Танд зах хязгааргүй уран сэтгэмж, сайтар нарийвчлан бодож хийсэн зүйлийн тод жишээ хэрэгтэй байна уу – тэгвэл та байгальд гар. Байгалийн бүтээл баялаг бөгөөд олон төрөл зүйлтэй, амаа ангайлгаж байгалийн бүтээлд чимээгүйхэн атаархаж суухаас өөр та яаж ч чадахгүй.
Бид маш олон төрлийн амьтад байдаг гэдгийг мэднэ, гэхдээ тэдний тухай шинэ баримтуудыг танд дэлгэхээр энэхүү нийтлэлээ бэлдлээ.
Далайчид яагаад заримдаа Лусын дагина харсан гээд байдаг юм бол? Белуга халим ямар болохыг хар л даа
Цасхан – шинжлэх ухаанд мэдэгдсэн цорын ганц альбинос горилла. Цасхан 3 өөр эрэгчнээс 22 үр тээж төрүүлсэн, түүнээс гарсан ганц ч үр нь альбинос төрөөгүй юм
Арслан шоргоолжтой танилц. Бусдаас эрс ялгарах хортон шавьж, яагаад гэвэл түүний авгалдай нь араатан хэмээгддэг. Хоол тэжээлээ олж авахын тулд хорхой шавьж барих урхи бэлддэг ажээ
Халиуны сарвууг та харж байсан уу? Төгөлдөр хуурч гээд хэлж болохоор
Казуара – “дэлхийн хамгийн аюултай шувуу” хэмээгддэг. Сарвуундаа xутга шиг л хумстай, урт нь 125 мм хүрч ч мэднэ
Канад ирвэс аварга том сарвуутай бөгөөд гүн цасанд шигдэж орохоос хамгаалдаг
Цулбуурт загас бараг л хөлдөх хэмжээний хэмтэй хүйтэн усанд амьдардаг загас. Тиймээс тэд өөрийн биеэс антифриз ялгаруулдаг гэсэн үг
Ихэнх авгалдай бага насандаа арьсаараа дамжуулж амьсгалдаг байна. Томрох явцад амьсгал нь нээгдэж мөгөөрсөн хоолойгоороо амьсгалж эхэлдэг
Номин шогшир – дөнгөж 34-46 г жинтэй мундаг загасчин шувуу. Урсгал, цэнгэг усанд дуртай
Та далайн зааны тухай сонсож байсан байх. Харин тэр заан-загас гээд байгаа нь үнэнийг хэлэхэд шоргоолж идэштэнтэй төстэй
Гурван сахалт хонх (Three-wattled bellbird) шувууны жиргээ нь яг л металл дуугарч байгаа юм шиг сонсогдоно. Түүний жиргээг хүн километрийн цаанаас ч сонсдог.
Чичиргээ сам хорхой маш хүчтэй бөмбөлгүүд ялгаруулдаг. Эдгээр бөмбөлгүүд нь том загасыг унагаагаад зогсохгүй жижгэвтэр шилийг ч хагалж чадна
Нэгэн төрлийн цагаан эрвээхэйний авгалдай өөртөө “байшин” барина. “Байшин”-гаа заримдаа өөрөө аваад явна эсвэл мод, чулуунд бэхэлж тэндээ амардаг ажээ
Мата-мата буюу цацагт яст мэлхий – өмнө америкийн яст мэлхий юм. Гаднаасаа сайхан сэтгэлтэй эмээ шиг л харагддаг.
Энэтхэгийн шоргоолж 2 см өндөрт, 10 см урт зайд харайж чадна
Энэхүү тоншуул өвөл хоолгүй үлдэхээс айдаг тул хэдэн мянган самар нөөцөлдөг. Гэхдээ зөвхөн модонд самраа нөөцлөөд зогсохгүй шонгийн мод, тэр ч бүү хэл байшингийн хананд хүртэл нөөцлөх ажээ
Цөлийн ирвэсийн чих 20 гаруй булчинтай – яг л хиймэл дагуул шиг хөдөлнө. Тэр олзоо мэдрэхийн тулд чихээ бүрэн ажиллуулдаг юм.
Бидэнтэй хуваалцахыг хүсэж байгаа амьтдын тухай сонирхолтой баримт танд бий юу?