Амтат Итали паста хийх 10 төрлийн жор

2

Итали зоог бидний ширээг чимж эхлээд удаж байгаа. Итали гэхээр юуны түрүүнд танд паста бодогддог болов уу? Хийхэд амар бөгөөд энгийн, гэхдээ амттай.

Хийхэд цаг зарцуулаад байхгүй тийм пастаны жоруудаас танд танилцуулахаар бэлдлээ.

Карбонара спагетти

Италийн амтат паста хийх 10 жор 1

Орц:

  • Бяслагтай утлагат хиам эсвэл гахайн утсан мах – 350 г
  • Спагетти – 400 г
  • Оливийн тос – 2 х.х
  • Өндөгний шар – 4 ш
  • Сармис – 2 хумс
  • Цөцгий эсвэл зөөхий – 225 мл
  • Пармезан бяслаг – 75 г
  • Давс

Хийх арга:

  1. Хайруулын тавган дээр оливийн тосоо халааж жижиглэсэн сармисаа шарна. Дээрээс нь дөрвөлжин хэрчсэн хиамаа хийж 3 минут орчим шарна.
  2. Зөөхийгөө өндөгний шартай холино, дээрээс нь пармезан бяслаг, давс, перец хийж амтална.
  3. Спагеттиг чананаж болгоод шарсан хиам дээрээ хаяна. Цөцгийтэй соусаа асгаад зөөлөн гал дээр өтгөн болтол нь 7-8 минут чанана.

Шарсан ногоотой чанасан гоймон

Италийн амтат паста хийх 10 жор 2

Орц:

  • Улаан амтат чинжүү – 2 ш
  • Ногоон хулуу – 2ш
  • Цукини – 2 ш
  • Мөөг – өөрийн хүссэнээр
  • Сонгино – 1 ш
  • Оливийн тос – ¼ стакан
  • Давс – 1 ц.х
  • Нунтаг хар перец – 1 ц.х
  • Итали хоол амтлагчууд/хатаасан – 1 х.х
  • Пенне гоймон – 450 г
  • Маринара соус – 3 стакан
  • Үрсэн бяслаг – 1 стакан
  • Моцарелла бяслаг – ½ стакан үрсэн
  • Хөлдөөсөн вандуй – ½ стакан
  • Пармезан бяслаг – ¼ стакан үрсэн, 1/3 стакан – чимэглэлд
  • Цөцгийн тос – 2 х.х

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 230 хэм хүртэл халаана. Шарах шүүгээний хавтан дээр нарийхан хэрчсэн амтат чинжүү, цагираг хэлбэрээр хэрчсэн цукини, хулуу болон мөөг, сонгиноо хийж оливийн тостой хутгана.
  2. ½ ц.х давс, ½ ц.х перец, хатаасан амтлагчуудаа хийж ногоогоо зөөлөн болтол нь 15минут орчим шарна.
  3. Гоймонгоо 6 минут орчим чанана, гоймон үл ялиг түүхий байхад нь гаргаж усыг нь шүүж авна.
  4. Том саванд шүүсэн гоймонгоо хийж шарсан ногоотойгоо хольж, маринара соус, бяслаг, вандуй, ½ ц.х давс, ½ перецээр амтална.
  5. Тосолсон хэвэнд бүгдийг хийж дээрээс нь үрсэн пармезан бяслагаа цацна, мөн жижиг жижиг цөцгийн тос тарааж тавина. Бяслаг бүхэлдээ хайлж шаргал өнгөтэй болтол нь шарах шүүгээнд шарна.

Песто соустай паста

Италийн амтат паста хийх 10 жор 3

Орц:

  • Базиликийн шинэ навч – ¾ стакан
  • Үрсэн пармезан хатуу бяслаг – ½ стакан
  • Хушны самар – 3 х.х
  • Сармис – 2 хумс
  • Давс
  • Перец
  • Оливийн тос – 1/3 стакан
  • Тослог өндөртэй цөцгий – 1/3 стакан
  • Цөцгийн тос – 2 х.х
  • Гоймон – 340 г
  • Улаан лооль – 2 ш

Хийх арга:

  1. Блендерт базилик, сармис, самар, пармезан бяслагаа хийж буталж давс, перецээр амтална. Дээрээс нь бага багаар оливийн тосоо хийж хутгана.
  2. Дунд зэргийн хайруулын тавганд тослог ихтэй цөцгийн тосоо хийж дээрээс нь цөцгийн тосоо хийж хайлуулна. Мөн песто соусаа хийж сайтар хутгана.
  3. Давстай усанд гоймонгоо чанана. Усыг нь шүүж аваад дээрээс нь цөцгийтэй соусаа хийж, дөрвөлжин хэрчсэн улаан лоолио хийж сайтар хутгана.

Гахайн махтай пенне ригате

Италийн амтат паста хийх 10 жор 4

Орц:

  • Пенне ригате – 250 г
  • Гахайн мах – 250 г
  • Улаан сонгино – 1 ш
  • Халуун улаан чинжүү – 1 ш
  • Улаан лоолийн нухаш – 500 мл
  • Оливийн тос – 3 х.х
  • Жижиг үрийн улаан лооль – 6 ш
  • Базилик – 1 багц
  • Үрсэн пармезан бяслаг
  • Давс
  • Нунтаг хар перец
  • Ногоон сонгино

Хийх арга:

  1. Гахайн махаа жижиг нарийхан хэрчээд оливийн тосондоо 7 минут орчим шарна.
  2. Махан дээрээ тал цагираг байдлаар хэрчсэн улаан сонгино, халуун чинжүү, базилик болон тал жижиг үрийн улаан лоолио хийж 3 минут орчим шарна. Улаан лоолийн нухашаа хийж дахин 10 минут орчим зөөлөн галаар чанана.
  3. Давстай буцалж байгаа усанд пенне ригатег болтол нь чанана.Усыг нь шүүж аваад бэлэн соус дээрээ хийх минут орчим орхино.
  4. Гоймонгоо таваглаад үрсэн пармезан бясалаг, ногоон сонгиноор чимж иднэ.

Цукини, бөөрөнхий махтай карбонара

Италийн амтат паста хийх 10 жор 10

Орц:

  • Гахайн татсан мах – 500 г
  • Сонгино – 1 ш
  • Бекон – 4 хэрчим
  • Спагетти – 500 г
  • Өндөгний шар – 4 ш
  • Цукини – 2 ш
  • Цөцгий – 1 стакан
  • Нимбэг – 1ш
  • Пармезан бяслаг – 120 г
  • Яншуй – 1 боодол
  • Цөцгийн тос – 2 х.х

Хийх арга:

  1. Гахайн махны татшиндаа жижиглэсэн сонгино болон амтлагчуудаа хийж амтална. Сайтар хутгаад бөөрөнхий мах хийнэ.
  2. Сайтар халаасан хайруулын тавганд цөцгийн тос хийж бөөрөнхий махаа 5-6 минут шарна. Дөрвөлжин хэрчсэн цукинин болон хэрчсэн беконоо нэмээд дахин 3-4 минут шарна.
  3. Давстай усанд гоймонгоо чанана. Өндөгний шарыг нимбэгийн хальс, жижиглэсэн базилик, пармезантай хольж сайтар хутгана.
  4. Пастаг бэлэн болсон соустай хольж бөөрөнхий махтай саванд хийж сайтар хутгана. Амтлагчаар амтална.

Дарс-улаан лоолийн соус, сам хорхойтой паста

Италийн амтат паста хийх 10 жор 5

Орц:

  • Оливийн тос – 4 х.х
  • Сармис – 3 хумс
  • Дөрвөлжин хэрчсэн улаан лооль – 4 стакан
  • Хуурай цагаан дарс – 1 стакан
  • Цөцгийн тос – 2 х.х
  • Давс, перец
  • Спагетти эсвэл өөр төрлийн гоймон – 400 г
  • Сам хорхой – 400 г
  • Далайн хүнсний амтлагч – 1 ц.х

Хийх арга:

  1. Хайруулын тавганд 2 х.х оливийн тос хийж сармисаа шарна. Цагаан дарс, улаан лоолио хийж 30 минут орчим сайтар хутгаж жигнэнэ. Сүүлд нь давс, перецээр амтална.
  2. Давстай усанд гоймонгоо чанаж болгоод усыг нь шүүсний дараа цөцгийн тос хийж холино.
  3. Үлдсэн тосоо халааж сам хорхойгоо бага зэрэг шарж улаан лоолийн соус дээрээ нэмнэ.
  4. Гоймонгоо таваглаж дээрээс нь соусаа асгаад зооглоно.

Болоньезе паста

Италийн амтат паста хийх 10 жор 6

Орц:

  • Паста – 300 г
  • Сонгино – 1 ш
  • Цоохор майлз – 1 иш
  • Лууван – 1 ш
  • Үхрийн махан таташ – 200 г
  • Гахайн махан таташ – 200 г
  • Лаазалсан улаан лооль – 1 лааз
  • Сармис – 3 хумс

Хийх арга:

  1. Сонгино, цоохор майлз, луувангаа хэрчээд халаасан оливийн тосонд шарна: эхлээд сонгино, минутын дараа цоохор майлз, 2 минутын дараа лууван.
  2. Татсан махаа өөрийнх нь шүүсэнд болгоно.
  3. Давстай усанд гоймонгоо чанана. Паста болж байх хооронд ногоон дээрээ махаа хийж улаан лоолийн шүүсээр 40 минут орчим зөөлөн галаар жигнэнэ. Хамгийн сүүлд нь сармисаа нэмнэ.

Ногоон вандуй, соустай диталин

Италийн амтат паста хийх 10 жор 7

Орц:

  • Диталин паста – 80 г
  • Вандуй – 215 г
  • Оливийн тос – 45 г
  • Сонгино – 1
  • Бекон – 50 г
  • Хавчны мах – 35 г
  • Пармезан бяслаг – 10 г
  • Жижиг үрийн улаан лооль – 80 г
  • Халуун чинжүү

Хийх арга:

  1. Хайруулын тавганд 20 г оливийн тос хийж халаагаад сонгино, беконоо шарна. Шаргал өнгөтэй болонгуут нь 200 г ногоон вандуй хийж зөөлрөнгүүт нь галаа салгана. Бүгдийг блендерт хийж нухаш болтол нь бутална.
  2. Зааврын дагуу пастаг чанана.
  3. Хайруулын тавганд 20 г оливийн тос халааж вандуйны тал хэсгийг паста дээрэ хийж сайтар хутгана.
  4. Гүнзгий тавганд вандуйн нухашаа хийж дээрээс нь пастаг таваглана. Хавч, жижиг үрийн улаан лооль, үрсэн пармезан бяслагаар чимнэ. Оливийн тос бага зэрэг цацаж, хүсвэл халуун чинжүү цацаж болно.

Улаан дарс, брокколитой спагетти

Италийн амтат паста хийх 10 жор 8

Орц:

  • Брокколи – 800 г
  • Спагетти -450 г
  • Сахар – 1 ц.х
  • Сармис – 4 хумс
  • Оливийн тос – 1/3 стакан
  • Халуун чинжүү – ½ ц.х
  • Давс
  • Нунтаг хар перец
  • Үрсэн пармезан бяслаг – ½ стакан
  • Хуурай улаан дарс – 750 мл

Хийх арга:

  1. Брокколийг жижиглэн хуваагаад давстай усанд зөөлөртөл нь буцалгаад уснаас нь шүүж авна.
  2. Брокколи болгосон усандаа спагеттигээ чанана, болонгуут нь усыг шүүж авна.
  3. Хайруулын саванд улаан дарс, сахараа хийж 2 минут орчим буцалгана. Дээрээс нь хагас болгосон спагеттиг хийж дахин 6 минут буцалгана, ихэнх шингэн ширгэх болно. Гоймон ч хагас болно.
  4. Хайруулын тавганд оливийн тос хийж халаагаад жижиглэсэн сармис, улаан чинжүүгээ хийж шарна. Брокколи, давс, хар перецээ хийж 1 минут орчим шарна.
  5. Спагеттиг брокколитой хайруулын тавганд хийж дарс ширгэтэл зөөлөн гал дээр болгоно. Галаас авч бяслагтай холиод сайхан зооглоорой.

Тахианы махтай халуун паста

Италийн амтат паста хийх 10 жор 9

Орц:

  • Тахианы цээж мах – 2 ш
  • Фетучини – ½ боодол
  • Амтат чинжүү – 2 ш
  • Дунд зэргийн улаан сонгино – ½
  • Сармис – 2 хумс
  • Дунд зэргийн улаан лооль – 4 ш
  • Сүү – 1 стакан
  • Оливийн тос
  • Хар перец
  • Улаан перец
  • Терияки соус
  • Шинэ ногооны амтлагчууд

Хийх арга:

  1. Тахианы цээж махаа дөрвөлжин хэрчиж улаан чинжүүгээр чимнэ. Хайруулын тавганд тосоо халааж тахианы махаа шарна. Махаа тавганд гаргана.
  2. Тахианы мах шарсан хайруулын тавганд жижиглэн хэрчсэн ногоогоо хийж 30-40 секунд шарж гаргана. Мах гаргасан тавгандаа ногоогоо хийнэ
  3. Зааврын дагуу пастаг чанана. Болохоор нь бүх усыг асгалгүй нэг стакан орчим устай нь үлдээнэ.
  4. Хайруулын тавганд гоймонгоо үлдсэн усаа хийж сүү нэмнэ. Хэдэн халбага терияки соус, хар перец хийж амтална. Соусаа хутгасаар байх бөгөөд буцлангуут нь дээрээс нь ногоогоо хийж хутгана.
  5. Пастагаа ногоон дээрээ хийж хутгаад 5-7 минут жигнэнэ. Бэлэн болсон паста дээр ногоон амтлагчуудаа цацаж таваглан зооглоорой.
34
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *