Хэрэв та чанга дуутай эмэгтэй бол баярлах хэрэгтэй! Учир нь чанга дуутай байх нь эрүүл мэндэд ач тустай болохыг судалгаагаар баталжээ

2

Сэтгэл хөдлөлөө хянах ихэнхдээ төвөгтэй байдаг. Заримдаа сэтгэл хөдлөлөө дарж, чимээгүй байхаас гадна стресстэй үед аль болох тайван байх нь чухал. Бид сэтгэл хөдлөлийг хувийн харилцаанд хор учруулаасай гэж хүсдэггүй. Гэхдээ өөр тохиолдолд, харилцааг аварч үлдэх шилдэг арга бол чанга ярих болон өөрийгөө нээх явдал юм. Эцэст нь сэтгэл доторхоо ил гаргаснаар бидэнд аливааг өөр өнцгөөс харах боломжийг олгоход тусалдаг. Хэдий тийм боловч зан чанарын аль аль талууд бидний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.

Бид та бүхэнд дууныхаа өнгийг нэмэх нь дандаа муу санаа байдаггүй болохыг баталсан судалгааны талаар хуваалцахыг хүслээ.

Автоматаар чимээгүй байх

Автоматаар чимээгүй байх нь жинхэнэ сэтгэл хөдлөлөө ил гаргахаас эмээдэг хүмүүсийн зан чанар юм. Энэ нь тухайн хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ил гаргаснаар ойр дотнын хүмүүс болох гэр бүлийн гишүүд, найзууд эсвэл ажлын хамтрагчидтайгаа харилцах харилцаанд нөлөөлж магадгүй гэж санаа зовж байгаагийн илрэл гэж ойлгож болно. Тэд автоматаар чимээгүй байхыг сонгодог, яагаад гэвэл үл ойлголцол, цаашлаад хэрүүл маргаан, тэр ч бүү хэл харилцааг дуусгавар болгох ямар нэгэн асуудлыг эхлүүлнэ гэж боддог байна.

© 500 Days of Summer / Fox Searchlight Pictures

 

300 болон түүнээс олон эмэгтэйчүүд судалгаанд хамрагдсан

“The North American Menopause Society” нийт гэр бүл болсон, сарын тэмдэг нь ирээд удаагүй байгаа эсвэл удахгүй ирэх 304 эмэгтэйг судалгаанд хамруулжээ. Тэд харилцааг сэвтээхээс сэргийлж, өөр хэн нэгний оронд өөрийгөө тавих үед ямар мэдрэмж төрдөг талаараа хэлцгээсэн байна. Энэ төрлийн зан чанар нь өтгөн хаталт, холестерины хэмжээг нэмэх, депресс болон хэт таргалалтад хүргэдэг болох нь тогтоогджээ.

© Wonder Woman / DC Movies

 

Илүү их хашгирах тусам, стресстэй бага нүүр тулгарна

Судлаачид тэдгээр эмэгтэйчүүдийн уур бухимдал эсвэл давчуу байдлын түвшинг хэмжиж, тодорхойлсон байна. Тэд сэтгэл эмзэглүүлсэн асуудал тохиолдоход, дуугаа өндөрсгөснөөр сэтгэл хөдлөлөө ил гаргах боломж илүү их олдож байсан талаар дурджээ. Энэ зан чанарыг ихэнхдээ гаргадаг эмэгтэйчүүд огтхон ч гаргадаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад, эрүүл мэндийн байдал нь илүү дээр байсан байна. Мөн ингэснээр тэдэнд тэвчсэнээс илүү сэтгэлзүйн олон ач тус илэрдэг аж.

© Thor / Marvel Studios

 

Сэтгэл хөдлөлөө дарснаар бие физиологийн хувьд үр дагавар гарна

Баяр баясгалантай байх болон аль болох тайван байхыг хичээх нь бодит байдал дээр тухайн хүн тийм байна гэсэн үг биш юм. Энэ нь өөрийнхөө нөхцөл байдлыг илэрхийлэхээс татгалзаж буй найрсаг зан чанар гэж үзэж болно. Энэ мэтчилэн байнгын түгшүүртэй байдал нь эрэгтэй болон эмэгтэй хүний аль алиных нь стрессийн хэмжээг нэмэгдүүлэх, наслалтыг бууруулах сөрөг нөлөөтэй байдаг аж. Энэ үед цусны даралт болон глюкозын хэмжээ нэмэгдэж, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр болдог байна.

© Easy A / Oliver Bridge Entertainment

 

Өөрийгөө нээх эрүүл арга бий

Хэдийгээр дуугаа байнга өндөрсгөх нь бага багаар сөрөг сэтгэл хөдлөлийг чөлөөлөх боловч, бид харилцаанд тус болохгүй зүйлсийг хэлэх тал дээр анхаарах хэрэгтэй юм. Хорт хавдар туссан өвчтөнүүдийг оролцуулсан өөр нэгэн туршилтаар, сэтгэл хөдлөлөө ил гаргадаг эмэгтэйчүүдийн өвчин намдах хандлагатай байдаг нь ажиглагджээ. Эсрэгээрээ, сөрөг мэдрэмж ихсэх үед ахиц дэвшил буурч байв. Үүний учир шалтгаан нь, эрүүл харилцааг хадгалж үлдэхийн тулд өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн үг юм.

© Eat, Pray, Love / Sony Pictures

Та бусадтай харилцахдаа сэтгэл хөдлөлөө ямар нэг байдлаар илэрхийлдэг үү? Та харилцааг илүү дээр болгохын тулд өөрийгөө нээх арга барилаа хэрхэн өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.    

4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2019/10/22 at 12:31

    ????

  2. Уугий Урнаа

    Уугий Урнаа

    2019/10/22 at 14:09

    Ч. Одончимэг

  3. Заримдаа чанга дуунаасаа эмээдэг юмаа… Одоо тайвширлаа… Ккк

  4. ашгүйдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *