Хуучны өдрүүдийг санагдуулам аашилсан Шерон Стоун

0

Хуучны өдрүүдийг санагдуулам аашилсан Шерон СтоунӨдгөө 55 насыг зооглож буй Америкийн жүжигчин, кино продюсер Шерон Стоун /Sharon Stone/ нэгэн цагт зууны хамгийн дур булаам оддын нэгэн гэгдэж байсан. Урьд нь загвар өмсөгч байсан тэрээр 1990 онд Арнолд Шварценегер /Arnold Schwarzenegger/-тэй Total Recall кинонд хамтран тоглосноор нэр алдар нь мандаж эхэлсэн билээ. Шилдэг жүжигчин ангиллаар Алтан Бөмбөрцөг шагнал хүртэж, Академийн шагналд нэр дэвшиж байсан жүжигчин хатагтай саяхны нэгэн өдөр Парисын гудамжнаа энгэр цээжээ нэвт гэрэлтүүлсэн цамцтай алхаж, залуу насны гоо үзэсгэлэн, бие галбираа одоо хэр нь алдаагүй байгаа гэдгээ харуулаад амжжээ. Алтлаг хатгамалтай оюу өнгөт өмд, өмдтэйгээ адилхан өнгөтэй энгэр задгай гадуур цамцныхаа дотуур нимгэн хүрэн цамц өмссөн байсан ба тэрээр энэ элгэн хүрэн цамцныхаа дотуур хөхний даруулга зүүгээгүй байсан байна. Хуучны гал цогтой өдрүүдээ санагдуулам зоригтой аашилсан Шерон Стоуны Парис дахь зурагнуудыг үзэж сонирхоно уу.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *