Jason Momoa-гийн сэтгүүлд зориулж авахуулсан шинэ зургууд 24 цагийн дотор 1.2 сая лайк авчээ!

0

Газар дээрх цор ганц Khal болон булчинлаг Aquaman болох Jason Momoa дэлхий даяар сонин хэвлэлүүдийн нүүрийг чимж байна. Гэхдээ энэ удаа түүний усан доорх авьяас чадвар эсвэл Khaleesi-ийг гайхшруулах ямар нэгэн үйлдлийн талаар биш. Жүжигчин залуу саяхан Esquire сэтгүүлд ярилцлага өгсөн бөгөөд энэ үеэрээ интернет хэрэглэгчдийн анхаарлыг татахуйц жирийн бус, дур булаам зургуудыг авахуулжээ.

Яагаад Momoa-гийн нэр олон хүний амнаас гардаг учир шалтгаан юу вэ? Уул шиг том булчинтайгаас гадна Грекийн бурхан гэмээр төрхтэй жүжигчин залуугийн лийр идэж байгаа болон муур тэвэрч буй зургууд түүний амьдралыг өөр өнцгөөс харахад тусална гэдэгт итгэлтэй байна. Эдгээр зургууд Momoa-г зэрлэн онгон байгалийн жинхэнэ хаан гэдгийг харуулна, тэр тусмаа та түүнийг амьтдад ямар их хайртайг нь мэдэж авах болно.

Мусульман шашинтай Jason Momoa энэ гайхалтай зураг авалтаар өөрийгөө өөр өнцгөөс харуулжээ

esquire.com

 

esquire.com

 

esquire.com

Esquire сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ Momoa амьтдад маш их хайртайгаас гадна гэрсэг хүн гэдгээ хэлсэн байна. Тэрэнд 2 нохой бий. Хоёулаа сонирхолтой эрлийз ноход: тал нь аляск, тал нь чоно. Түүнчлэн жүжигчин залуу 2 хүүхэдтэй. Бас түүнд нэг илжиг бий.

 

Momoa муур тэвэрч байгаагаар зургаа авахуулж, Esquire сэтгүүлийн нүүрэнд заларчээ

esquire.com

 

Жүжиг залуу маань алтан зүрхтэй муу хүү юм

prideofgypsies / Instagram

 

“Би бол хөгшин сүнс биш. Би бол залуухан гөлөг.” хэмээн тэр өөрийгөө дүрсэлжээ!

prideofgypsies / Instagram

Жүжигчин залуу зүүн хөмсөгнийхөө ойролцоо сорвитой болсон талаараа нэгэн түүхийг хуваалцсан байна. Энэ явдал хүн төлөрхтнийг аврах нүсэр тулааны үеэр болоогүй бөгөөд 2008 онд Холливудын нэгэн цэнгээний газар үл мэдэх нэгэн этгээд түүнийг стаканаар цохиж байжээ.

esquire.com

40 настай Momoa өөрийн тоглосон супер баатрын дүрдээ маш их дуртай. Тэр 2016 онд Batman v Superman: Dawn of Justice кинонд Aquaman супер баатрын дүрийг бүтээсэн бол, 2017 онд Justice League кинонд тоглосон билээ. Харин 2018 онд Aquaman киноны гол дүрийг амжилттай бүтээсэн.

 

Жүжигчин залуу 2 нохойтой

prideofgypsies / Instagram

 

prideofgypsies / Instagram

 

Momoa бол жинхэнэ амьтанд дурлагч юм

prideofgypsies / Instagram

Гэхдээ та түүнийг 2011 онд Conan the Barbarian кинонд тоглож байсныг мэдэх үү? Бид гарцаагүй яагаад гэдгийг харж болно – түүний булчингууд яг Арнольдынх шиг гэж хэлэхэд буруудахгүй!

prideofgypsies / Instagram
4
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2019/10/22 at 14:12

    tsarai muutai zerleg hun shig neeh muuhai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *