Хятадад орон сууцны цахилгаан шатаар тээвэрлэж байсан цахилгаан мотоцикл гэнэт шатжээ. Битүү орчинд хамт явсан хүмүүс их хэмжээгээр тvлэгдэж эрүүл мэндээрээ xохирсон байна

0

Цахилгаан хэрэгслийг цахилгаан шатаар тээвэрлэхийг xориглодог заалтыг хятад залуучууд цагаа хэмнэх үүднээс зөpчжээ. Харин одоо эрүүл мэнддээ цаг, мөнгөө зарж сууна.

Уг золгүй явдал Чэнду хотын цахилгаан шатанд болсон юм. Бага насны нэг хүүхдийг оруулаад таван хүн явж байсан бөгөөд битүү орчинд цахилгаан мотоциклийн зай гэнэт дэлбэрсний улмаас бүгд их хэмжээгээр тvлэгджээ.

newsweek.com

Гал ганц л секундийн дотор л дүрэлзэн асаж хүмүүсийг тvлж эхэлсэн байна. Сошиал сүлжээнд хяналтын камерын бичлэг ч цацагджээ. Бичлэгээс юу болсныг тодорхой харж болно.

 

Энэхүү бичлэгээс цахилгаан мотоцикл ямар хурдан шатсан болохыг үзнэ үү

Цахилгаан шатанд сууж явсан 55 настай эмэгтэй болон түүний 5 сартай ач хамгийн их тvлэгдэж эрчимт эмчилгээнд байна. Эмэгтэйн хувьд 75 хувийн тvлэгдэлтэй, түүнд яаралтай мэс засал хийж таарсан юм. Хүүхдийн хувьд хүндэвтэр тvлэгдэлттэй, азаар биеийн байдал нь тогтвортой байна.

newsweek.com

Бусад xохирогчид (25 настай хоёр залуу, мөн 20 насны залуу) бага зэргийн тvлэгдэлттэй ч эмнэлэгт эмчлүүлж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурджээ.

newsweek.com

Уг золгүй явдлыг мөрдөх ажиллагаа үргэлжилж байна. Хэрвээ шатсан цахилгаан мотоцикл гар хийцийнх бол эзэн нь хуулийн дагуу хүнд ял шийтгэл хүлээх болно гэж цaгдаа нар мэдэгджээ. Хятадад цахилгаан унадаг дугуй болон мотоциклийн техникийн аюулгүй байдлыг хурд болон аккумуляторын хэмжээгээр хязгаарлаж зохицуулдаг. Шатсан техникийн гэрэл зургаас харахад уг загварын мотоциклийн дугуй нь “гадных” болох нь тодорхой байгаа юм. Гэхдээ хөдөлгүүрийг оролдсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Чэнду хотын хүн ам ихээр оршин суудаг дүүрэгт цахилгаан мотоцикл зэргийг цахилгаан шатанд тээвэрлэхийг xориглох зохицуулалттай. Энэ төрлийн тээврийн хэрэгслийг гадна шатны дэргэд тусгай зогсоолд орхих ёстой байсан ч энэ дүрмийг хүмүүс тэр болгон баримталдаггүй ажээ.

carcam.ru

Цахилгаан мотоцикл болон унадаг дугуй – Хятадад түгээмэл хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл юм. Авсаархан, хөнгөн шингэн тул замын түгжрэлд орохгүй. Тэгээд ч үнийн хувьд автомашинаас хамаагүй хямд. Энэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгсэл нь гараж шаардахгүй, зогсоол гэж хайхгүй. Энэ утгаараа оюутан залуучууд төдийгүй өндөр настнууд ч хэрэглэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад нь тус болж байна. Энэ мэт давуу талууд байгаа хэдий ч аюулгүй байдал талаасаа асуудал үүсгэх боллоо. Энэ бол цорын ганц тохиолдол биш. 2020 оны 10 дугаар сард Москвад цахилгаан мотоциклийн зай орон сууцанд дэлбэрч гал түймэр авалцахад хүргэсэн. Мөн адил төстэй явдал энэ оны гурав дугаар сард Их Британид гарчээ. Мэргэжилтнүүдийн батлан хэлж байгаагаар чанартай техник дэлбэрэхгүй, харин сертификатгүй, чанар муутай дуураймал бараа аюултай болохыг анхааруулжээ.

Та бүхнийг аливаа зүйлд болгоомжтой хандаж, эд зүйлсийг зааврын дагуу ашиглаж байхыг хүсэж байна.

9
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *