Авсан эзнээ баярлуулаад зогсохгүй бас гайхшруулж орхисон 17 хөгжилтэй бэлэг

0

Бүгд л гоё, том бэлэг авахыг хүсдэг. Гэхдээ бусдад дахин давтагдашгүй бэлэг барих хүсэлдээ хэт автсан хүмүүс уран сэтгэмжээ хэтрүүлэх нь бий. Ингээд хүлээлт санаанаас давах нь тэр. Зарим нэг санаа үнэхээр этгээд хачин, инээдтэй санагдана. Ийм бэлэг авсан хүмүүс гэрэл зургийг нь дарж сошиал сүлжээгээр хуваалцах ажээ. Өнөөдрийн нийтлэлд багтсан хүмүүс бүгд л тэгсэн юм.

Аав маань надад энэ бэлгийг гардуулахдаа инээдээ барьж ядаад л, их маягласан юм аа

melissa lozada-oliva

 

Одоо надад баран тагтаа бий

DerArto

 

Эхнэртээ баншаар баглаа бэлэг барилаа. Надад оймсоор хийсэн баглаа бэлэгний хариу болгож байгаа юм

M0rtyr

 

Найз маань надад Зул сарын бэлэг илгээжээ. Гол одыг суулгаж байгаад зургийг нь дарахаа ч би мартсангүй

got_the_ging

 

Найз маань эхнэрээсээ ийм бэлэг авчээ

imgur

 

Миний найз гагнуурчин, дарга нь түүнд ийм бэлэг өгчээ

imgur

 

Өнгөрсөн жил үеэл дүүдээ тоглоом бэлэглэхдээ зайг нь мартчихсан юм. Энэ жил түүний надад өгсөн бэлэг нь энэ байна

panoparker

 

Охин Зул сарын баяраар “Frozen” хүүхэлдэйн киноны сэдэвтэй бэлэг авъя гэжээ

Tabatinga Kempsey

“Frozen” хүүхэлдэйн киноны нэрийг орчуулбал “хөлдөөсөн” гэдэг утга гарна. Охиноор хэн нэгэн тоглохоор шийдсэн бололтой, түүнд хөлдөөсөн ногоо бэлэглэжээ.

 

Надад таван килограмм яснаас нь салгасан ангаахай самар бэлэглэлээ

imyellingloudly

 

Эмээгийн надад өгсөн Apple Watch

Safi Ur Rehman Khan

Зул сараар ямар бэлэг авмаар байна гээд эмээ асуугаад байсан юм. Би Apple Watch гэлгүй яах вэ дээ. Баяраар эмээ миний гарт хайрцаг атгуулаад миний бэлэг шүү гэнэ. Apple Watch бэлэглэхээр шийдсэн эмээдээ баярласан гэж жигтэйхэн. Хайрцаг нээгээд хартал …

 

Найз бүсгүй маань акуланд их дуртай, би түүнийг бяцхан бэлгээр баярлуулахаар шийдээд

EjQMi

 

Эгч бид хоёр “хамгийн муу бэлэг”-ээр уралдаж байгаа юм. Тэр ялчих шиг боллоо. Чулуунд зориулсан шилэн сав гэнэ ээ

Im_Not_Really_Here_

 

Ахын надад өгсөн бэлэг

imgur

Дотроо хайрцагтай нэг хайрцаг, дахиад дотроо нэг хайрцагтай хайрцаг, дахиад л нэг хайрцагтай хайрцаг, хайрцаг дотор энэ бэлэг.

 

Оливер бэлгээ авчээ

cfatt

 

Найз залуу бид хоёр бие биедээ 5 минутад бэлэг бэлдэхээр уралдсан юм

coralie_ann

 

Ах надад бэлгийн карт бэлэглэхээр шийджээ

murdocktheavg

 

Нөхрөө шинэ гэрийн халатаар баярлуулахыг хүслээ

becky_pitt

Нөхрийнхөө 32 насны төрсөн өдрөөр нь гоё бэлэг өгч баярлуулъя гэж бодсон юм. Хэдэн цаг хайсны эцэст сайн дизайнерын халат оллоо. Сэтгэл догдлон худалдаж ч авлаа. Нөхөртөө бэлгээ барихад түүний нүд яг л хүүхэд шиг гэрэлтэж байгааг анзаарсан. Дараа нь л эмэгтэй хүний халат гэдгийг ойлгосон. Гэхдээ түүнд миний бэлэг таалагдсан.

Бас бэлгийг баглаа боодлоор нь давтагдашгүй болгох боломжтой. Эндээс бэлэг боолтод өөрийн уран бүтээлч сэтгэлгээг ашигласан хүмүүсийн гэрэл зургийг үзээрэй.

71
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *