Ходоодоо хогийн сав болгохгүйн тулд дараах 11 аргыг ашиглан хүнсээ сонгоорой

1

Бид өндөг, жимс болон талх зэрэг бүтээгдэхүүнүүдийг бараг өдөр бүр иддэг боловч, сайн чанарын бүтээгдэхүүн сонгож, хэрэглэдэг эсэх нь эргэлзээтэй. Тод өнгийн савлагаа болон лоозонгуудад бид ихэнхдээ татагддаг. Зарим нэг заль мэхүүдийг мэдэж авснаар, хүнсний дэлгүүрээс хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг сонгож авч чадна. Ямар бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байгаагаас эрүүл мэнд шууд хамаардаг гэдгийг мартаж болохгүй.

Бид та бүхэнд хүнсний дэлгүүр хэсэх үедээ худалдаж авах хоол хүнсээ хоолны мэргэжлийн мэргэжилтэн шиг шалгаж авахад туслах зарим нэг энгийн зүйлсийг хэлж өгөхөөр шийдлээ.

1. Өндөг нунтаггүй байх ёстой

Өндөг худалдаж авахынхөө өмнө хайрцгийг нээж, нүдээрээ сайн гэгч нь шалгаарай. Нялцгайрсан байвал, энэ нь бактери байгааг илтгэж байгаа юм. Хэрэв өндөг нунтагтай байх юм бол, хөгц үүссэн гэж ойлгож болно.

© depositphotos.com © shutterstock.com

 

2. Савлагаан дээрх үйлдвэрлэсэн болон хугацаа нь дуусах огноог тодорхойлох

Заримдаа савлагаан дээрх огноог бичихдээ үйлдвэрлэгчид Жулианы календарийг ашигладаг тул, он тооллын дараалал буюу 211 эсвэл 361 гэсэн тоонуудыг та олж харах боломжтой. Хэрэв та бүтээгдэхүүн дээрээс зөвхөн нэг огноо олж харвал, энэ нь ихэнхдээ хугацаа нь дуусах огноо байдаг. Иймд, хэрэв та тухайн бүтээгдэхүүн хэзээ анх үйлдвэрлэгдсэн болохыг мэдэхийг хүсэж байгаа бол, Жулианы календараас нэгээс багагүй тоонуудыг хайж олоорой.

© kotyzap / reddit © unknown / reddit

 

3. Савлагаан дээрх “тос агуулаагүй” эсвэл “бүгд байгалийн гаралтай” гэсэн үгнүүдэд анхаарлаа хандуулах хэрэггүй

Итгэхэд үнэхээр сайхан. Бид ихэнхдээ “бүгд байгалийн гаралтай” эсвэл “тос агуулаагүй” гэсэн үгнүүдийг харж, үнэн байх гэж итгэдэг. Гэхдээ бодит байдал дээр, энэ нь бүтээгдэхүүнийг борлуулах гэсэн заль байх боломжтой. Бүтээгдэхүүнүүдийн савлагаан дээр ийм бичиг байсан ч, хадгалах бодис, өндөр фруктоз болон сод агуулсан байдаг. Эдгээр орцуудыг найрлагаас харж болно. Хэрэв найрлагад нь дээрх орцууд орсон байвал, илүү дээр бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.

© NEETBoiHere / reddit

 

4. Бүтээгдэхүүний савлагаан дээрх сэтгэл татам өнгөнүүдийг үл ойшоох

Бүтээгдэхүүний өнгө бидний худалдан авалтад шууд нөлөөлдөг. Жишээ нь, хэрэв ногоон өнгөтэй бол, бид тухайн бүтээгдэхүүнийг илүү органик гэж итгэдэг. Өнгөнүүдийг үл ойшоож, орц найрлаганд төвлөрөх хэрэгтэй. Хэрэв амтлагч болон хадгалагч бодисыг найрлагадаа агуулсан байвал, органик бүтээгдэхүүн гэж хэлэхэд хэцүү.

© shutterstock.com © shutterstock.com

 

5. “Олон төрлийн бүхэл үр” гэж бичсэн савлагаатай талханд хууртаж болохгүй

Таны сонгон хэрэглэх талх 100% улаан буудай эсвэл 100% бүхэл үрээр хийгдсэн болохыг мэдэх хэрэгтэй. Хэрэв “улаан буудай” эсвэл “олон төрлийн бүхэл үр” гэсэн бичиг савлагаан дээр байвал, өөр талх сонгосон нь дээр. Бүхэл үрийг энгийн байдлаар дахин боловсруулдаг бөгөөд эрүүл ширхэглэг, витамин болон эрдэс бодисын 78% нь тээрэмдэх үйл явцын үеэр алдагддаг. Та зөвхөн өөрийн гараар олон төрлийн бүхэл үрийн талх хийсэн нөхцөлд эрүүл, сайн нөлөөтэй байх боломжтой.

© shutterstock.com © shutterstock.com

 

 

6. “Сахарын агууламжгүй” гэж савлагаан дээр бичсэн ч, байгалийн сахартай байдаг

Бид шүүс худалдаж авахдаа “сахарын агууламжгүй” гэдэг бичгийг савлагаан дээрээс олж харвал баяртай байдаг боловч, арын хэсэг дээрх тэжээлийн шошгыг шалгаж үздэггүй. Тэгэхээр энэ танд гэнэтийн бэлэг барих болов уу. Нэг аяга шүүс найрлагадаа 25-26 гр байгалийн сахар агуулдаг. Энэ бол их хэмжээ! Өдрийн хэвийн хэмжээ 77 гр байдаг. Иймд, хэрэв та эрүүл хооллохыг эрхэмлэж, сахарын хэрэглээгээ багасгахаар хичээж байгаа бол, “сахарын агууламжгүй” гэсэн бичигт анхаарлаа битгий хандуулаарай.

© u/jdharvey / reddit © shutterstock.com

 

7. Худалдаж авахынхаа өмнө үхрийн махны бүтцийг шалгах

Сайн чанарын үхрийн махыг хайж олоход туслах хэд хэдэн алхам бий:

  • Эхлээд, өнгийг нь шалга. Шинэхэн үхрийн мах тослог цагаан өөхний судлуудтай байдаг. Худалдагчаас үүнийг харуулахыг хүсэхээсээ бүү эмээ. Хэрэв мах саарал эсвэл бор өнгөтэй байвал, авсны хэрэггүй.
  • Үхрийн мах наалдамхай байх ёсгүй. Өнгө болон үнэр нь хэвийн санагдсан ч гэсэн худалдаж авч болохгүй.
© shutterstock.com

 

8. Жимс болон хүнсний ногоо сонгохдоо химийн бодисуудыг илрүүлэх төхөөрөмж ашиглах

Гайхалтай нь, судалгаагаар хоол тэжээлийн шошгоны 20% алдаатай байдаг болохыг баталжээ. Гэхдээ бид өөрсдөө шинжээчид болж болох бөгөөд ингэхдээ жижиг хэмжээтэй хүнсний найрлагыг мэдрэгч төхөөрөмжийг худалдаж авч ашиглахад хангалттай. Энэ төхөөрөмж олон янз байдаг бөгөөд та гар утсандаа суурилуулсан ч болно.

© SCIO / facebook

 

9. Хэрэв тахианы махны гадна тал тунгалаг байвал шалга

Бид ерөнхийдөө тахианы махны өнгөнд гол анхаарлаа хандуулдаг боловч, арьс нь ямар байгаад төдийлөн ач холбогдол өгдөггүй. Гол зүйл бол тахианы мах саарал өнгөгүй эсвэл тунгалаг байх ёсгүй. Эс бөгөөс тахианы мах шинэ биш, удаан хугацаанд хадгалагдсан гэсэн үг юм.

© shutterstock.com © shutterstock.com

 

10. Худалдаж авахынхаа өмнө өргөст хэмхний өнгийг нь ажиглах

Хамгийн сайн чанарын өргөст хэмх ногоондуу эсвэл бараан ногоон өнгөтэй байдаг. Шар болон зарим хэсгээрээ цагаан өнгөтэй нь муу. Дээрээс нь, сайн чанарын өргөст хэмх маш хатуу, хэтэрхий зузаан биш, мөн хуурай харагдах ёсгүйг санаарай.

© sewmuchmorethanmom / reddit

 

11. Зөвхөн сүүлтэй гадил худалдаж авах

Сүүлгүй гадил худалдаж авч, 4 гр хэмнэх хэрэггүй. Супермаркетуудад олон төрлийн бактери байдаг бөгөөд энэ нүхээр дамжиж, гадилд ордог. Нөгөө талаасаа, та гадилны сүүлийг хэрчиж авах хэрэггүй. Ингэлээ гээд мөнгийг чинь ч гэсэн хэмнэхгүй.

Та бүтээгдэхүүн худалдаж авахдаа хэр анхаарлаа хандуулдаг вэ? Ямар арга заль ашигладаг вэ? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

23
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Нараа Нарантуяа

    Нараа Нарантуяа

    2020/02/20 at 14:22

    Тийшдэн

  2. Enkhtuvshin June

    Enkhtuvshin June

    2020/02/21 at 08:46

    Гэрлээ Отгонбаатар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *