Хүмүүс хайртай хүнээ олж харахын Өмнө болон Дараах үеийг харуулсан гэрэл зургууд. Жинхэнэ хайр гэж ямар сайхан зүйл болохыг тэдний царайны хувирлаас харж байна уу?

4

Болзооны вебсайт болох “Sentimente” хайр хүмүүст хэрхэн нөлөөлдөг болохыг харахыг хүсжээ. Харагдах байдал. Иймд тэд зарим хүмүүсийг зураг авалтанд урьжээ. Зураг авалтанд уригдсан хүмүүс зөвхөн өөрсдийнх нь хөрөг зургийг нь авна гэж бодож байв. Гэсэн хэдий ч урилгыг хүлээж авсан хүн бүрд, зураг авалтын өмнө вебсайтын хамт олны зүгээс гэнэтийн бэлэг барьж, хамгийн хайртай хэн нэгнийх нь зурвасыг бичлэгээр үзүүлжээ: нөхөр, эхнэр, найз залуу эсвэл найз охин, хүүхдүүд, тэр ч бүү хэл тэжээвэр амьтан нь гэх мэт. Хайртай хэн нэгнээ харсан тэдгээр хүмүүсийн зан ааш төсөөлөхийн аргагүй өөрчлөгдөж байв. Хүн бүр баяр баясгалантайгаар инээмсэглэж эхэлсэн байна. Зураг авалтын дараа урилга хүлээн авсан хүмүүс хайртай хэн нэгнийх нь илгээсэн зурвас тухайн өдрийнх нь хамгийн сайхан мөч байсан тухайгаа хэлжээ.

Хүмүүст нөлөөлж буй хайрын нөлөө

sentimente.com

 

sentimente.com

 

sentimente.com

 

sentimente.com

 

sentimente.com

 

sentimente.com

 

sentimente.com

 

sentimente.com

 

sentimente.com

“Энэ төслийн зорилго нь хайр биднийг илүү дээрдүүлдэг мэдрэмж болохыг харуулахыг хүссэн юм.” хэмээн дээрх зургуудыг авсан гэрэл зурагчин Mihnea Ratte хэлсэн байна.

“Зураг авалтанд уригдсан бүх хүн эхнийхээ хөрөг зургийг авахуулсны дараа, бид тэдний өмнө ширээ тавьж, дээр нь камер байрлуулан ингэж тайлбарласан. Дэлгэц дээр таны хайртай хэн нэгэн танд зориулан би чамд хайртай гэж хэлсэн бичлэг байгаа. Хэрэв энэ тэжээвэр амьтан байвал, бүр ч илүү сонирхолтой байх болно.”

Mihnea Ratte / Instagram

“Зураг авалтанд оролцож буй хүмүүс юу болоод байгааг эхэндээ ойлгоогүй.” гэж Mihnea төслийнхөө талаар хэлсэн байна. Гэрэл зурагчин уг төсөлд хамрагдсан хүмүүсийн биеийн хэлэмжинд хайр хэрхэн нөлөөлж байгааг гэрэл зургийн хальсанд буулгах нь чухал байв.

Зураг авахдаа Mihnea дулаан өнгийг сонгож, бага зэрэг гэрэлтүүлэг нэмснээр, хайрыг мэдэрч буй хүмүүсийн мэдрэмжийг илүү тод харагдуулах боломжтой болжээ.

“Эхлээд камераар энэ бүхнийг харуулна гэдэгтээ би итгэлгүй байсан. Гэсэн хэдий ч эхний 2 хүний зургийг авсны дараа, би боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Энэ бүхэн надаас эсвэл камераас хамаарахгүй. Зөвхөн тэдний мэдрэмжээс л шалтгаална.”

Зураг авалт хийх үеийн бичлэг…

30
ХөөрхөнХөөрхөн
15
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
12
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jupa Osoron

    Jupa Osoron

    2019/10/22 at 21:15

    Anhaa Anhaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *