Чийглэг агаараас ундны ус гаргадаг ухаалаг самбар

0

Чийглэг агаараас ундны ус гаргадаг ухаалаг самбар


Өмнөд Америкын баруун хэсэгт, Дэлхийн хамгийн хуурай цөл болох Атакамагийн цөлийн умард үзүүрт оршдог Перу улсын судлаачид улсынхаа нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болох ундны усны хомсдлыг шийдвэрлэж болох шийдлийг хангах тал дээр зар сурталчилгааны агентлагуудтай хамтарсан байна. Тэдний маш энгийн бөгөөд ухаалаг бүтээл нь гудамжинд байрлах зарлалын самбар агаад уг самбар агаарын чийглэгийг ундны ус болгон хувиргах аж. Перугийн нийслэл Лима болон түүний орчны бусад тосгодод жилдээ 1.3 см хур тунадас ордог байна.Урт хугацааны турш Лима хот ундны усны асуудлаа Андын нурууны хайлсан мөсөн голоос татсан хоолойгоор шийдвэрлэж байсан ч цаг агаарын өөрчлөлтөөс болж усан хангамжийн асуудал доройтолд орж эхэлжээ. Лимад амьдардаг 8,5 сая хүнээс гадна 1,2 сая хүн усны хомсдолд орж, бохирдсон устай худгийн ус эсвэл усны ердийн үнэнээс 20 дахин их үнэтэй усыг тогтмол бус хуваарьтайгаар авчирдаг хувийн компаний усыг хэрэглэдэг болсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр Лимагийн Инженер Технологийн их сургууль анхааран ажилласны дүнд энэ онд ус горилогчдын анхаарлыг татсан зүйл хийж чадсан нь энэхүү ус үйлдвэрлэгч самбар аж. Өмнөд Номхон далайн дагууд байрладаг учир тус бүс нутагт агаарын чийглэг 83 орчим хувьтай байдаг нь энэхүү ус үйлдвэрлэгч самбарыг бүтээх үндэс болж өгсөн байна. Агаарын чийглэгээс ус гарган авдаг Дэлхийн анхны сурталчилгааны самбар таван үндсэн төхөөрөмжөөс бүрдэх ба энэ нь чийглэг агаарыг өөртөө татан агаар шүүгчээр дамжуулан ус бүтээх конденсатор руу шилжүүлсний дараа энэ нь карбон шүүлтүүрээр төв хадгалах сав руу оруулах аж. Энэхүү ухаалаг самбар өдөрт 100 литр ундны ус гаргадаг бөгөөд суурилуулаад гурван сарыг үдсэнээс хойш Перугийн оршин суугчдыг 9450 литр усаар хангаад байгаа юм. Энэхүү бүтээл нь залуу оюутнуудыг сурах хүсэл эрмэлзлээр жигүүрлэнэ гэж итгэж байгаа Лимагийн Инженер Технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид хэлэхдээ “Инженерүүд хэрхэн нийгмийн хэрэгцээг хангаж чадахыг бид ирээдүйн оюутнуудад харуулахыг хүссэн” гэсэн байна.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Spa

    2013/03/13 at 02:18

    wow

  2. Maru

    2013/03/13 at 18:49

    oo laitai

  3. Зочин

    2013/03/14 at 01:51

    manaid iim sambar tavival us bish toos l garna bz

  4. uniQu3

    2013/03/14 at 18:46

    гайхалтай

  5. OneBeaT

    2013/03/17 at 17:06

    ;-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *