Таны гар утсыг яг л хайрцагнаас нь задлаж, цоо шинээр нь хэрэглэж эхлэж байгаа мэт хурдтай болгох 8 зөвлөмж

0

Долоо хоногт нэг удаа утсаа унтрааж, асааж байхад л хангалттай хэмээн зөвлөдөг хүмүүсийн зөвлөгөө ташаа ойлголт гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Түүнчлэн таны гар утас багтаамж багатай бол аппликейшн болон үйлдлийн системийн шинэчлэл хийхээр яарах хэрэггүй байдаг ажээ. Манай сайт уншигч танд гар утасныхаа хурдыг бүрэн мэдэрч хэрэглэхэд тань туслах 8 аргыг хүргэж байна.

1. Долоо хоногт гар утсаа 3 удаа унтрааж, асааж байх

© East pop/Shutterstock.com

Удаан хугацаанд гар утсыг унтраалгүй ажиллуулах үед гар утасны шуурхай санах ойд (RAM) ирэх ачаалал нэмэгдэж, гар утасны хурд удаашрах явдал гардаг. Иймээс шуурхай санах ойд ирж буй хэрэглэхгүй аппликейшнүүдийн мэдээллийг устгахын тулд гар утсаа унтрааж асаах үйлдлийг хийж байх нь зүйтэй. Ингэхдээ 7 хоногт 3 удаа гар утсаа унтрааж, асааж байх нь хамгийн зөв байдаг ажээ.

 

2. Гар утасны аппликейшний шинэчлэл хийхдээ зөвхөн Wi-Fi сүлжээ хэрэглэх

© Depositphotos.com

Гар утасны аппликейшн шинэчлэл хийх нь таны хэрэглээг улам бүр хөнгөвчлөх үйлдлүүдийг цаг тухай бүрт нэмж байдаг гэдгээрээ онцлогтой боловч утасныхаа дата интернэтээр шинэчлэл хийхгүй байхыг зөвлөж байна. Учир нь шинэчлэлүүд нь том хэмжээтэй байх нь элбэг байдаг тул таны дата интернэтийн хэрэглээг хэтрүүлж, гар утасны хурдыг удаашруулах, гацаах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Иймээс та гар утасны тохиргоо хэсэг рүү орж аппликейшн шинэчлэлийг зөвхөн Wi-Fi сүлжээ холбогдсон үед хийх тохиргоог идэвхжүүлээрэй.

Түүнчлэн үүрэн холбооны болон утасгүй интернэтийн сүлжээнээс хол газарт сүлжээ хайх үед гар утасны хурд удааширч, цэнэг хурдан дуусах хандлагатай байдаг тул сүлжээ сайтай газарт интернэт хэрэглээ хийх нь зүйтэй байдаг ажээ.

 

3. Мэдэгдэл автоматаар харагддаг горимыг хэрэглэх хэрэггүй

© Shutterstock.com

Энэхүү горимыг идэвхжүүлснээр таныг заавал ч үгүй гар утасныхаа дэлгэцийг асааж байж ирсэн мэдэгдлийг шалгах ажлыг хөнгөвчилдөг боловч үргэлж хэрэглэсэн тохиолдолд таны гар утасны цэнэгийг хурдан дуусгах, утсыг гацаах зэрэг сөрөг нөлөө ажиглагддаг ажээ. Түүнчлэн энэ горимд цэнэглэж байгаа гар утасны цэнэг дүүрэх хүртлээ харьцангуй уддаг байна.

 

4. Chrome интернэт хөтөчийн дата хэмнэгч горимыг идэвхжүүлэх

Гар утсаараа интернэт сүлжээнд холбогдож байгаа хүмүүсийн датаны 90 орчим хувь нь зөвхөн Chrome интернэт хөтөчөөр дамжин зарцуулагддаг. Иймээс та Chrome интернэт хөтөчийн дата зарцуулалтыг хязгаарлахын тулд дата хэмнэгч горимыг идэвхжүүлэх шаардлагатай.

 

5. Үйлдлийн системийн санах ойг тогтмол цэвэрлэж байх

© Shutterstock.com

Андройд үйлдлийн систем хэрэглэгдэхгүй байгаа үйлдлүүдийг хаах горимтой байдаг боловч тэр бүр бүрэн цэвэрлэж чаддаггүй ажээ. Иймээс үйлдлийн системийн санах ойг хүссэн үедээ цэвэрлэж байх нь зүйтэй бөгөөд ингэснээр гар утасны хурд ч тодорхой хэмжээгээр нэмэгддэг байна.

 

6. Аливаа аппликейшны лайт хувилбарыг татаж суулгах

© stevanovicigor / Depositphotos.com, © rfaizal707 / Depositphotos.com

Шинэ загварын хүчирхэг үзүүлэлттэй утас байсан ч том хэмжээний аппликейшнүүдийг ачааллахад хүндрэл үүсэх, хэрэглэж байх үед хурд нь удаашрах зэрэг явдал гарах нь олон байдаг. Харин хуучин гар утаснуудын хувьд нэг том хэмжээний аппликейшнд бүрэн ажиллаж, гацах ч асуудал тулгардаг билээ. Иймээс гар утсандаа хэт ачаалал үүсгэхгүйн тулд аливаа аппликейшны лайт буюу хэмжээ багатай хувилбарыг татаж суулгах байхыг зөвлөж байна. Энэ төрлийн аппликейшнүүд нь үзүүлэлт багатай гар утсанд зориулагдсан байдаг тул хэт их ачаалал үүсгэх эрсдлээс таныг хамгаалж чадна.

 

7. Системийн шинэчлэлийг цаг тухай бүрт нь хийх хэрэггүй

© Geewon Jung/Shutterstock.com

Хуучин гар утсанд шинэ үеийн шинэчлэлүүдийг татаж суулгах нь гар утасны багтаамжийг дүүргэхээс эхлээд хурдыг удаашруулах зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг ажээ. Иймээс цөөн хэдхэн тооны шинэ функцыг идэвхжүүлэхийн тулд гар утасны xүчин чадлаа тултал ажиллуулах хэрэггүй болов уу.

 

8. Хэт халуун эсвэл хэтэрхий хүйтэн орчин гар утас хэрэглэхээс зaйлсхийх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гар утасны батерей хэт халуун болон хэт хүйтэн орчинд хэт мэдрэмтгий байдаг тул амархан нурах хандлага ажиглагддаг ажээ. Яг ийм шалтгааны улмаас гар утсыг халууны улиралд нарны шууд тусгалд удаан хугацаанд тавихыг xориглодог байна. Түүнчлэн хэт хүйтэн орчинд явж байгаа бол яаралтай дуудлага хийх, зүг чиг харах зэрэг зaйлшгүй шаардлагатай зүйлсээс бусад тохиолдолд гар утасны хэрэглээгээ хязгаарлах нь зүйтэй байдаг байна.

Дээрх шалтгаануудын улмаас гар утасны хурд удааширч, батерей хурдан муудж байгааг та өмнө нь анзаарч байсан уу?

15
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *