
Дэлгэцээр гарах дүрийн үxэл – ямар ч жүжигчинд тохиолдож болох зүйл, шинээр эхэлж байгаа юу, хэдэн арван жилийн турш дүр бүтээж байгаа жүжигчин үү огт хамаагүй. Хэн нэгэн жүжигчин тэр үxэх дүрийг бүтээх л байсан – үүнд ямар ч өөр хувилбар байхгүй.
Дээхнэ Британийн жүжигчин Шон Бинийг холливудын кинонд байнга үxдэг гэж интернетэд багагүй шуугисан. Гэхдээ энэ онолыг Бин болон бусад жүжигчдийн бүтээсэн үxдэг дүрийг тооцоолж үзээд нэгэнт үгүйсгэжээ. Тийм ээ, хэн нэгэн үнэхээр их хичээж тооцоо хийсэн байна! Цуглуулсан мэдээллийг ашиглаад кинонд бүтээсэн дүрүүдийн ихэнх нь үxэж таардаг Топ-15 эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг гаргалаа. Үүнээс харахад Шон Бин эхний тавд ч багтаагүй юм. Жагсаалт таны өмнө байна – үxсэн дүрийн болон тоглосон киноныхоо тоотой.
15 дугаар байр: Сигурни Уивер – 13 үxэлтэй

Тоглосон нийт кино: 82.
Жүжигчний тоглосон “Alien 3” киноны хэсгээс (1992).
14 дүгээр байр: Билл Пэкстон – 15 үxэлтэй

Нийт тоглосон кино: 93.
Билл Пэкстон – чадварлаг жүжигчин, тэрээр “Alien” киноны Араатанд алaгдаж байлаа, бас Терминаторт ч алyyлсан нэгэн.
13 дугаар байр: Гэри Бьюзи – 19 үxэлтэй

Нийт тоглосон кино: 172.
Жүжигчний тоглосон “Under Siege” киноных нь хэсгээс (1992).
12 дугаар: Шелли Уинтерс – 19 үxэлтэй

Нийт тоглосон кино: 162. Дэлгэцийн адил үxэлтэй жүжигчдийн хувьд бид олон кинонд тоглосныг нь цөөн кинонд тоглосноос дээгүүр тавьсан болно.
Жүжигчний тоглосон “A Place in the Sun” (1951) киноны хэсгээс.
11 дүгээр байр: Роберт Де Ниро – 19 үxэлтэй

Нийт тоглосон кино: 115.
Зураг дээр “Joker” (2019) киноны хэсэг.
10 дугаар байр: Микки Рурк – 22 үxэлтэй

Нийт тоглосон кино: 77.
Жүжигчний тоглосон “Iron Man 2” (2010) киноны хэсгээс.
9 дүгээр байр: Лиам Ниссон – 24 үxэлтэй

Нийт тоглосон кино: 119.
Зураг дээр “Star Wars Episode I: The Phantom Menace” (1999) киноны хэсэг.
8 дугаар байр: Майкл Бин – 24 үxэлтэй

Нийт тоглосон кино: 102.
Дэлгэцийн үxлийн тоо өндөртэй ч гэлээ түүний “Alien” кинонд бүтээсэн дүр нь Араатны савраас амьд үлдэж чадсан. Тийм ээ, тэрээр Билл Пэкстоны адилаар Терминатортой ч тyлалдаж явсан нэгэн юм.
7 дугаар байр: Шон Бин – 25 үxэлтэй

Нийт тоглосон кино: 119. Тийм бага юм гэж үү? Шон Бин дахиж үxдэг дүрд тоглохгүй гэдгээ саяхан мэдэгдсэн. Үxдэг дүртэй санал ирвэл дахин хүлээж авахгүй гэсэн байна.
Жүжигчний тоглосон “Game of Thrones” олон ангит киноны (2011-2019) хэсгээс.
6 дугаар байр: Шарлиз Терон – 25 үxэлтэй

Нийт тоглосон кино: 52. Ингэхээр Шарлиз тоглосон бараг бүх кинондоо үxдэг дүр бүтээжээ.
Жүжигчний тоглосон “Prometheus” (2012) киноны хэсгээс.
5 дугаар байр: Сэмюэл Л.Жексон – 28 үxэлтэй

Нийт тоглосон кино: 176.
Гэрэл зураг дээр жүжигчний тоглосон “Django Unchained” киноны (2012) хэсгээс.
4 дүгээр байр: Винсент Прайс – 32 үxэлтэй

Нийт тоглосон кино: 201.
Жүжигчний тоглосон “Edward Scissorhands” (1990) киноны хэсгээс.
3 дугаар байр: Бела Лугоши – 36 үxэлтэй

Нийт тоглосон кино: 116.
Гэрэл зураг дээр түүний тоглосон “Dracula” (1931) киноны хэсгээс.
2 дугаар байр: Жон Хёрт – 45 үxэлтэй

Нийт тоглосон кино: 205
Жүжигчний тоглосон “V for Vendetta” киноны (2006) хэсгээс.
1 дүгээр байр: Кристофер Ли – 60 үxэлтэй

Нийт тоглосон кино: 208
Гэрэл зураг дээр жүжигчний тоглосон “The Lord of the Rings: The Two Towers” (2002) киноны хэсгээс.
Энэхүү жагсаалтад “Kill Bill” киноны Биллийн дүрийг бүтээсэн жүжигчин Дэвид Кэррадин орсон бол түүний үxсэн дүрийн тоо маргаан дэгдээх байлаа. Яагаад гэвэл Ума Турманы бүтээсэн гол дүрийн эмэгтэй түүнийг киноны төгсгөлд алaaгүй гэсэн онол явдаг. Тийм байж болох уу?







