Сургууль руу бyyтай нэвтэрсэн сурагчаасаа бyyг нь булаан авч, түүнийг тэвэрч тайвшруулж буй нэгэн багшийн сэтгэл хөдөлгөм бичлэг интернет орчинд шуугиан тарьж байна

5

Keanon Lowe гэх эрхэм Портлэнд дэх Oregon’s Parkhouse ахлах сургуульд бyyгаар зэвcэглэж нэвтэрсэн сурагчийн эсрэг ямар ч хамгаалалтгүйгээр арга хэмжээ авч, баатарлаг гавьяа байгуулжээ. Энэ үйл явдал 5-р сард болж өнгөрсөн бөгөөд саяхан уг ахлах сургуулийн хамгаалалтын нууц камерын бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна – Keanon, хөлбөмбөгийн дасгалжуулагч болон зэвcэглээгүй хамгаалалтын ажилтан, дүүрэн сyмтай shоtgun бyyтай сурагчийг бичлэгээс харж болно.

18 настай өсвөр насны сурагч сургууль руу дүүрэн сyмтай shоtgun бyyгаар зэвcэглэж нэвтэрчээ

Хамгаалалтын камерт бичигдсэн бичлэгт 18 настай Angel Granados-Diaz, Parkrose ахлах сургууль руу дүүрэн сyмтай shоtgun бyyг тор эсвэл хөнжилд нууж, нэвтэрч байгаа нь харагдана. Дараа нь тэр нэг анги руу ороход, тэнд байсан сурагчид айсандаа гарч гүйж байгаа нь бичигдэж үлджээ. Бусад хүмүүс аврал эрж, энд тэндгүй гүйлдэж байхад Keanon Lowe – сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч – бyyг хүмүүс рүү чиглүүлэхээс аль болох сэргийлж, сурагчаас бyyг нь салгаж авна. “Хаалга онгойсон. Би хаалганаас ойролцоогоор 1 метр хэмжээний зайд явж байхад, тэнд бyyтай хүүхэд байсан. Секундын дотор би маш хурдан нөхцөл байдлыг хяналтандаа авахаар шийдсэн. Би түүний нүүр, нүд рүү нь харж, дараа нь бyy руу харж, жинхэнэ бyy гэдгийг нь мэдмэгцээ зөн совингоороо бyyг нь булааж авсан. Би бyyг ажиллагаагүй болгож, хоёр гараараа барьсан.” хэмээн баатарлаг дасгалжуулагч хэвлэлээр ярилцлага өгчээ.

KOIN 6 / Youtube

 

Аз болоход, баатарлаг хөлбөмбөгийн дасгалжуулагч бyyг булааж авч, гэмт xэрэг үйлдэх гэж байсан сурагчийг тайвшруулжээ

Бичлэгт мөн зүрхэнд халуун дулаан мэдрэмж төрүүлэх хэсэг гарах бөгөөд Keanon Lowe бyyг булааж авсны дараа сурагчтай ярилцаж, түүнийг тэвэрч тайвшрууж байгааг харж болно. Keanon энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Angel хэнийг ч гэмтээхийг хүсээгүй гэдгээ байнга давтаж хэлж байснаас гадна тэр хэн ч намайг гэдэггүй хэмээн орилсон.” гэж хэлжээ. Цaгдаагийн ажилчид ирж тухайн сурагчийг бaривчилсан байна. Тухайн өдөр хэний ч амь нaсыг эрсдэлд оруулаагүй дасгалжуулагч, “Олон удаа, тэр тусмаа чамайг залуухан байхад, хүн өөрийнхөө хийж байгаа зүйлийн зөв, бурууг ялгах чадваргүй байдаг.” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Angel Granados-Diaz дөнгөж 18 настай бөгөөд түүнийг шоpонд xорилгүйгээр бaривчилж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчүүлэхээс гадна 36 цаг тэнcэн харгалзах ялaар шийтгэсэн байна.

KOIN 6 / Youtube

 

Бичлэгийг эндээс үзээрэй:

Баатарлаг гавьяа байгуулсан дасгалжуулагчийн хувьд 2011-2014 оны хооронд Орегоны их сургуулийн хөлбөмбөгчдийн нэг байсан бөгөөд 2015 оноос San Francisco 49ers болон Philadelphia Eagles багуудын аналистаар ажиллаж байгаад Parkrose ахлах сургуульд дасгалжуулагчаар ажиллах болсон байна.

173
БахархмаарБахархмаар
50
ГоёГоё
39
ХөөрхөнХөөрхөн
38
ТэнэглэлТэнэглэл
38
БурууБуруу
18
Ха ХаХа Ха
17
ГайхмаарГайхмаар
16
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tumurochir Narantuya

    Tumurochir Narantuya

    2019/10/22 at 14:56

    Хайрт хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе эрүүл энхийг хүсэе сайхан баярлаарай

  2. Vvriingegee Odon Oron Ch

    Vvriingegee Odon Oron Ch

    2019/10/23 at 13:52

    бас лл Гунигтай лл юм. Нмг гэдэг хүн бас байдаггүү ѳѳртэйгѳѳ зүйрлүүлж үзхэд Энэ мэдрэмж ямр гунигтай болхыг мэдэхүү? Шаналал

  3. Ganbayar Bavuu

    Ganbayar Bavuu

    2019/10/23 at 20:54

    En bol ooriih ni songolt .buuduulaagui ni az .tehdee ter hun buudsandaa daraa ni hezee ch haramsahgui bsan

  4. Ganbayar Bavuu

    Ganbayar Bavuu

    2019/10/23 at 20:55

    En zaluu uhetlee ter buunii gohiig darsandaa hezee ch haramsahguu bsan .saihan amidrald sadaa bolson hogiin baggsh sdaa GOLOG

  5. Зочин

    2021/02/05 at 16:45

    Зэвсэг худалдах ийм аюултай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *