хэрэглэх вэ?

Маалингын гурилаар ходоод цэвэрлэх

Танд маалингын үр эсвэл бэлэн маалингын гурил хэрэгтэй. Гурил бэлдэхийн тулд хуурай үрийг кофе бутлагчаар (махны машинаар татсан ч болно) буталж нунтаглана. Гурилаа тослоггүй, чихэргүй тарагтай хольж овьёостой идэж болно. Маалингын үрээр гэдэс цэвэрлэх аргыг улиралд 1-2 удаа хэрэглэнэ.

Өглөөний хоол: 1 х.х нунтаг үрийг 150 г тарагтай холино. 10-14 өдөр нэг курс цэвэрлэгээ болно. Эхний долоо хоногтоо 1 ц.х маалингын гурилаас эхлүүлж аажим 2-3 цайны халбагаар нэмээрэй.

Тарагтай маалингын гурил

Үүний тулд өглөөний цайндаа 3 долоо хоногийн турш 1%-ийн тарагтай зуурсан маалингын үр иднэ. Эхний долоо хоногт 100 мл тараг дээр 1 ц.х гурил, хоёр дахь долоо хоногоос маалингын гурилын хэмжээг 2 ц.х хүртэл нэмэх бол тарагны хэмжээ хуучнаараа, гурав дахь долоо хоногоос эхлүүлэн маалингын гурилын хэмжээг 3 ц.х болгох бол таргийн хэмжээг 150 мл болгоно.

Цэвэрлэгээний маалингын ундаа

Өтгөн хатдаг бол шөнө унтахаасаа өмнө маалингын ханд ууна. 1 ц.х маалингын үрийг 250 мл усанд хийж 5 минут буцалгаад хэдэн минут хөргөж хандална. Унтахаасаа өмнө ууна.

Гэдэс ходоод цэвэрлэх зорилгоор унтахаасаа өмнө 1 х.х нунтагласан маалингын үрийг усанд хандалж өглөө нь бүлээсгэн ууна.

Бас нэгэн арга бий: 1 бүтэн аяга хуурай үр (150 мл)-ийг 3 л буцалсан усанд хийж зөөлөн гал дээр 5 орчим цаг буцалгана. Бүлээн ундааг өдөрт 1 литрээр зөгийн балтай ууна. Курс эмчилгээ: 2 долоо хоног.

Эрүүл мэндийг хүсье!

22
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
10
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Luvsantseren Ayushjav

    Luvsantseren Ayushjav

    2017/09/05 at 16:07

    MaaЛингын ур ыг хаанаас авах бе

  2. Burmaa Shirchin

    Burmaa Shirchin

    2017/09/05 at 18:02

    ямар юм бдаг вэ

  3. Орхон Туул

    Орхон Туул

    2017/09/06 at 09:38

    харин тиин зураг энэ тэр бхгүй юм уу хаана зардаг гээд

  4. Gerlee Tuya

    Gerlee Tuya

    2017/09/06 at 14:09

    maaling gej yamar ve

  5. Gerlee Tuya

    Gerlee Tuya

    2017/09/06 at 14:09

    zurzg bnuuu

  6. Oyun Oyun

    Oyun Oyun

    2017/09/06 at 15:13

    Nogoo arwain guriluu

  7. maalin

    2017/09/06 at 20:35

    maalingiin ur zarj bgaa gazriig zaaj ugyuu naashaa zalgaarai 95875148

  8. Санжсүрэн Балжир

    Санжсүрэн Балжир

    2017/09/08 at 18:01

    haanaas awah be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *