Фотошоп гарахаас өмнө авсан үл мэдэгдэх нисдэг биетүүдийн 7 гэрэл зураг

0

Ихэнх үл мэдэгдэх нисдэг биет нь – байгалийн объект, үүний тусгал эсвэл нисгэгчгүй нисдэг төхөөрөмж, засгийн газрын шинэлэг техник зэрэг байдаг. Гэхдээ үл ойлгогдох нисдэг биетийн ихэнх хувийг үндэслэлтэйгээр тайлбарлах боломжгүй ажээ. Үнэхээр манай дэлхийн үүсэл гаралгүй объект байхыг ч үгүйсгэхгүй юм.

Үл мэдэгдэх нисдэг биет байдаг гэдгийг бодитоор батлах сонирхолтой материалууд үнэхээр бий. Эдгээр нь ямар ч дрон, фотошоп байхгүй үед авсан хуучны гэрэл зургууд. Мөн онгоц гээч техник тийм ч түгээмэл болоогүй цаг үед авсан гэрэл зургууд байна. Тухайн үед гэрэл зургийг хуурамчаар үйлдэх, засварлах боломж огт байсангүй.

Ингээд фотошоп гарахаас өмнө авсан байсан үл мэдэгдэх нисдэг биетийн 7 гэрэл зургийн танд дэлгэж байна.

Үл мэдэгдэх нисдэг биетийн хамгийн хуучны гэрэл зураг – Вашингтон уул, Нью-Гемпшер, 1870

dzeninfra.ru

Энэ гэрэл зураг дээр 1870-1871 оны өвөл Вашингтон уулын орой дээр хуралдсан үүл харагдана. Мөн навчин тaмхийг санагдуулам хэлбэртэй нууцлаг объект байгааг ажигласан байх. Уг гэрэл зураг хамгийн хуучинд тооцогдоно, мөн үл мэдэгдэх нисдэг биетийн хамгийн тод гарсан гэрэл зураг хэмээгддэг. Танд сануулж хэлэхэд 1870 онд тэнгэрт ганц ч онгоц нисдэггүй байлаа, мөн гэрэл зургийг засварлах, хуурамчаар үйлдэх тухай бодол хэний ч толгойд ороогүй байсан үе.

“Independent-International Pictures Corp.”–ийн ерөнхийлөгч Самуэль Шерман 2002 онд энэ гэрэл зургийг Ebay-ийн дуудлага худалгаагаас 385 ам.доллараар худалдан авчээ.

 

Тенштен, Хэбэй муж, Хятад, 1942 он

dzeninfra.ru

Дэлхийн хоёрдугаар дaйны үеийн энэ гэрэл зураг сонины хайчилбартай хуучны гэрэл зургийн цомгоос олджээ. Үл мэдэгдэх нисдэг биетийн гэрэл зургийг хөл хөдөлгөөн ихтэй гудамжнаас авсан байна. Гэрэл зургийг гар дамжуулан зарсан байж болох магадлалтай. Тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биет харагдаж байгаа бөгөөд лав нэг хүн гараа заан хэн нэгэнтэй ярилцаж байна.

 

Үл мэдэгдэх нисдэг биет АНУ-ын тариан талбай дээгүүр нисжээ, 1920-иод он

dzeninfra.ru

Энэ гэрэл зургийн тухай тодорхой мэдээлэл гэвэл ердөө л АНУ-д 1920-иод оны үед авсан л гэсэн. Уулархаг бүс нутгийг харвал баруун хэсгээр эсвэл баруун эрэг хавийн нутаг бололтой. Тус улсын төв нутгийн гэрэл зураг гэж үзэх магадлал тун бага.

Морин тэрэгний баруун дээд буланд тэнгэрт нисдэг биет харагдана. Тухайн үед биплан маш ховор байсан, харин моноплан хараахан гараагүй байсныг онцлох хэрэгтэй гэж бодлоо.

 

Колорадо дахь Уордын мод боловсруулах үйлдвэр, АНУ, 1929 оны 4-р сар

dzeninfra.ru

Уг гэрэл зургийг Уордын мод боловсруулах үйлдвэрт авчээ. Гэрэл зураг дээрх хүн (энэ хүн хэдэн жилийн дараа өөд болсон) “чих дүлийрүүлмээр чанга чимээ” сонссон, дараа нь тэнгэрт үл мэдэгдэх объект нисэж байснаа ул мөргүй нисэн одсон тухай гэж ярьдаг байв.

 

Ванкуверийн засаг даргын барилгын дээгүүр ниссэн үл мэдэгдэх нисдэг биет, АНУ, 1937 он

dzeninfra.ru

Энэ гэрэл зургийг 21 настай цэpэг Леонард Ламоро 1937 онд хотын захиргааны шинэ барилгыг сонирхож байхдаа авсан гэж ярьдаг юм. Үйл явдлын тухайд: 

“Тэнгэрт “хурц цэнхэр гэрэл” асаж байхыг хоёр хүн гэнэт анзаарч харжээ. Гэрэл улам тодорч харагдах болсон тул хүмүүс үл мэдэгдэх объект байгааг ойлгож эхэлсэн байна. Леонард уг зүйлийг тайлбарлахдаа “бие биедээ гүйцэд наалдаагүй хоёр таваг шиг, хоорондоо зайтай, тэр зайгаас хурц цэнхэр гэрэл гэрэлтэж байсан” гэжээ. Дараа нь нөгөө объект ертөнцийн зүгээр баруун тийш ниссэн. Хотын захиргааны барилгын яг дээр ирээд бараг зогссон байна, яг энэ үед л Леонард зургийг авч амжжээ. Объект гэнэт нисээд ор сураггүй алга болсон. Үүнийг харсан гэрчүүд урьд нь өмнө тийм хурдтай нисэх зүйл огт харж байгаагүй ажээ. Хүмүүс үxтлээ айсан тул бүгд зугтаасан байна. Энэ бүх үйл явдал анир чимээгүйд болж өнгөрсөн гэдэг”.

 

Розетта/Натал, Өмнөд Африк, 1956 оны 7 дугаар сар

dzeninfra.ru

Тус гэрэл зураг – цаг уурч Элизабет Кларерын аадар борооноос өмнө авсан долоон гэрэл зургийн нэг. Түүний гэрэл зургийг жинхэнэ болохыг шинжилгээгээр баталсан ба Элизабет өөрөө ч гэсэн насан эцэслэтлээ буюу 1994 онд 83 насандаа ч тэнгэрт нисэх үл мэдэгдэх биетийг олж харснаа баталсаар ирсэн юм.

Мөн санамсаргүйгээр учирсан сансрын нисгэгчээс өөрийгөө жирэмсэн хоцорсон гэж байнга ярьдаг байсныг ч дурдах хэрэгтэй биз ээ.

 

Орган агуй, Баруун Виржиния, АНУ – 1939 он

dzeninfra.ru

Энэхүү гэрэл зургийг Крис Миллер гэх хүний гэр бүлийн гэрэл зургийн цомгоос олсон гэдэг. Гэрэл зураг дээр Миллерийн өвөө, өөрийн ахтайгаа гарчээ. Цаана нь тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биет харагдана.

10
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/01/18 at 19:32

    Нью Хамьпшир.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *