Сүйдэж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх 10 газар

0

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж уур амьсгалын өөрчлөлт болон ландшафтын өөрчлөлт явагдаж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллээр их яригдах болжээ. Цаг агаарын дулаарлын тухай хэдэн арван жил ярьж байна, гэхдээ бид сайн мэдэрч өгөхгүй л байна, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж байна л гэнэ, бас л мэдэгдсэн зүйлгүй, бид аюул нүүрлэхгүй мэт амьдарсаар л…

Бидэнд шууд утгаараа мэдэгдэхгүй байж болох уур амьсгалын өөрчлөлт нь манай дэлхийн байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газруудад нөлөөлж эхлээд байгааг энэхүү мэдээллээр хүргэхийг хичээлээ.

Таж-Махал, Агра, Энэтхэг

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 1

Дэлхийг чимсэн энэ сайхан цагаан орд харш 5 жилийн настай гэж эрдэмтэд үзжээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай: Таж-Махалын суурь хөрсөөр дамждаг Жамна голын бохирдол нь барилгын суурийг гэмтээж байгаагаас гадна жуулчдын хөл хөдөлгөөнд барилгын хаш хана, шал гэмтэж цав сууж байна. ЮНЕСКО-гийн хүсэлтээр ордныг тун удахгүй хаах бололтой.

Антарктидын мөсөн уул

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 2

NASA-гийн хиймэл дагуулын гэрэл зурагнуудаас харахад Антарктидын мөсөн уул сүүлийн 10 жилд маш хурдтай хайлж байгаа ажээ. 2003 оноос зарим нэг мөсөн уулууд бараг 1 метр орчмоор хайлсан бол зарим мөсөн уул зүгээр л мөсөн толгод болжээ. Эдгээр мөсөн уул нь халуун дулаан цаг агаараас илүүтэй усны дулаан байдал илүүтэй хайлуулж байна гэж эрдэмтэд үзэж байна.

Тус бүсийг хамгаалахын тулд усан онгоцны хөдөлгөөнийг багасгасан бөгөөд тун удахгүй хөдөлгөөнийг бүр хориглох бололтой.

Янзы голын сав газар, Хятад

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 3

Аварга том усан цахилгаан станц, том том усан онгоцны тээвэр, хүнд болон хөнгөн үйлдвэрийн хаягдал, ой мод тайрах гээд хүний буруутай үйл ажиллагаанаас болж Янзы голын сав газрын амьтан, ургамлын аймаг устаж байна.

Хятад матар, сэлүүргүй далайн хав – гээд ховордсон ан амьтад бүгд энэ голоор ундаасдаг, одоо бараг үлдээгүй гэж хэлж болно.

Мальдив

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 4

Мальдивийн 1190 орчим арал далайн түвшинд буюу далайн түвшнээс дөнгөж 2,4 метрийн өндөрт байна. Мөсөн уул хайлж байгаа тул дэлхийн далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж байгаа учраас Мальдивийн арлууд живэх аюулд ороод байна. Мальдивийн засгийн газар ард иргэдээ аврахын тулд өөр бусад арлуудад газар худалдан авч эхлээд байгаа ажээ.

Их шүрэн далан

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 5

Усны хүчиллэг нэмэгдэх, үл тасрах жуулчдын хөл хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт энэ бүгд Их шүрэн даланг сүйрэхэд хүргэж байна. Мөн тус бүсэд байнга шуурах далайн шуурга, шүрээр хооллох далайн одууд ч мөн нөлөөлж байна гэж үзжээ. 1985-2013 оны хооронд Их шүрэн далангийн 50% нь үгүй болсон, 10 жилийн дараа гэхэд дөрөвний нэг нь үлдэх нь гэсэн тооцоог гаргажээ.

Сөнөсөн тэнгис

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 6

1970-аад оноос хойш Сөнөсөн тэнгисийн усны түвшин 30 метрээр буурсан. Шалтгаан нь тус сав газарт ашигт малтмалын олборлолт явуулдаг бөгөөд усны эх үүсвэрийн 80%-ийг ашигладаг байна.

Тэнгис хатсан ул мөр үлдээн захаасаа ширгэсээр байгаа нь тус сав газрын байгальд муугаар нөлөөлж эхлээд байгаа юм. Тэнгисийг аврахын тулд Улаан тэнгисээс суваг татаж усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах боловч Сөнөсөн тэнгис хэзээ ч өөрийн анхны төрхөндөө эргэж ирэхгүй.

Галапагосскийн арал

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 7

Энэ арал маш ховордсон 10 000 гаруй амьтны төрөлх нутаг, энэ нутагт Дарвин ирж хувьслын онолоо нээсэн юм.

Харамсалтай нь өдөр шөнөгүй цувах жуулчдын хөдөлгөөн, хулгайн ан, арлаар аялах усан онгоцнууд бүгд энэ сайхан газрыг үгүй хийхэд нөлөөлж байна.

АНУ-ын “Эверглейдс” үндэсний парк

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 8

Хавь ойрын хот суурин, хөдөө тосгоны усан хангамжийг эндээс авдаг тул АНУ-ын байгалийн үзэсгэлэнт үндэсний паркын гол ус ширгэж эхлээд байна.

Паркын ихэнхи хэсгийг намаг эзлэх болж, хог хаягдлаар дүүрч байгаль орчин нь сөнөжээ. 1900 оноос хойш паркын газар нутгийн тал нь устаж үгүй болсон гэж хэлж болно, бүс нутагт амьдардаг ховор амьтдын тоо, төрөл ч цөөрсөөр…

Ангар мөрөн, Орос

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 10

Дэлхийн хамгийн цэвэрхэн голд тооцогддог байсан гол Дэлхийн хөрснөөс арчигдана гэж төсөөлөхөд ч бэрх. Одоо энэ гол элдэв хог хаягдлаар дүүрчээ. Эндээс загас барихыг хориглосон, яагаад гэвэл химийн хортой хог хаягдлаар дүүрсэн.

Мөрний ус бохирдсон тул Сибирийн бахархал болсон ховор ан амьтан, ургамлын аймаг ч сүйдэж байна.

Венец, Итали

Устаж үгүй болохоос нь өмнө заавал очиж үзэх ёстой газрууд 9

Венец живж байна – усны түвшин жилд 1 миллиметрээр нэмэгдэж байгаа нь 2100 он гэхэд энэ хот бүрмөсөн алга болоход хүргэнэ. Ирж буй жуулчдын тоо гал дээр тос гэгчээр болжээ: 30 000 хүн амд зориулж босгосон хот одоо 60 000 хүнд дарагдаж байна. Ойр орчим аялж байгаа усан онгоцны хөдөлгөөнөөс үүдэлтэй давалгаа барилгын суурийг эвдэж байгаа судалгаа мөн гарчээ.

Дэлхийн эртний сайхан хотыг аврахаар ажиллаж эхэлжээ – ойр орчим том оврын усан онгоцны хөдөлгөөнийг хорьж, ирж очих жуулчдын тоог багасгасан хэдий ч хэзээ нэгэн цагт чимж байсан далайн ус нь одоо Венецийг сүйрүүлж байгаа нь харамсалтай.

Бидний үр хүүхдүүд байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг очиж өөрийн нүдээр биш зүгээр л цаасан дээрх өнгөт зургаар харах болно гэдэг үнэхээр харамсалтай. Дэлхийн хэмжээний газар нутгийг хамгаалах үүрэг нь улс орнуудын засгийн газар, байгаль хамгаалах байгууллагын үүрэг хэдий ч бид дор бүрнээ ухамсартай хандвал аварч чадна.

2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Historical

    2016/03/21 at 19:29

    Uguiee Siberia Zuvhon White Tiger l bdag shuudeee ene gaihaltao amitnaa avardaggui ym baihdaa

  2. ROMA

    2016/03/21 at 19:32

    Venice Jivlee gej bodvol Atlantis araas orno gesen ug ym ym bhsdeee Oh My God !!!

  3. test

    2016/03/21 at 19:35

    guest

  4. Зочин

    2016/03/22 at 12:33

    Ene odoo agaariin teewriin yadsan PR ym daa. Ehleed Mongoliin ard irged urnuusuu garaad joohon mungtei bolmoor baina. Daraa ene heden surtalchilgaa chin ur dungee ugnu

  5. НУУЦ НОЁНТОН

    2016/03/22 at 12:56

    МУУ ГӨЛӨГ МИНЬ ДУУГУЙ ҮЗЭЭЧ ЧАМД ЯМАР ХАМААТАЙ ЮМ

  6. Artist

    2016/03/23 at 21:27

    Nuuts Noyn goy helsen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *