Таны эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүсч буйг илтгэх 6 шинж тэмдэг

0

Өвдөж эхлэхээсээ өмнө бид өөрсдийн эрүүл мэндэд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Харин бидний бие аливаа өвчинг урьдаас олон төрлийн шинж тэмдгээр сануулж байдаг ажээ. Манай сайт уншигч танд эрүүл мэндэд асуудал үүсч буйг илтгэх 6 шинж тэмдгийг хүргэж байна.

1. Ялгaдас усанд хөвөх

Ялгaдас ихэвчлэн усанд живдэг боловч шош, сүү, алим зэрэг бүтээгдэхүүний хэрэглээ зохистой хэмжээнээс давсан тохиолдолд хөвөх хэмжээний жинтэй болдог ажээ. Ийнхүү ялгaдас усанд хөвж буй нь ажиглагдсан тохиолдолд ходоодонд хий ихээр хуримтлагдсан байна хэмээн үздэг байна.

 

2. Нүд аргаж, хуурайших нь ихсэх

Дэлгэц удаан хугацаагаар ширтэх үед нүд аргаж, загатнах явдал их гардаг билээ. Гэвч ам болон нүд хэт хуурайшиж эхлэх нь үрэвслийн нэгэн шинж тэмдэг ажээ. Ийнхүү нүд хуурайшилт архагших явдал нь нулимсны найлзуурхайд халдвар орсны илрэл болдог байна.

 

3. Цаг ямагт даарах

Өвлийн улиралд даарч хөрөх явдал гарах нь энгийн үзэгдэл боловч дулаан орчинд байхдаа ч хүйт даах нь бамбай булчирхайн өвчлөлийн нэгэн илрэл болдог. Бамбай булчирхай өвдөх нь биеийн бодисын солилцоог удаашруулж, даарч буй мэт мэдрэмжийг төрүүлэх шалтгаан болдог байна.

 

4. Үс ихээр унах

Үс тодорхой хэмжээгээр унах нь байдаг л зүйл боловч их хэмжээгээр унах нь төмрийн дутагдалтай холбоотой аж. Бие дэх төмөр дутагдах үед үс унах явдал нэмэгддэг тул мах, самар зэрэг хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлээрэй.

 

5. Шүд хэт мэдрэг болох

Халуун эсвэл хүйтэн хүнсэнд шүд хэт мэдрэг болох нь өлөн гэдэсний үйл ажиллагаа доголдож буйтай холбогдох магадлалтай. Шүд элэгдэх, хэт мэдрэг болох нь хүчлийн хэмжээнд нөлөө үзүүлж, шүдний пааланг гэмтээх эрсдлийг бий болгодог байна.

 

6. Ам ихээр цангах

Өдөр бүр хангалттай хэмжээний ус уух нь эрүүл мэндэд онцгой ач тустай. Харин ам ихээр, тогтмол цангадаг болох нь чихрийн шижин өвчний урьдал шинж тэмдэг байх магадлалтай. Энэ өвчин нь цусан дахь глюкозод нөлөөлж, бөөрний үйл ажиллагааг доголдуулснаар шээc ихээр ялгарч, ам цангах нь нэмэгддэг аж.

3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *