Хайртыгаа баярлуулах өглөөний хоолны 7 амтат жор

0

Хайртай бүсгүйдээ, хайртай залуудаа бэлэг бэлэглэхээс гадна өөр гэнэтийн бэлгээр баярлуулах бас нэгэн боломж. Шарсан зайдас, өндөг, аяга халуун кофег оронд нь бэлтгэж өгөхөд сайхан “сюрприз” мөн ч гэлээ өөрийнхөө тал болсон хайртыгаа жинхэнэ өглөөний хоолны урлагаар бэлэг барих нь хэзээ ч мартагдахгүй “сюрприз” болно шүү.

Элдэв төрлийн үнэтэй орцгүй, тогоочийн ур чадвар нэг их шаардаад байхгүй өглөөний хоолны жоруудыг түүвэрлэн танд хүргэж байна.

Амтат рулет

Маш энгийн бөгөөд амттай

Хайртыгаа баярлуулах өглөөний хоолны 7 амтат жор 1

Орц:

  • Тараг – 1 уут
  • Сахар
  • Бөөрөлзгөнө
  • Нимгэн лаваш

Хийх арга:

Блендерт тараг, сахараа хийж хутгана. Нимгэн лавашаа дэлгээд хачраа харамлахгүйгээр зузаан түрхэнэ. Хэрвээ шинэ бөөрөлзгөнө байгаа бол нарийхан хэрчээд тарган хачир дээрээ цацна. Эсвэл хөлдөөсөн жимсгэнэ ч ашигласан болно.

Тарган хачиртай лавашаа хиам хэлбэрт оруулж ороогоод амт нь шингэтэл хэсэг амраана. Дундуур нь хувааж өөрийн хүссэн жимс жимсгэнэ, зөөхийгөөр чимж амтална. Кофетэй цуг оронд нь өгөөрэй.

Жимсний цуглуулга

Бага иддэг бол …

Хайртыгаа баярлуулах өглөөний хоолны 7 амтат жор 7

Орц:

  • Грейпфрут – 1 ш
  • Алим, усан үзэм, гадил
  • Чимэглэг жимсгэнэ
  • Крем/зайрмаг/шоколад/ амтат тараг

Хийх арга:

Грейпфрутын дээд талыг авч жимсний зөөлөн эдийг цэвэрлэж авна. Зөөлөн эдийг яснаас нь цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Мөн бусад жимснүүдийг жижиглэнэ: алим, усан үзэм, гадил. Ухсан грейпфрут дотроо крем, хайлуулсан шоколад, зайрмаг эсвэл амтат таргаа хийнэ.

Дээрээс нь жижиглэн хэрчсэн жимсээ хийж гааны навч болон жимсгэнээр чимнэ. Сүүн коктейл эсвэл жимсний цэвэр шүүстэй цуг өгнө.

Тарагтай суфле

Богино долгионы зууханд болгоно

Хайртыгаа баярлуулах өглөөний хоолны 7 амтат жор 2

Орц:

  • Тараг – 300 г
  • Өндөг – 1 ш
  • Сахар
  • Гадил – 1ш
  • Тал алим

Хийх арга:

Тараг дээр өндөг, сахараа хийж сайтар хутгана. Гадил, алимаа жижиглээд тараг дээрээ хийж болгоомжтой зөөлөн хутгана. Богино долгионы зууханд тохирох саванд зуурмагаа хийж 5 минут болгоно.

Хайртай хүнээ дайлахдаа сахарын үйрмэгээр чимж, карамелийн соус асгана. Эсвэл зөөхий ч асгаж болно. Ямар ч жимсний смуситэй өгч болно.

Диваажингийн алим

Шарах шүүгээнд болгоно

Хайртыгаа баярлуулах өглөөний хоолны 7 амтат жор 3

Орц:

  • Тараг – 100 г
  • Маскарпоне – 150 г
  • Сахар
  • Ванилин
  • Ислэг алим
  • Шахдаг крем
  • Самар – чимэглэлд

Хийх арга:

Халбагаар тараг, маскарпоне, ванилин болон сахараа болгоомжтой хутгана. Алимны дээд хэсэг болон голыг нь авч халбагаар хачираа хийж алимны дээд хэсгийг буцаан тавина.

Урьдчилан цөцгийн тосоор тосолсон шарах шүүгээний хавтан дээр алимаа өрж зөөлөн болтол нь 15 минут 180 хэмд шарна.

Болсон алимаа таваглаад крем, самраар чимнэ. Кофетэй цуг дайлаарай.

Жимсгэний десерт

Өнгөлөг, болгох шаардлагагүй

Хайртыгаа баярлуулах өглөөний хоолны 7 амтат жор 4

Орц:

  • Хөлдөөсөн жимсгэний цуглуулга – 2 стакан
  • Ус – 1 стакан
  • Сахар – 0,5 стакан
  • Желатин – 1 х.х
  • Өтгөрүүлсэн сүү/сгущенка – 0,5 лааз

Хийх арга:

Жимсгэнээ гэсгээж тал стакан усанд хийж буцалгана. Желатинаа усанд хийж дэвтээнэ. Хөрсөн жимсгэнийг шүүрээр шүүж дээрээс нь сахар хийж сайтар холино. Дэвтэж хөөсөн желатинаа бага гал дээр тавьж бүрэн хайлтал нь хутгасаар байна.

Желатинаа жимсгэний нухаш дээрээ нэмж холино. Миксерээр хөөсөртөл нь хутгаад хүйтэн усанд хийж хөргөөд дахин хөөсөртөл нь миксердэнэ.

Дээрээс нь өтгөрүүлсэн сүүгээ нарийхан гоожуулж хийгээд дахин зөөлөн миксердэнэ. Жижиг саванд хуваан хийж биежтэл нь хөргөгчид хийж тавина. Жимсгэнээр чимэглээрэй.

Өнгөлөг өглөө

Бага хүчээр баярын өнгө оруулна

Хайртыгаа баярлуулах өглөөний хоолны 7 амтат жор 5

Орц:

  • Өндөг – 1ш
  • Панкейкний сахар – 25 г
  • Кремд зориулсан сахар
  • Гурил – 150 г
  • Сүү – 150 мл
  • Хөөлгөгч – 5 г
  • Цөцгийн тос – 20 г
  • Маскарпоне – 150 г
  • Чимэглэх жимсгэнэ
  • Чимэглэх өтгөн зөгийн бал
  • Дусал цөцгийн тос

Хийх арга:

Өндөг, сахараа хийж миксерээр сайтар холино. Бага зэргийн саванд сүүгээ халааж дээрээс цөцгийн тосоо хийж хайлуулах бөгөөд өндөг дээрээ нэмнэ. Гурил, хөөлгөгчөө холиод халбагаар бага багаар нь сүүн дээрээ хийж зуурна.

Өтгөн зөөхий шиг зуурмаг гарах бөгөөд бага зэрэг ургамлын тос хийсэн хайруулын тавган дээр халбагаар хийж шарна, тал бүрийг нь 2 минут орчим шараарай. Болсон эсэхийг нь шүдний мод хатгаж шалгаж болно.

Маскарпоне, сахараа холино. Эхний панкейкээ таваглаад дээрээс нь кремээ түрхэнэ, бас нэгэн панкейк давхарлаад дахин крем түрхэнэ. Жимсгэнээр чимнэ, өөрийнхөө хүссэнээр л чимэээрэй. Өтгөн зөгийн бал асгаж болно.

Шоколадтай бялуу

Амтат бялууны маш энгийн жор

Хайртыгаа баярлуулах өглөөний хоолны 7 амтат жор 6

Орц:

  • Өндөг – 4 ш
  • Гурил – ¾ стакан
  • Какао – 3 х.х
  • Чимх давс
  • Хавтгай шоколад
  • Чимэглэлд хүссэн жимс, жимсгэнэ

Хийх арга:

Өндгөө сахар, давстайгаа хольж миксерээр хөөсөртөл нь хутгаарай. Гурил, какаог холиод өндөг дээрээ нэмнэ, сүрхий холиод хэрэггүй.

Бэлэн болсон зуурмагаа хэвэнд хийж 180 хэмд 20-30 минут шарах шүүгээнд болгоно. Болсон эсэхийг шүдний модоор үзээрэй.

Бялуу хөрж байх хооронд шоколадаа хайлуулж бялуун дээрээ асгана. Өөрийн дуртай жимс жимсгэнээрээ хүссэнээрээ чимээрэй. Кофетэй цуг идэхэд амттаны таашаалыг мэдрэх нь гарцаагүй.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *