Хамгийн үнэтэй “хог”: хэн нэгний тэнэглэлээс болж хогийн цэг дээр хаягдсан хамгийн үнэтэй эд зүйлс

0

Хүмүүс өөрт хэрэггүй, хуучин эд зүйлсээ хогийн саванд хаяхаасаа өмнө аль хэр үнэ цэнтэй байж болохыг огт боддоггүй. Мэдээж санамсаргүй байдлаар хаягдах тохиолдол байлгүй яах вэ. “Нэгэнд нь хог байхад нөгөөд нь эрдэнэс болно” гэдэг үгийг хааяа ч болов санаж байхад илүүдэхгүй. Доор дурдах түүх үүнийг батална.

Нэр нь үл мэдэгдэх нэгэн америк эр эхнэртээ хийл бэлэглэх санаатай байж л дээ. Хамгийн сонирхолтой нь хайсан зүйлээ хог дээрээс олсон гэдэг. Залуу хогон дундаас олсон хийлээ эртний эдлэлийн үзэсгэлэн дээр аваачиж үнэлүүлэхээр шийдсэн байна. Боломж гарвал шинэ хийлээр сольж болох юм гэсэн төлөвлөгөөтэй. Залуу дээрх бодлуудаа орхиход хүрчээ. Учир нь түүний гарт италийн хийл урлаач Жузеппе Педраццинигийн 1922 онд урласан хийл оржээ. Хийлийг ойролцоогоор 50 мянган ам.доллар хүрнэ гэж үнэлсэн. Урлагийн ховор бүтээлийг хэн хог дээр хаясан нь одоо болтол тодорхойгүй байна.

nur.kz

Мөн Apple I компьютерыг хогийн саванд хаяхаар завдсан эмэгтэйн нэр ч тодорхойгүй үлдсэн. 1976 онд ердөө 200-хан ширхэгийг л үйлдвэрлэсэн. Эд хөрөнгөө ямар ч үнэ цэнэгүй гэж бодсон тэрээр Хог хаягдал устгах төвд авчирчээ. Тэнд устгах эд хөрөнгийн үнэлгээ хийж өнөөдөр ховорт тооцогдох компьютерыг 200 мянган ам.доллар хүрнэ гэдгийг хэлсэн байна. Нэр нь үл мэдэгдэх эмэгтэй гэнэтийн орлогынхоо 50 хувийг хуулийн дагуу татварт төлөхөөс өөрцгүй нь бага зэрэг харамсалтай.

newsweek.com

Найжел Рейнольд азгүй хүмүүсийн жагсаалтад орвол таарах хүн. Яагаад гэхээр тэр “Harry Potter and the Sorcerer’s Stone” номын анхны хэвлэлийг хогийн саванд хаясан. Уг номын анхны хэвлэл дуудлага худалдаагаар 471 мянган ам.долллар хүрч байсан удаатай. Номын 20 жилтэй холбогдуулан дээд амжилт тогтоосон юм.

letidor.ru

Яагаад ийм зүйл болов? Найжел олон жилийн өмнө Роулингээс ярилцлага авч байж л дээ. Зохиолч өөрийн номоос дурсгал болгон өгсөн, үнэндээ тухайн үед уг бүтээл шуугиан тариагүй байсан юм. Бэлгэнд авсан номоо унших нь бүү хэл сөхөж ч хараагүй өнгөрч. Хамгийн тэнэг нь, жилийн дараа Рейнольдс хүүдээ зохиогчийн гарын үсэгтэй ном бэлэглэхээр бусдын адил дугаарлаж зогсож байжээ.

Харин Элизабет Гибсоныг азтай гэж хэлж болно. Учир нь тэр 2003 онд хогийн савнаас 1 сая ам.долларын үнэтэй уран зураг олжээ. Кофе уухаар явж байгаад хогийн саванд хуйлсан уран зураг байхыг олж харж л дээ. Гэрт нь өлгөх газар байхгүй байсан ч гэлээ тэр зургийг гэртээ авчирсан байна.

cleancans.com

Уран зургийг олсноос хойш 2 жилийн дараа зурагт үзэж байгаад ВВС-ийн Antiques Roadshow хөтөлбөрийг санаандгүй үзээгүй бол гэртээ үнэтэй уран зураг хадгалж байгаагаа ч мэдэлгүй өнгөрөх байсан биз. Уг нэвтрүүлгээр мексикийн зураач Руфино Тамайогийн 1970 онд зурсан уран зураг 1987 онд алга болсон тухай гарчээ. Олон жил ор сураггүй алга болсон уран зураг Нью-Йоркийн хогийн савнаас олдоно гэж хэн зүүдлэх вэ дээ?

Британийн Жеймс Хауэллсийг мөн хамгийн азгүй хүн гэх жагсаалтад оруулуж болно. 2009 онд IT инженер майнинг хийж 7,5 мянган биткойн цуглуулж чаджээ. Үнэндээ тэр үед крипто валют үнэгүй шахам байсан болохоор 2013 онд огт юм бодолгүй хатуу дискнүүдийг гаргаж хаяжээ.

usaherald.com

Биткойны үнэ өсөж байгааг хараад хэн ч галзуурна. Хауэллс одоо ч гэсэн дискнүүдээ олж авч чадна гэдэгт итгэж явдаг. Даанч Ньюпорт хотын захиргаа хогон дундаас 280 сая доллар агуулсан диск хайх зөвшөөрөл өгөхгүй байгаа юм.

Таны амьдралд үнэ цэнэтэй зүйл олж байсан тохиолдол бий юу? Эсвэл хаячхаад дараа нь ихэд харамсаж байсан үе бий юу?

7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *