Эдгээр хүнсийг хэрэглэвэл таны бамбай булчирхай танд талархах болно

2

Эрвээхий шиг хэлбэртэй, хүзүүний хэсэгт байрладаг бамбай булчирхай нь биеийн маш олон үйл ажиллагаанд нөлөөлдөг. Түүний буруу үйл ажиллагаа нь биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлж ноцтой үр дагаварт хүргэдэг. Ингэснээр эрүүл мэнд муудаж, хүний ажиллах чадвар буурч, сэтгэл санаа дордоно. Зөв хооллолт нь эрүүл, урт удаан наслалтын гол түлхүүр юм. Тиймээс бид бүгд бамбай булчирхайгаа эрүүл, амттай хоолоор хамгаалах хэрэгтэй.

1. Алим. Эмгэг төрүүлэгч нянг устгаж бие организмын бүх тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Хорт хавдрын эсээс хамгаалдгаараа бамбай булчирхайд тустай.

2. Хавчны мах болон далайн хүнс. Бидний биеийн дархлааг дэмждэг В12 амин дэм болон цайраар баялаг. Лаазалсан хавчны мах шинж чанараа хадгалдаг учир хэрэглэж болно.

3. Далайн байцаа. Йод болон 40 гаруй амин дэм, элементүүдийг агуулдаг бөгөөд эдгээр нь бамбай булчирхайн өвчнөөс хамгаалах болно.

4. Сонгино. Бамбай булчирхай, элэг, зүрхэнд тустай. Дархлааг сайжруулах маш их хэмжээний бичил элементүүдийг агуулдаг.

5. Нэрс. Энэ жимс нь антиоксидант агуулдгаараа хамгийн шилдэг нь юм. Бамбай булчирхайн дааврын тэнцвэр алдагдлыг арилгахад тусалдаг.

6. Улаан загас – хулд. Омега-3 тосны хүчлээр баялаг энэхүү загас нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд шаардлагатай байдаг. Улаан загасыг хүнсэндээ тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

7. Зөгийн балтай самар. Энэ нь залхуу бамбай булчирхайг өдөөхөд тусална. 3-4 хушга дээр 1 амны халбага зөгийн бал нэмээд саванд хийж тавиад өглөө өлөн ходоодон дээрээ идээрэй. Ийм “эмийг” 1-2 долоо хоногийн турш өдөр бүр идээрэй.

8. Зөгийн балтай нимбэг. Бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. 2-3 нимбэгийг сайтар угаагаад жижиг үрүүл дээр хальстай нь үрнэ. Үүнийгээ ижил хэмжээний зөгийн балтай холино. Бэлэн болсон “эмийг” амны халбагаар өдөрт 3 удаа идээрэй.

23
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Ch Jiimaa

    Ch Jiimaa

    2017/10/14 at 10:36

    Bayarsaikhan Dambadarjaa

  2. Bat-Ölzij Mönhnaszan

    Bat-Ölzij Mönhnaszan

    2017/10/14 at 10:36

    Хумс нимгэн зөөлөн хатуу амархан хугардаг нь бамбай булчирхайтай холвоотой гэсэн үнэн юум болуу. ?

  3. Bayarsaikhan Dambadarjaa

    Bayarsaikhan Dambadarjaa

    2017/10/14 at 10:42

    bayarlalaa naizdaa

  4. Номико Номио

    Номико Номио

    2017/10/14 at 12:17

    Chimeg Chimeg

  5. Tsevelmaa Perenlei

    Tsevelmaa Perenlei

    2017/10/14 at 12:44

    Oyunbolor Ganzorig

  6. Asaa Asbayar

    Asaa Asbayar

    2017/10/14 at 19:14

    Onondari Nergui

  7. TseKo Ganbold

    TseKo Ganbold

    2017/10/14 at 21:48

    Jack Ganbold

  8. Melody Hope eniig unshaarai jmd xeregtei yum bn

  9. Zinamidar Tugsjargal

    Zinamidar Tugsjargal

    2017/10/15 at 16:06

    Nergui Lhagvajav

  10. Tsogtbaatar Altanzagas

    Tsogtbaatar Altanzagas

    2017/10/16 at 17:18

    Ss pls

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *