Хэрэв та багахан айдас мэдэрч, адреналинаа ялгаруулахыг хүсвэл эдгээр зурагнууд танд гарцаагүй тус болно

0

Айдаст автах үе хүн болгонд л тохиолдоно. Гэхдээ энэ удаагийн нийтлэлээр бид айдас төрүүлэхгүй. Айдас төрүүлэхээр санагдах хэдий ч ердийн л амьдралыг харуулсан гэрэл зургуудыг сонирхуулахаар бэлдлээ.

Хонгилд эсвэл эзэнгүй ойн дундаас аймшигтай амьтан дaйрах нь уу гэлтэй мэдрэмж төрүүлнэ. Үнэндээ бол нохойнууд л цонхны цаана байгаа юм

 

Хамгийн аз жаргалтай өдөр … Алсаас хий үзэгдэл гараад ирэв үү? Үгүй ээ, манантай ой дундуур сүйт бүсгүй алхаж байна аа

 

Үнэхээр хачирхалтай хөшөө, зохиогч үүгээр юу илэрхийлэхийг зорьсон юм бол? Бөжин нэг эрэгтэй хүнийг идээд байна уу даа?

 

Онгоцоор нисэх аймар л даа, ялангуяа нэг зорчигч ийм хүүхэлдэй тэвэрсэн байвал

 

Хамгийн өхөөрдмөөр амьтад гэрэл зураг дээр аймшигтай гарчээ. Хайр татсан нохойнууд тоглох гэж ирж байгаа юм

 

Үүнийг харсан хэн нэгэн айх л байх

 

Охин минь, хөөрхөн үр минь, бүтээлч сэтгэлгээгээр багаа сонгож авчээ. Бусад хүмүүст их таалагдана даа

 

Ердийн л гэрэл зураг гэмээр, гэхдээ үгүй шүү. Зүүн хэсгийг анхааралтай ажигла. Аймшгийн кинонд л ийм зүйл гардаг байх

 

Пеликан шувуу. Чих, хамар хоолойн эмч  ч ийм зүйл хараагүй байх. Сайтар харвал шувууны хоолойноос алиалагч үзэгдэнэ

 

Энэ үзэсгэлэнтэй бүсгүй зургаа даруулахаар шийдэж л дээ, даанч далдуу модны цаанаас шуналтай харцаар түүнийг мөшгөж байна

 

Хөшгийг нээгээд шилийг дар. Хэн нэгэн онгоцноос оргох гэж оролдсон бололтой. Цонхоо янзалж ч амжилгүй дараагийн нислэгтээ гарчээ

 

Принтерийн ажиллагаа доголдсон бололтой. Жаалхүү мангас болон хувирчээ. Одоо томчуудад ч гэсэн живх хэрэг болох нь

 

Микки Маус хүүхэд иддэг болжээ. Хэн нэгний баяр наадам нус нулимсаар дуусах вий дээ

 

Байгалийн цөөрөмд сэлмээр байна уу? Таныг гэнэтийн бэлэг хүлээж байна

 

Яг л кино шиг. Танилц: зоорины аймшигтай эзэгтэй

 

“Joker” киноны дараа ийм олон алиалагчидтай цуг нийтийн унаанд цуг явах нь эвгүй л байна шүү

 

Эзэнгүй хаягдсан байшин. Бүх оршин суугчид нь яваагүй бололтой харагдана

 

Дэнгийн эрвээхэйг томруулж харвал энэ. Харь гарагийн амьтан шиг байна уу?

 

Марс дээрх амьдрал шиг харагдаж байгаа биз? Үнэндээ машины шилний наалтаас болоод ийм улаан өнгөтэй харагдаад байгаа юм

 

Тавилга захиалсан чинь ингэж ирлээ. Юу гэсэн үг вэ?

 

Ядраад эвшээлгэж байгаа бүжин нэг иймэрхүү харагдана

 

Муур нуугдахаар шийдэж, өөрийг нь хэн ч харахгүй байгаа л гэж тэр бодно. Үнэндээ түүний санаснаар болсонгүй, объектив бүгдийг гэрчлэн буулгалаа

 

Маш хачирхалтай манекен. Төрөлхийн өвчтэй юм уу гэмээр

 

Үзэсгэлэнтэй байхыг л мөрөөдөж байна

 

Аймшгийн кино биш ээ. Малчны ажлын өдөр дуусах л гэж байна

20
Ха ХаХа Ха
11
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *