Зайлшгүй дагаж мөрдөх ёстой 15 лайфхак: таны өдөр тутмын амьдралыг хамаагүй хялбар болгоно

2

Амьдрал заримдаа төвөгтэй байдаг, шаардлагагүй үед хүртэл. Илүү санаа зовох, ач холбогдол өгөх чухал зүйлс байсаар байхад яагаад жижигхэн асуудлууд хүртэл биднийг зовоодог юм бол? Баяртай мэдээ байгаа нь жижиг асуудлыг үргэлж шийдвэрлэх арга зам байдаг.

Бид та бүхэндээ зориулан өдөр тутмын амьдралыг чинь хялбарчилж, огтхон ч стресстүүлэхгүй байхад туслах 15 гайхалтай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

1. Машины цонх хөлдсөн үед асуудал шийдвэрлэгчийг өөрийн гараар бүтээх

Тэсгэм хүйтэн өвлийн өглөө чирэгдэл бий болдог, гэхдээ энэ зөвлөгөө өглөө таны нүүрийг стрессээс болж үрчийхээс сэргийлнэ. Өөрийнхөө гараар машины цонх хөлдөх үед асуудал шийдвэрлэгчийг бүтээж болно, ингэхдээ 1:2 хэмжээтэй ус болон спиртийг хольж, шүршигчтэй саванд хийж сайтар холино. Мөнгө болон цаг хугацааг хэмнэнэ.

© Tomasz Sienicki / commons.wikimedia.org

 

2. Хоёр жижиг хэмжээтэй цахилгаантай уутаар нэг томыг хийх

Том хэмжээтэй цахилгаантай уут хэрэгтэй байгаа ч жижиг хэмжээтэй нь л байна уу? Тэгвэл жижиг хэмжээтэй 2 цахилгаантай уутыг нийлүүлж нэг том хэмжээтэй уут бүтээх боломжтой. Энэ зөвлөгөөний дагуу эд зүйлээ савлаж авч явах эсвэл хилийн чанад руу явуулахад хэрэг болно.

© Vega_128 / reddit

 

3. Гялгар уутыг салфетканы саванд хадгалах

Хэрэв та гялгар уут цуглуулагчдын нэг бол гараа өргөөрэй. Одоо танд энд тэнд хогийн саванд дараа нь хэрэглэх зорилгоор хадгалж байгаа гялгар уут хөглөрүүлж байлгахаас сэргийлэх ухаалаг зөвлөгөөг хүргэх гэж байна. Гялгар уутнуудыг хооронд нь сайтар эвхэж, салфетканы саванд хийхэд л хангалттай.

© eliseenghstudios.com

 

4. Тасарсан утаснуудыг нүд ирмэхийн зуур янзлах

Цахилгаан хэрэгсэл их хэрэглэдэг хүн бүхэн үүнийг ойлгоно: утас тасрах, урагдах болон хоорондоо мушгирах гэх мэт. Хэрэв таны харж байгаачлан утсыг буруу холбосон байвал, энэ чигээр нь лентээр ороох гэсний хэрэггүй, харин болгоомжтойгоор салгаад зөв ороогоорой (зурганд харуулсан байгаа), ингэснээр утас дахин асуудал үүсгэхгүй найдвартай холбогдох болно.

Illustrated by Ekaterina Gapanovich

 

5. Хуванцар савыг цэцэрлэгжүүлэлтэд ашиглах хэрэгсэл болгох

Урьд өмнө нь хуванцар саваар юу хийж болох талаар бодож байсан уу? Өөрийнхөө мэдрэмжээр эвтэйхэн зүсэж,  жижиг талбайд хүрз эсвэл утгуур болгон ашиглаарай.

© Richardpeeej / Growsonyou

 

6. Оёдлын утаснуудыг нэг дор хадгалах

Хувцас болон бусад зүйл оёх дуртай хүмүүст хэрэгтэй зөвлөгөө: Оёдлын утаснуудыг хооронд нь мушгиралдаж, амархан хөврөхөөс сэргийлж, жижиг нүхэлсэн, томхон хэмжээтэй хуванцар саванд хийж хадгалаарай.

© timehack / reddit

 

7. Компьютерыг “sleep” горимд шилжүүлэхийг болиулах

Ямар нэгэн чухал ажил хийж байх үед энэ зүйл тохиолдоход үнэхээр уур хүрмээр санагддаг, гэхдээ компьютероо дээрх горимд шилжүүлэлгүй, нээлттэй байлгахын тулд хулганаа байнга хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй болдог. Зурганд үзүүлсэн аргын тусламжтайгаар доор нь бугуйн цагаа тавиад орхиход таны хулгана үргэлж хөдөлгөөнтэй байх бөгөөд үр дүнд нь та ажлаа үр бүтээлтэй хийж чадна.

© Ham_Damnit / reddit

 

8. Картонон цаасыг гамбанз болгох

Оройн хоолны дараа хэн нь аяга тавгаа цэвэрлэдэг вэ? Хэрэв та аяга таваг болон бусад зүйлсийг угаах шаардлагатай болбол энгийн аргын тусламжтай ядахдаа бага зүйл угааж болно. Тухайлбал картонон цаасыг гамбанз болгож ашиглавал, дараа нь угаалгүйгээр шууд хогийн саванд хаяхад ямар ч асуудалгүй.

© drodeznop / reddit

 

9. Хана өрөмдөх үед гарах тоос шороог газарт унахаас сэргийлэх

Дараагийн удаа та хана өрөмдөхдөө, өрөмдөж буй хэсгийнхээ яг харалдаа, доор нь наалддаг цаас тавиарай. Ингэснээр өрөмдөж дууссаныхаа дараа шал шүүрдэх шаардлага гарахгүй.

 

10. Таарахаа больсон бөгжийг томсгох

Зүүж байсан бөгж таарахаа болих нь бага зэрэг тиймэрхүү санагдахад хүргэдэг, тэр тусмаа хэрэв энэ нь хувийн чанартай асуудал бол бүр ч хэцүү. Энэ үед бөгжөө хүчээр хуруундаа тааруулах эсвэл хаях гэсний хэрэггүй. Өнгөгүй хумсны будгаар бөгжний доторх хэсгийг бага зэрэг будвал бөгжний хэмжээ томорсон байх болно.

© XhuckleberryX1 / reddit

 

11. Тогтоох гэж байгаа зүйлийнхээ зурган хувилбарыг ашиглах

Хэрэв та анх удаагаа өрөм ашиглах гэж байгаа бол алдаа гаргахгүйн тулд хананд тогтоох гэж байгаа зүйлийнхээ зурган хувилбарыг ашиглаж өрөмдөөрэй. Тухайн зүйлээ сканнердаад зургийг нь хэвлэж гаргаад ашиглана.

© Pixabay © Pixabay © Pexels © chi yuan / flickr © Pixabay

 

12. Мицелляр шингэнээр гутлаа цэвэрлэх

Мицелляр шингэнээр нүүрнийхээ будгийг арилгахаас өөр зүйл хийж болдог гэж хэн мэдэх билээ? Танд ердөө мицелляр шингэн болон хөвөн байхад л болно. Хамгийн дуртай гутлаа цаг алдалгүй цэвэрлэж, цоо шинэ мэт болтол нь өнгө оруулаарай.

 

@kieraohagan/twitter

 

13. Хумсаа өрөмд ойр байлгах

Өрөмдөж байх үед бид гарынхаа хумсыг гэмтээх эрсдэлтэй байдаг. Аз болоход дараах ухаалаг аргын тусламжтай асуудлыг шийдвэрлэж болно, тухайлбал өрөмний халж буй соронзон хэсэг дээр хумсаа тавих нь гэмтэх эрсдэлийг бууруулдаг.

© reginaldvontooshface / reddit

 

14. Хуванцар савыг аяга таваг угаагч порлоны тавиур болгох

Энэ бол өөр нэгэн хэрэгтэй зөвлөгөө бөгөөд хуванцар савыг хаялгүйгээр дараах байдлаар ашиглаж болно. Скоч болон үдэгч ашиглан, савны дээд хэсгийг авч, өөр савны нэг хэсэгтэй үдэгчээр холбож, зурганд үзүүлсэн шиг тавиур хийх боломжтой.

© Itilvte / reddit

 

15. Ариун цэврийн өрөөнд тохиромжтой үнэртүүлэгч хийх

Үнэтэй эсвэл хурц үнэртэй үнэртүүлэгч дэлгүүрээс худалдаж авч байхаар,хуванцар саванд өөрийнхөө дуртай тосноос цөөн хэдэн дуслыг ариун цэврийн цаасны картон хэсэгт дусаавал, гайхалтай гоёмсог үнэр угаалгын өрөөнөөс гарна.

© Pixabay © Pixabay

Аль зөвлөгөө нь танд хамгийн их таалагдсан бэ? Сэтгэгдэл бичих хэсэгт хариултаа үлдээгээрэй!

7
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Г. Чинзориг

    Г. Чинзориг

    2019/03/03 at 17:51

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *