Австрали гаралтай Каролин Хартц гурван хүүхдийн ээж бөгөөд 70 насыг зоогложээ, гэсэн хэдий ч тэр наснаасаа маш залуу харагдана. Энэ эмэгтэй 28 жилийн өмнө сахар бас амттангүйгээр байж чаддаггүй байснаа дурсан ярьж байна. “Ихэнх эмэгтэйчүүд 50 наснаас хойш бие галбираа авч үлдэж чадахгүй гэдэгтээ бүрэн итгэсэн байдаг. Тэр ч бүү хэл 40 настай хүүхэд гаргасан эмэгтэйчүүд ингэж бодож байдаг юм”.
Каролин харин өөр бодолтой байна. Эмэгтэй хүн сайхнаараа байж болно, хамгийн гол нь маш их хүсэх бөгөөд гар хумхилгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Каролины бие галбир түүнийг үгний баталгаа болно.
“Нас ахих тусам бидний бодисын солилцоо удааширдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, бид өөр дээрээ ажиллах ёстой гэсэн үг юм, эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулах ёстой. ”
“Миний хувьд, бид өөрсдийнхөө ууж идэж байгаа зүйл дээр маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Бодлогогүй үйлдэл дандаа л илүүдэл жинд хүргэнэ. Зүсэм болгоноос таашаал авч сурах хэрэгтэй. Ингэснээр та хэтрүүлж идэхээс өөрийгөө хамгаалж чадна”.
Каролин Хартц 28 жил ганц ч сахар идээгүй. Тэр сахарыг орлох хувилбарыг олсон – ксилит (Xylitol) буюу усанд уусдаг өнгөгүй талст хэлбэртэй олон амомт спирт ажээ. Калорийн хувьд ксилит нь сахартай ойролцоо, амтны хувьд сахарозтой дөхнө, гэхдээ биологийн агууламж байхгүй.
Каролин Хартцийн үзэж байгаагаар бол таргалалт, илүүдэл жин Австралийн гамшиг болоод байгаа – үүний гол буруутан нь сахар гэжээ.
“Би 28 жил сахараас татгалзсан. Эхлээд надад маш хэцүү байсан л даа, яагаад гэвэл би амттанд маш дуртай хүн байлаа. Би сахар идэхээ больсноор эрүүл мэнд, гоо сайхан бүгд сайжирсан гэж хувьдаа боддог”. Энэ Австрали эмэгтэй өөрийнхөө дуртай хоол, ундаанаас эрс татгалзахыг уриалсангүй – бүгдийг зохих хэмжээгээр зөв хэрэглэхийг л уриалж байна.
Нойр бас чухал үүрэг гүйцэтгэх ажээ. Каролин Хартц өдөрт 8 цаг унтахыг хичээдэг, ингэж чадсанаар бие махбодь, оюун санаа бүрэн амарч чаддаг гэж тэрээр үздэг. Мөн бясалгал хийхийг санал болгожээ: “Ажлаа эхлэхээс хагас цагийн өмнө би бясалгал хийдэг, энэ нь өдрийн турш эрч хүчтэй байхад минь тусалдаг. Би тайван болж илүү их анхаарал хандуулж чаддаг болсон буюу өөрөөр хэлбэл 65 наснаас хойш би бясалгал хийж эхэлсэн юм шүү дээ. Аливаад зүйлд суралцахад хэзээ ч оройтохгүй”.
Каролин Хартц 20-30 насныхныг амьдралаа бүрэн бүтэн, идэвхтэй өнгөрөөхийг зөвлөжээ. “Аз жаргалтай бай, өрөөл бусдын амжилтад адилхан баярлаж сур, нас нэмэгдэж байна гэж хий хоосон бүү санаагаар уна. Бусдын үгийг бүү сонс өөрөөрөө амьдраарай. Тийм ээ, амьдралд хүнд бэрх үе гарна, үүнийг хүлээн зөвшөөрөөд л цааш алхана”.
“Азгүйтэл, бүтэлгүйтэл гэдэг ойлголт байдаггүй юм. Энэ бол амжилтад хүрэх замд таарсан нэг чулуу төдий л зүйл шүү дээ”.
Чамин-Эрдэнэ Б.
2019/01/17 at 18:29
Цогзоо Цогзоохой бидэнд боломж бна ?
Даваасурэн Энхтүвшин
2019/01/17 at 19:07
Itgenee 70tai l emee bnshde
Nymaa Lo
2019/01/17 at 19:29
Aash
Nha Nguyen Chi
2019/01/17 at 19:35
j
Эмү Ка
2019/01/17 at 19:42
Impossible
Ever Lasting
2019/01/17 at 19:42
яаая .. гоё юма . ганц гараар гамтай эдлэгджээ
Otgoo Chuka
2019/01/17 at 19:44
Tungalag Nergui
2019/01/17 at 20:39
No ???
Nha Nguyen Chi
2019/01/17 at 20:46
.
OG Diamond
2019/01/17 at 20:47
Ганц сахар хэрэглэдэггүй дээ ч биш бхаа
Nmn Nomin
2019/01/17 at 20:51
Vivid BlossomГ. Төгөлдөр
Monkh Jargal
2019/01/17 at 20:57
uhdeggui ee
Delgertsetseg Tsendayush
2019/01/17 at 21:06
Гайхалтай
Dgl Dolgion
2019/01/17 at 21:14
Ц. Золжаргал найзын ирээдүй байна ш дээ хэхэ
Simba Sukh
2019/01/17 at 21:38
Rentsenkhand Tserennadmid
2019/01/18 at 00:23
Bolomj baival durtai yumaa ideed , utaand hordohgui baidag bol dasgal jaahan hiihed l iim baij magadgui yum.
Tergel Khulganai
2019/01/18 at 00:33
Ямар сайхан юм бэ
Ө. Батцэнгэл
2019/01/18 at 00:58
Австралийн Одгэрэл байна хха
Erkhemee Erkhembayar
2019/01/18 at 02:08
Gehdee saharaa zogiin balaar orluulsan bolvuu?
Nana Nany
2019/01/18 at 02:40
Otgoo Oeoo
Darkhantuya Vaanjil
2019/01/18 at 03:26
Woow uneheer nice ? ??
Shuree Badrakh
2019/01/18 at 07:46
Shuree Badrakh
2019/01/18 at 07:46
Urtnasan Davaa
2019/01/18 at 09:17
mongold ch gesen iim saihan emegteichuud olon baigaa shu
Туяацэцэг Батдэлгэр
2019/01/18 at 09:49
үнэн үү
Мөөгий У.
2019/01/18 at 12:39
Od Och B
2019/01/18 at 14:48
Goy yumaa
Дука Төмөр Даваа
2019/01/18 at 15:30
Regzedmaa Daku
2019/01/18 at 16:16
Hool sahar ogt hamaagvi bhaa kkk
Myagmarmagsarjav Gunsenkhorloo
2019/01/18 at 16:42
huvirdaggui shulmas l biz
Malina Malina
2019/01/18 at 22:26
хүүхэдиин цус сордог вампир бхаа ???
Altantsetseg Batsaihan
2019/01/18 at 23:12
Aagii Yadamjaw