Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй

0

Зорчигчид галт тэрэгнээс бууж гэр гэрийн зүг яарахад Леони Мюллер хаашаа ч яарахгүй. Яагаад гэвэл тэр гэртээ байгаа – галт тэргэнд.

23 настай Германы оюутан бүсгүй хавар түрээсийн байраа буцаасан. “Түрээсийн байрны эзэнтэй маргалдсанаас бүх асуудал эхэлсэн юм. Энэ явдлаас болж би дахиж тэнд амьдрахгүй гэж шийдсэн” гэж Мюллер ярьжээ.

Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй 1

Улсын аль ч өнцөгт ямар ч галт тэргээр зорчиж болох сарын эрхтэй тасалбар авснаар асуудлыг шийджээ.

Германы Штутгард хотоос гаралтай Леони Мюллерийг байр түрээслэгч нар үнэхээр залхаасан тул байнга оршин суух байраа галт тэргээр солихоор шийджээ.

Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй 2

Оюутан бүсгүй хувцас, нөүтбүүк болон сурах бичгээсээ сална гэж байхгүй, үсээ галт тэрэгний ариун цэврийн өрөөнд угаана.

Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй 3

Тэрээр Тюбингэний их сургуульд сурдаг бол найз залуу нь Кельнд сурдаг. Түүнтэйгээ уулзахаар цагт 300 км хурдлах галт тэргээр байнга зорчино.

Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй 4

Сар болгон 380 долларын үнэтэй тасалбар авна, харин түрээсийн байранд тэр 450 доллар төлдөг байжээ.

Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй 5

Өөрийн энэ амьдралыг блог дээрээ баримтжуулдаг, нүүдлийн амьдралаа дипломын ажилдаа тусгах бодолтой байгаа гэнэ.

Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй 6

“Хүмүүс жирийн гэж үздэг үзэл бодол, эд зүйлсээ эргээд хараасай гэж хүсдэг” хэмээн галт тэрэг явахгүй үед найз залуугийнхаа гэрт, ээжийндээ, эмээгийндээ эсвэл найзындаа амьдардаг Леони хэлж байна.

Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй 7

Өөрийн шинэ байрны тухайд тэрээр “Галт тэргэнд явж байхдаа би яг л гэртээ байгаа юм шиг бодогддог, олон хотоор аялж олон найз нөхөдтэй болдог. Яг л амралтаараа зугаалж байгаа мэт” гэжээ.

Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй 8

Нүүдэлчин бүсгүй заримдаа унтахад их дуу чимээ саад болдог, үүргэвчээ хулгайд алдах гээд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Галт тэргэнд амьдардаг 23 настай оюутан бүсгүй 9

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *