Удахгүй дэлгэцнээ гарах киноныхоо дүрээр биднийг багагүй гайхшруулах 10 жүжигчин

0

Өнөөдөр хэдүүлээ ирээдүйг хэсэгхэн сонирхоё. Холливудын зарим нэг одод ямар шинэ дүрээр үзэгч биднийгээ баярлуулах гэж байна вэ?

Сонирхол татах бүтээл үнэхээр бий шүү! Жишээ нь, “Reagan & Gorbachev” цуврал киноны Михаил Горбачёвын дүрийг Кристоф Вальц бүтээнэ. Мөн Тоби Магвуайр “Babylon” кинонд Чарли Чаплины дүрийг бүтээсэн байх юм. Тэднийг эдгээр дүрээр нь харахын тулд бас л хүлээх шаардлагатай. Гэхдээ интернетэд зарим нэг сурталчилгаанууд эхэлсэн байна. Сурталчилгаан зураг, трейлер цацагдаж хайрлаж явдаг жүжигчдээ шинэ дүрээр харах боломж гарлаа.

Хоакин Феникс

Click News / Goff / SplashNews.com

2023 онд дэлгэцнээ гарах Ридли Скоттын “Napoleon” кинонд Наполеон Бонапартын дүрийг бүтээжээ.

 

Дуэйн Жонсон

Total Film

Ашгүй нэг юм комикс кинонд хорон муу санаатай Хар Адамын дүрд тогложээ. 2022 оны 10 дугаар сард гарахаар төлөвлөж буй.

 

Том Хэнкс

Disney+

Жепетто буюу Карло аавын дүрд тогложээ. Роберт Земекисийн найруулсан “Pinocchio” кино 2022 оны 9 дүгээр сард Disney+ стримингээр үзэгч бидний хүртээл болно.

 

Дэниэл Рэдклифф

The Roku Channel

“Weird: The Al Yankovic Story” гэх нэртэй кинонд америкийн хөгжимчин-пародист “Weird Al”-ийн дүрийг бүтээжээ. Кино энэ онд гарах төлөвлөгөөтэй байна.

 

Натали Портман

Walt Disney Studios Motion Pictures

Торын эмэгтэй хувилбар болох Жейн Фостерын дүрийг “Thor: Love and Thunder” кинонд бүтээжээ.

 

Крис Эванс

Netflix

“The Gray Man” тaгнуултай, триллер төрлийн кинонд ганган сахалтай ТТГ-ын агентын дүрийг бүтээсэн байна. Кино 6 дугаар сарын 22-нд Netflix-ээр гарч эхэлнэ.

 

Хелен Миррен

New Line Cinema

“Shazam! Fury of the Gods” кинонд Атлантын охин Гесперийн дүрийг (муу талынх бололтой) бүтээжээ. 2022 оны 12 дугаар сард гарах төлөвлөгөөтэй.

 

Тимоти Шаламе

Warner Bros. Pictures

“Charlie and the Chocolate Factory” нэрээрээ дэлхийд алдаршсан киноны шинэ бүтээлд залуу Вилли Вонкагийн дүрийг бүтээжээ. 2023 оны 3 дугаар сард гарах төлөлгөөтэй.

 

Кристиан Бейл

20th Century Studios

Энэ удаад хүн амины xэрэгт сэрдэгдэж байгаа нэгэн докторын дүрийг бүтээжээ. 1930-аад оны үеийн түүхийг харуулсан уянгын кино болох “Amsterdam” 2022 оны 10 дугаар сард гарна. Одоогоор цорын ганц хэвлэн нийтэлсэн сурталчилгааны зурагт хуудсаас Бейлийг хараад ямар их өөрчлөгдсөнийг ойлгоно.

Түүнээс гадна уг кинонд Холливудын бусад жүжигчид ч тогложээ: Марго Робби, Роберт Де Ниро, Аня Тейлор-Жой, Зои Салдана, Крис Рок, Рами Малек, Жон Дэвид Вашингтон мөн Тейлор Свифт.

 

Николас Кейж

Mega / Mega

2023 онд гарахаар төлөвлөгдөж байгаа инээдмийн, айшгийн “Renfield” кинонд Дракула гүний дүрийг бүтээж байна.

Уншигч та аль киног нь үзэхийг тэсэн ядан хүлээж байна вэ?

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *