Жүжигчин Робин Уильямсыг хамгийн цэвэр ариун сэтгэл зүрхтэй, хүнлэг нэгэн байсныг гэрчлэх 10 түүх

1

Робин Уильямсын (Robin Williams) тоглосон кино бүр нь сая сая хүний зүрх сэтгэлд хүрдэг, авьяас билэг дүүрэн нэгэн байсан билээ. Харин дэлгэцийн амьдралаас гадуурх түүний амьдрал хүндрэл, бэрхшээл дүүрэн байсан ч хорт хавдартай хүүхдүүд, орон гэргүй хүмүүс зэрэг тусламж хэрэгтэй бүхэнд элгэмсэг сэтгэлээр ханддаг хүнлэг нэгэн байсан ажээ.

Манай сайт жүжигчин Робин Уильямсын хийж байсан хүнлэг сайхан үйлүүдээр нь эргэн дурсаж байна.

1. Тэр орон гэргүй хүмүүст тусламжийн гараа сунгадаг байсан

© AP/East News

Робин Уильямс хамтран ажиллагч байгууллага бүртээ өөрийн жолоочоор орон гэргүй хүмүүсийг авч, ажил олгохыг хүсдэг байсан тухай Брайан Лорд (Brian Lord) дурьджээ. Мөн тэрээр “Comic Relief” нэртэй хандивын шоугаараа 70 сая америк доллар цуглуулан орон гэргүй хүмүүст зориулж байсан талаар Воопи Голдберг (Whoopi Goldberg) болон Билли Кристал (Billy Crystal) нар дурсан ярьсан байна.

KEVIN LARKIN/AFP via Getty Images

1990 онд тэрээр Конгрессын өмнө иргэдийг орон гэргүй болохоос сэргийлэх тухай ярьж байжээ. Тэрээр хэлэхдээ, “Хүмүүсийн амьдралыг сайжруулна гэдэг хүнд асуудал. Харин тэднийг амьдралд хөлөө алдахаас нь өмнө туслах хэрэгтэй. Би үүний төлөө л явж байна.” хэмээжээ.

 

2. Кристофер Рийвийн хүнд цаг үед тэрээр дэргэд нь түшиж дэмжиж байжээ

Will Reeve, Dana Reeve, Christopher Reeve and Robin Williams (Photo by Gregory Pace/FilmMagic)

Супермэн киноны дүрээрээ алдартай Кристофер Рийв (Christopher Reeve) болон Робин Уильямс нар анх их сургуульд сурч байх үедээ танилцсан бөгөөд цаг хугацааны шалгарлыг давсан нөхөрлөл гэж тэдний нөхөрлөлийг л хэлэх биз ээ. Кристофер Рийв осолд орж саажилттай болсны дараагаар Робин Уильямс найзыгаа цаг ямагт дэмжиж байсан бөгөөд Кристоферийг ослын дараа эмнэлэгт эргэж ирээд инээлгэж чадсан анхны хүн нь Робин байсан ажээ. Мөн тэрээр нуруу нугасны гэмтэлтэй хүмүүст туслах зорилготой “The Christopher & Dana Reeve” сангийн гишүүн байжээ.

 

3. Тэрээр өвчтэй хүүхдүүдийн ирээдүйн төлөө тэмцэгч байлаа

© ASSOCIATED PRESS/East News

Робин Уильямс хорт хавдартай хүүхдүүдийг илрүүлж эмчлэх, урьдчилан сэргийлэх, бусад үхлийн аюултай өвчтэй хүүхдүүдэд туслах зорилготой Гэгээн Жүүд хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг байжээ. Тэрээр цаг ямагт өвчтөнүүдтэй цагийг хамт өнгөрөөж, тэднийг хөгжөөж, инээд бэлэглэдэг байв. “Тэр яг л биднийг супер одод мэт мэдрүүлдэг нэгэн байсан” хэмээн нэгэн өвчтөн хүүхдийн ээж өгүүлжээ. Мөн тэрээр эмнэлэгт дэмжлэг олж өгөх зорилгоор олон тооны үйл ажиллагаанд оролцоод зогсохгүй сурталчилгаануудад ч тоглож байжээ.

 

4. Тэрээр АНУ-ын зэвсэгт хүчинд ч өөрийн эерэг энергиэ түгээдэг байжээ

Photo by Paula Bronstein/Getty Images

Америк цэргүүд Робин Уильямст хайртай. Учир нь тэрээр Нэгдсэн Үйлчилгээний Байгууллагаар (USO) дамжуулан Ирак, Афрганистан болон бусад 11 улс руу 6 аялан тоглолт хийж явжээ. Робин Уильямсын үхлийн дараагаар АНУ-ын Батлан Хамгаалахын Төрийн Нарийн Бичгийн дарга Чак Хагел (Chuck Hagel) хэлэхдээ, “Дайны бүс нутагт буй мянга мянган цэргүүдэд инээд баясал бэлэглэдэг байснаас эхлээд дайны шархтай үлдсэн ахмад дайчдад гаргадаг байсан энэрэнгүй сайхан сэтгэл хүртэл тэрээр дүрэмт хувцас өмссөн хүн бүгдэд чин сэтгэлийн үүднээс ханддаг нэгэн байсан. Тиймээс ч батлан хамгаалах салбарынхан түүнийг санан дурсах болно.” хэмээжээ.

 

5. Тэрээр ашиг олох сонирхлоос өөрийгөө ангид байлгаж чадсан

© Aladdin / Walt Disney Pictures

Робин Уильямс өөрийн дуу хоолой нь хэн нэгний ашиг олох арга болж, хүүхдүүдэд зарах хэрэгцээгүй тоглоом, худалдааны нүүр царай болохыг хүсээгүй тул “Aladdin” хүүхэлдэйн киноны Бирдийн дүрд дуу оруулахаас бараг л татгалзах гэж байжээ. Тэрээр хэлэхдээ, “Би энэ кинонд дуу оруулах болно. Би анимэйшн хүүхэлдэйн киноны нэг хэсэг болохыг хүсдэг учраас бас өөрийн хүүхдийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийж үлдээхийг хүсч байгаа учраас үүнийг хийх болно оо. Харин юу ч зарахгүй шүү.” гэж байжээ. Хэдий тэрээр өөрийн нэр, гарын үсэг зураг зэргээ “the Windfall Foundation” нэртэй буяны байгууллагын төлөө ашиглахыг зөвшөөрсөн ч түүнийг нас барснаас хойш 25 жилийн турш түүнтэй холбоотой өөр ямар нэгэн зар сурталчилгаа хийхийг хориглож чадсан юм.

 

 

6. Тэрээр өөрийн өгөөмөр зан чанараараа бусдыг дэмждэг байв

Vince Bucci/AFP via Getty Images

“Нью-Йорк хотын гудамжаар нэгэн шөнө алхаж яваад би нилээн хэдэн хүнд гарын үсгээ өгч зогсож буй Робин Уильямсыг олж харсан юм. Тэрээр чин сэтгэлээсээ гарын үсгээ зурж, хамтдаа зураг ч даруулж байлаа. 30 эргэм насны бага зэрэг илүүдэл жинтэй нэгэн залуу түүний дэргэд очоод худалдаж аваад 20 жил болж буй дурсгалын зүйл дээр гарын үсгээ зурж өгөөч гэж хүсч байлаа. Учир нь Робин түүний хувьд баатар байсан юм. Тэгээд тэр залуу зураг дарж болох эсэхийг асуухад, Робин: ‘Мэдээж, босс оо’ хэмээн хариулахад өнөөх залуу зөвхөн Робины зургийг дарж эхэлсэн юм. Тэр үед Робин: ‘Хамтдаа авахуулж болно шүү дээ’ гэхэд залуу өөртөө итгэлгүйхэн, ‘Үгүй дээ. Би зүгээр ээ… Би царай муутай тул зургийг онцгүй харагдуулах биз’ гэхэд Робин: ‘Үгүй дээ. Ийм байж болохгүй. Хүрээд ир’ хэмээн зургаа хамтдаа даруулсан юм.” — F*GGAW*GGA / reddit

 

7. Тэрээр амьтадтай маш амархан найз болцгоодог байсан

© kokoandthegorillafoundation / instagram

2001 онд Робин Уильямс Коко (Koko) нэртэй англи хэл ойлгодог, америк дохионы хэл хэрэглэж чаддаг горилл сармагчинтай уулзаж байжээ. Тэд хэдхэн минутын дотор л найзууд болж, инээлдэн тэврэлдэж байлаа. Робин Уильямс энэ тухайгаа дурсан хэлэхдээ, “Саяхан би нэг горилл сармагчинтай дотно яриа өрнүүллээ. Бид инээд гээч гайхалтай зүйлсийг нэгэнтэйгээ харамгүй хуваалцсан шүү. Коко ярианы англи хэл ойлгох бөгөөд 1000 орчим дохио зангаа ашиглан өөрийн амьдрал, өдөр тутмын үйл хэрэг, хайр, үхлийн тухай ч бодол мэдрэмжээ хуваалцдаг юм билээ. Энэ үнэхээр мартагдашгүй гайхалтай байлаа.” хэмээж байв. Тэдний нөхөрлөл үнэн байсан бөгөөд Робин Уильямсыг өөд болсныг мэдээд Коко ихэд гуниглаж байжээ.

 

8. Тэр хамтран ажиллагсдынхаа төлөө сэтгэлтэй нэгэн байлаа

© Mrs. Doubtfire / 20th Century Fox

Лиза Яакуб (Lisa Jakub) “Mrs. Doubtfire” кинонд Робин Уильямсын өсвөр насны охины дүрийг бүтээсэн билээ. Киноны зураг авалтын үеэр охины сургуулийн багш нар Лизагийн ачаалал хэт ихэсч хичээлдээ анхаарал хандуулах нь багассан тул сургуулиас хасч буй талаар мэдэгджээ. Үүнд нь Лиза сэтгэл дундуур байсан бөгөөд Робин Уильямс энэ явдлын талаар мэдээд охины сургууль руу Лизаг урлагийн замнал хөөхийн зэрэгцээ боловсролоо ч мартахгүй хамт авч явахыг хичээж буй талаар дурьдаад сургуульд нь эргүүлэн аваач хэмээн хүсэлт тавьж байжээ. Мөн тэрээр захидалдаа охины зан төлөв болон ажлын амжилтын талаар ч дурьдахаа мартаагүй юм. Харамсалтай нь түүний хүсэлтийг сургуулийн зүгээс хүлээж аваагүй ч захирлын өрөөнд түүний захидал жаазлагдан үлджээ.

 

9. “Schindler’s List” киноны зураг авалтын үеэр тэрээр Стивен Спилбергийг тайвшруулж, дэмжиж байжээ

Barry King/Liaison

“Schindler’s List” Стивен Спилбергийн хувьд найруулахад сэтгэл хөдөлгөм бөгөөд маш хүнд кино байсан гэдэг. Нэрт найруулагчид урам зориг өгөхөөр Робин Уильямс 7 хоногт нэг удаа залгадаг байсан бөгөөд, “Робин миний ажил ямар байгааг маш сайн мэддэг байсан болохоор 7 хоногт нэг удаа над руу заавал залгаж ярьдаг байсан. Тэр бүр над руу ярих 15 минутын хөтөлбөрийг гаргасан байсан гээч. Түүнийг ярих тэр хугацаанд би чангаар инээж хөхөрсөөр харилцуураа тавьдаг байсан.” хэмээн Спилберг өгүүлжээ.

 

10. Тэрээр бусдад цаг гаргахаас хэзээ ч татгалзаж байгаагүй

© EAST NEWS

“Би 3 настай л байсан болов уу. Аавтайгаа Сан Франциско хотын нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд сууж байсан юм. Би хажуухандаа сууж байсан хүүтэй тоглож эхэлтэл, аав маань миний тоглож буй хүү Робин Уильямсын хүү болохыг мөн Робин Уильямс ч өөрөө тэнд буйг анзаарсан юм. Аав Робинтой хөвгүүд өсгөх талаар болон аав болоод авч буй галзуу хулгана дээр суусан мэт бужигнасан амьдралынхаа талаар яриа өдөж эхэлсэн. Тэд нэгэнтэйгээ хүний ёсоор, эцэг хүний ёсоор халуун дулаан яриа өрнүүлсэн.” — greenbergz / reddit

“1998 онд Хойд Каролинагийн Их Сургуульд Patch Adams киноны зураг авалтыг хийсэн юм. Робины зураг авалтын үеэр байрлаж байсан чиргүүл миний ажлын өрөөнөөс 15м орчим л зайтай газар байсан юм. Би үргэлж л орой сууж ажиллаж байсан болохоор оройд түүнтэй хэд хэдэн удаа уулзаж ярилцах боломж олдсон. Тэр зураг авалтынхаа дараагаар манай ажлын хажууханд сууж байдаг байсан юм. Ямар хөгжилтэй, ямар сайн хүн байсан гэж санана. ” — Jim Murrell / Facebook

“15 орчим жилийн өмнө, би шүдэндээ суулгуулсан жижиг зүүг авхуулах шаардлагатай болсон юм. Зүүгээ авахуулсан тэр өдөр нэг залуу над дээр ирээд үлгэр уншиж өгч, надад бас гарын үсгээ үлдээсэн юм. Робиныг явсны дараа л эцэг эхээсээ би хэн байсныг нь мэдсэн юм даа.” — HundredsOfSnow / reddit

“Робин Уильямстай би Диснейд таарсан юм. Тэр миний ардхан ‘Tomorrowland Terrace’ дээр байсан бөгөөд би, ‘Сайн уу, ноён Уильямс?’гэж асуухад тэрээр маш тайвнаар, ‘Буруу асуулт байна’ гэж хариулсан юм. Би гайхаж юу буруу байгаа тухай асуутал Робин миний дэргэд ирээд, тэвэрч, ‘Энэ чи байна шүү дээ. Чамтай таарсандаа итгэж ч чадахгүй нь ээ!'” хэмээн орилж эхэлсэн юм. — jlenney1 / reddit

14
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *