Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга. Олон жил хатуулаг ихтэй усанд идэгдэж зовсон техниктээ тусламжийн гараа сунгаарай!

4

Угаалгын машин – хүн төрөлхтний нээсэн томоохон ололтын нэг мөнөөс мөн. Хиртэй хувцсаа барабанд хийлээ, бага зэргийн угаалгын бодис нэмлээ, товчлуур дарлаа, хэсэг хугацааны дараа хувцас цэвэрхэн болчихно. Хэрэглээний явцад угаалгын машин муудна, бохирдоно. Зайлшгүй арчилж, цэвэрлэх шаардлага гарна. Олон жил бохир хиртэй хувцас болон хатуулаг ихтэй усанд идэгдсэн угаалгын машин эвгүй үнэртэй болно, тэр ч бүү хэл эвдрэх асуудал энүүхэнд.

Тийм учраас угаалгын машинд тань “тусламж” хэрэгтэй байгааг ойлгосон бол дараах хэд хэдэн аргуудтай танилцана уу. Ахуйн хэрэглээний гаж нөлөөгүй бодисоор угаалгын машинаа цэвэрлэх аргыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

1. Хаалга

Эхний угаалтаас эхлээд л угаалгын машины хаалга чийгэнд идэгдэж эхэлдэг. Усыг бүрэн сэгсэрсэн ч гэсэн угаалгын машины барабанд тодорхой хэмжээний чийгшил үлдэнэ. Энэ нь мөөгөнцөр, өнгөр тогтоход хүргэдэг. Хамгийн шилдэг бөгөөд энгийн шийдэл – угаалга хийж дуусгаад хаалгыг нь онгорхой орхих. Цэвэр агаар барабаныг хурдан хатах нөхцөлийг бүрдүүлнэ, мөн мөөгөнцрийн эвгүй үнэрийг дарахаас гадна үнэр гарахаас хамгаална.

 

2. Хаалганы жийргэвч

Угаалгын машины резинэн жийргэвчинд хувцасны халаасанд байсан хог, чулуу, тасарсан товч зэрэг орж тээгэлддэг.

Хэрвээ уг жийргэвчинд хэтэрхий их жижиг зүйл тээгэлдээд байвал резин урагдах, сунах, тасрах зэргээр гэмтэнэ. Энэ нь угаалгын машинд дуу оруулаад зогсохгүй барабаныг ч гэмтээх эрсдэлтэй.

Шалгарсан арга – олон жилийн туршлага – угаалгын машинд хувцсаа хийхээс өмнө халаасыг нь байнга шалгаж байх ёстой.

Угаалга болгоны дараа резинэн жийргэвчийг сайтар арчиж хатаахыг хичээгээрэй. Боломжтой бол хэдэн долоо хоногтоо нэг удаа цэвэрлэгээний бодисоор арчиж цэвэрлэж бай.

 

3. Угаалгын бодисын тусгаарлагч сав

Орчин үеийн угаалгын машинууд цэвэрлэгээний бодис хийх тусгаарлагч сав нь олон болсон буюу угаалгын бодис эсвэл хувцас зайлагч бодис хийх савнууд нь тус тусдаа. Энэ нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулаад байдаг. Зарим үед угаалгын нунтаг бүрэн уусалгүй хуримтлагдсаар бөглөрөх ч тохиолдол гарна. Ингээд байнга чийгтэй байх угаалгын нунтаг мөөгөнцрийн эх сурвалж болно.

Шалгарсан арга – хэд хэдэн угаалгын дараа угаалгын бодис хийх савыг гаргаж ирээд сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн угаалгын бодис хийх савны нүдэнд үл үзэгдэх хэсгийг сайтар ажиглаж цэвэрлэхийг хичээгээрэй.

Мөн угаалгын бодис хийдэг савнаас цааш явж байгаа хоолойг ч гэсэн цэвэрлэхийг хичээнэ, энд мөн л адил ус хуримтлагдаж чийгтэй үлддэг.

 

4. Угаалгын машиныг дотроос нь цэвэрлэх

Угаалгын машины хаалгыг онгорхой орхисноор мөөгөнцөр, өнгөр тогтохоос хамгаална. Зөвхөн барабан бус угаалгын машины бусад эд энгийг (ялангуяа устай холилддог хэсгийг) байнга цэвэрлэж байх нь чухал. Ингэснээр угаалгын машины эдэлгээний хугацааг уртасгах бүрэн боломжтой.

Угаалгын машины өнгөрийг нимбэгийн хүчил маш сайн арилгаж чаддаг. Угаалгын машины барабанад 7-8 халбага нимбэгийн хүчил нэмээд угаалгын бодисгүйгээр жирийн горим дээр ажиллуулна.

Бас цагаан уксусаар ч цэвэрлэж болно.

Уксус хэрэглэж байгаа бол хувцас зайлагч хийх хэсэгт уксусаа хийгээд халуун усаар угаах горим дээр тохируулна.

Бас нэг зөвлөгөө: усны хатуулаг их байх тусам та угаалгын машинаа байнга цэвэрлэж байх шаардлагатай гэсэн үг юм. Хэрвээ зөөлөн устай газар бол жилдээ хоёр удаа угаалгын машины дотор эд энгийг цэвэрлэхэд болно.

 

5. Ус зайлуулах хоолой

Угаалгын машин жагсаалтаас гарах нэг шалтгаан – ус зайлуулах хоолой бөглөрөх. Тийм учраас энэ хэсгийг сардаа нэгээс багагүй удаа цэвэрлэж байх шаардлагатай. Ус зайлуулах хоолойны хэсгийг нээхээс өмнө шалан дээрээ ус арчих алчуур тавьж бэлдээрэй.

Ус зайлуулах хоолойны шүүлтүүрийг нээж тэнд хуримтлагдсан бохирдлыг хуруугаараа авч цэвэрлэнэ, дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь цэвэрхэн алчуураар сайтар арчаад буцаагаад хоолойг бүрэн гүйцэд хийсэн эсэхийг сайтар шалгахад илүүдэхгүй.

Угаалгын машины энэ хэсгийг угаах арга нь тухайн угаалгын машины загвараас мөн хамаарна. Гэхдээ нэг зүйлийг огт мартаж болохгүй: хэрвээ танайх үс их хаядаг гэрийн тэжээвэр амьтантай бол ус зайлуулах хоолой, үүнд суурилагдсан шүүлтүүрийг байнга цэвэрлэж байх ёстой.

Бид нэгэнт л цэвэрхэн хувцас өмсөх дуртайгаас хойш найдвартай, үнэнч туслагч болох угаалгын машинаа мөн арчилж сурцгаая. Тиймээс бидний өгсөн зөвлөмжийг дагаарай. Эдгээр энгийн зөвлөгөөнүүдийг баримталж чадсанаар та угаалгын машиныхаа хэрэглээг уртасгаж чадна. Хамгийн гол нь эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд таниас ямар ч хүч хөдөлмөр, мөнгө зарцуулагдахгүй.

9
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *