Самсунг Галакси гар утас дэлбэрч, 18 настай бүсгүйн гуя түлэгджээ

0

Самсунг Галакси гар утас дэлбэрч, 18 настай бүсгүйн гуя түлэгджээШвейцарийн иргэн 18 настай Фенни Шлаттер /Fanny Schlatter/ ажил дээрээ байх үед түүний өмдний халаасанд байсан Самсунг Галакси Эс 3 /Samsung Galaxy S3/ гар утас нь дэлбэрсэн хэрэг гарчээ. Дэлбэрэлтийн улмаас залуу бүсгүйн өмд урагдаж, хөл нь ноцтой шархадсан ба эмч нар Шлаттерийн гуянд үүссэн түлэгдэлтийг гуравдугаар зэргийн түлэгдэлт гэж тогтоосон байна. Швейцарь дахь Самсунгийн албан ёсны төлөөлөгчийн газар энэ асуудлыг ноцтойгоор хүлээн аваад байгаа аж. Энэ бол сүүлийн хоёр жилийн хугацаанд болсон Самсунгийн бүтээгдэхүүний дэлбэрэлттэй холбоотой гурав дахь осол бөгөөд 2012 онд Дублин хотын нэгэн эрэгтэй машинд нь байсан Самсунг Галакси Эс 3 дэлбэрсэн гэсэн бол өнгөрөгч 2-р сард Өмнөд Солонгосын нэгэн эрэгтэй Галакси Нөүт /Galaxy Note/-ийнх нь батерей шатсан /тухайн үед гар утастай холбоогүй байсан/ гэж батлан өгүүлсэн. Гар утас болон бусад цахилгаан хэрэгслүүд тохиолдлоор дэлбэрэх явдал байдаг. Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн айФон /iPhone/, дор хаяж нэг Андройд /Android/ мөн олон тооны ухаалаг бус гар утаснууд дэлбэрч байсан. Шлаттерийн хувьд Самсунгийн эсрэг эрүүгийн гомдол мэдүүлээд байгаа ба дагалдан зураачийн ажил хийдэг залуу бүсгүй эхлээд тасхийх дэлбэрэлтийн дууг сонсож, дараа нь үл мэдэгдэх химийн үнэрийг мэдэрсэнтэй зэрэгцэн өмд нь шатаж эхэлсэн байна. Шлаттерийн эзэн Стефане Кублер /Stephane Kubler/-ийг түүн дээр ирэхэд галын дөл бүсгүйн  мөрөнд хүрч байсан гэнэ. Самсунгийн албан ёсны төлөөлөгчийн зүгээс энэ осол юунаас болж гарсныг шалгах болно хэмээн мэдэгдээд байгаа юм.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/08/03 at 12:46

    пүүх

  2. S3 zarna

    2015/01/31 at 04:42

    Hymd :))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *