Өчнөөн олон жилийн турш үзэхдээ огтхон ч анзаарч харж байгаагүй алдартай кинонууд дээрх 15+ нууцлаг зүйлс

1

Бидэнд ёстой “цээжилтлээ” үзсэн хайртай кино ганц хоёр байж л байдаг. Тэр киног үзэх болгонд бид юу ч үлдээлгүй мэддэг болно, өчүүхэн зүйл ч үлдээхгүй. Гэхдээ найруулагчид бол өөрийн бүтээлдээ төрөл бүрийн нууц зүйл үлдээж чаддаг мастерууд. Тэдний үлдээсэн нууцыг мэргэжлийн шүтэн бишрэгчид ч тэр болгон анзаарахгүй өнгөрнө. Зэрвэс харахад тэр нууц гээд байгаа зүйл нь хүний нүдэнд бараг өртөхөөргүй: жишээ нь, дүрийн хувцаслалт эсвэл гар хөлийн хөдөлгөөнд бид тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй биз дээ? Чухам эдгээр зүйлүүдэд л нэмэлт утга агуулагдаж байдаг ажээ.

Бид алдартай кинонуудыг хэд хэдэн удаа давтаж үзлээ, бидний анхааралд юу өртөлгүй үлдэв гэдгийг олж мэдсэн юм.

1. Casino Royale

© Casino Royale / Columbia Pictures

Ле Шиффр өрсөлдөгчөө самгардуулахын тулд хуруугаа чамархайдаа хүргэдэг. Дараа нь яг л тэр хөдөлгөөнийг Веспер Линд дуурайна: Шиффрийг америкчууд бариад авсан гэж Бондод худлаа хэлэхдээ тийм үйлдэл хийснийг та анзаарсан уу?

 

2. Rampage

© Rampage / Warner Bros.

Дуэйн Жонсоны бүтээсэн дүр өөрийнхөө Дэвис нэрийг америкийн дохионы хэлээр илэрхийлэхдээ үнэндээ “rock” (“хад”) гэдэг жүжигчин өөрийн бодит хочийг үзүүлдэг.

 

3. The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe

© The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe / Walt Disney Pictures

Цагаан Шидтэний эрх мэдэл, хүч ямар нэгэн хэмжээгээр суларсан тул түүний мөсөн титэм хайлж багасдаг.

 

4. Knives Out

© Knives Out / Lionsgate

Рэнсом киноны ихэнх хэсэгт цагаан ноосон цамц өмсдөг. Чухам энэ л хувцсаар түүнийг хамгийн муу хүн гэдгийг илэрхийлэх гэж оролдсон байж болох юм: хонины арьс нөмөрсөн чоно.

 

5. John Wick

© John Wick / Lionsgate

Киноны эхний болон сүүлчийн хэсэг нэг л газар буюу голын эрэг дээр болдог.

 

6. Pirates of the Caribbean: The Curse of The Black Pearl

© Pirates of the Caribbean: The Curse of The Black Pearl / Walt Disney Pictures

Болжмор Жекийн ихэнх малгайг резинээр хийжээ. Киноны зураг авалтын үеэр Жонни Депп малгайгаа хаяна эсвэл онгоцноос гаргаад шидчихнэ. Энэ байдлаар 10-аад арьсан малгай хаясан болохоор киноны зураачид түүнд резинэн малгай хийж өгчээ. Усанд хаясан резинэн малгай живэлгүй хөвөөд л гараад ирнэ.

 

7. Harry Potter and the Half-Blood Prince

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros.

Энэ хэсгээс Кормак Маклагген ганцаараа алга ташаагүй зогсож байгааг харж болно. Тэр бол Гриффиндорт Рон Уизлиг дэмжээгүй цорын ганц хүн. Яагаад гэвэл квиддичийн тэмцээнд Ронд ялагдсандаа шаралхаж байгаа юм.

 

8. Léon: The Professional

© Léon: The Professional / Gaumont

Гол дүрийн тасалгааны цэцэг нь аглаонемын нэгэн төрөл. Леон уг цэцгийг өөртэйгөө адилхан гэж хэлдэг, цэцгэнд түүнтэй адил “үндэс” байдаггүй. Киноны төгсгөлд Матильда цэцгийг сургуулийнхаа ойр суулгаж үндэслүүлэхийг боддог. Даанц цэцэг үндэслэлгүй үxнэ. Аглаонем цэцэг арчилгаа ихтэй, бас өвлийг ер нь л давж гардаггүй ажээ.

 

9. Deadpool 2

© Deadpool 2 / Twentieth Century Fox, © taylorswift taylorswift / Instagram

Киноны гол дүр “Оливия болон Мередит хоёр. Насан туршийн анд нөхөр” гэсэн бичигтэй футболк өмссөн байгаа. Энэ хоёр муурыг киноны үнэнч шүтэн бишрэгч дуучин Тейлор Свифт тэжээдэг.

 

10. The Curious Case of Benjamin Button

© The Curious Case of Benjamin Button / Paramount Pictures

Хатагтай Маплийн булшны хөшөөн дээр ганц ч үг үсэг байхгүйг анзаарсан уу? Бенжамин түүнийг хэн гэдэг мөн түүнтэй холбоотой юуг ч санахгүй байгаагаа киноны нэг хэсэгт дурддаг билээ.

 

11. The Princess Diaries

© The Princess Diaries / Walt Disney Pictures

Оройн хоол идэж байгаа киноны хэсэг дээр Миа л ганцаараа жигнэсэн улаан лооль тавагласан байна. Яагаад гэвэл үндсэн зохиолоороо бол тэр цагаан хоолтон юм.

 

12. Joker

© Joker / Warner Bros.

Артур ярилцлага өгөх бэлтгэлээ хийхдээ том өрөөгөө “The Murray Franklin Show”–ийн студи шиг засдаг. Ширээн дээрээ нэвтрүүлэгчийн нэртэй аягыг хүртэл тавьжээ.

 

13. Kingsman: The Secret Service

© Kingsman: The Secret Service / 20th Century Fox

Британийн тaгнуулчийн тухай киноны нэг хэсэг дээр том нисэх онгоцны байр гардаг даа. Тэнд шар өнгөтэй шумбагч онгоц харагдана: британийн The Beatles хамтлагийн алдартай дууг санаж байна уу?

 

14. John Wick: Chapter 2

© John Wick: Chapter 2 / Lionsgate

Киану Ривз болон Лоуренс Фишборны хооронд “Чамд сонголт байгаа” гэсэн яриа өрнөдөг. Энэ нь “The Matrix” кинонд хандаж хэлсэн үг юм.

 

15. It

© It / Warner Bros. Pictures, © It / Warner Bros. Pictures

“It” романы үйл явдлаар бол Тэр 27 жил тутамд амилж Дерри хотын хүүхдүүдийг aнгуучилна. Билл Скарсгардын гол дүрд нь тоглосон ремейк 2017 онд гарсан – Тим Карригийн тоглосон анхны киноноос хойш яг 27 жилийн дараа гэсэн үг.

 

16. The Truman Show

© The Truman Show / Paramount Pictures

Далайн эрэг дээр цахилгаан цахихад сар гэрэлтэж харагддаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сар байх ёстой газраасаа хамаагүй наана байна, өөрөөр хэлбэл жинхэнэ сар биш гэдгийг илэрхийлжээ.

Та алдартай кинонуудаас сонирхол татахуйц ямар зүйл олж харж байсан бэ?

29
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *