Ойр дотнын хүндээ хандах хандлагыг нь эрс өөрчлөхөд тусалсан 14 гайхамшигтай олдвор. Эдгээр түүхүүдийг уншаад таны нулимс ч дусалж магадгүй

1

Олон удаагийн судалгаа болон статистик тооноос харахад бид өдөр болгон л худлаа ярьдаг ажээ. Заримдаа жижиг сажиг зүйлийг хүртэл худлаа хэлчихнэ, заримдаа дараа нь томхон асуудалд орох хэмжээнд худлаа хэлнэ. Бидний хамаатан садан, найз нөхөд, эхнэр, нөхөр ч худлаа хэлж байгаа. Мэдээж худал хуурмаг зүйл хэзээ нэгэн цагт ил болно – жишээ нь, хүмүүс түүнийг санамсаргүй байдлаар олж мэдэх нь элбэг.

Эдгээр гайхалтай түүхүүдийг уншаад таны нулимс дусал ч мэдэх юм, эсвэл хөнгөхөн инээд хүргэхийг ч үгүйсгэхгүй ээ.

1. Эцэг чинь муу хүн байсан гэж ээж минь надад дандаа хэлдэг байж билээ. Түүнийг хайрлаж байсандаа ч би бүр заримдаа өөртөө харамсах сэтгэл төрнө. Аавыг үгүй болсны дараа би түүний эд хогшлыг янзалсан юм. Аав минь бидэнд мөнгө өгөхийн тулд заримдаа өөртөө хоол ч авдаггүй байсныг тэр үед л олж мэдсэн дээ.

© Kim Hawkins / quora

Зүүн гар талд – миний анхны Зул сарын баяр, баруун гар талынх – миний аав миний хүүтэй цуг

 

2. Өвөөг өнгөрсний дараа түүний өдрийн тэмдэглэлийг нь олсон юм. Тэвчилгүй уншчихсан. Энэ олон жилийн хугацаанд өвөө минь эмээг маш их санаж, бэтгэрч байжээ, бид үүнийг нь ер гадарлаж байсангүй.

© Vidhi Jain / quora

Өдрийн тэмдэглэлээс энэ гэрэл зураг бас гарч ирсэн. Өөртөө аваад зургийн жаазанд хийж тавилаа.

 

3. Нэг бүсгүйтэй 2 жил найзалж, уулзаж учирж явлаа. Санамсаргүй байдлаар түүний шууданг нээтэл нэг залуутай илэн далангүй харилцсан захидлыг нь олоод уншчихсан юм. Тэр залуу нь гэр бүлтэй миний найз, бүр олон жил найзалсан найз маань шүү.

© Steve Tsang / quora

 

4. Би 21 настай байхдаа 28 настай залууд дурлаж билээ. Нэг өдөр шкафнаас паспортыг олоод хартал миний хайртай залуу 38 настай гэдгийг нь мэдсэн. Энэ бүх хугацаанд тэр надад худлаа хэлж байжээ. Намайг “өвгөн”-тэй уулзахгүй байх гэж айсан ажээ.

© Emray May / quora

Би түүнийг уучилсан, 7 жилийн дараа бид анхны үрээ өлгийдөн авсан юм.

 

5. 8 настай байхдаа ээжийн уутнаас нэг бэлгийн хайрцаг олоод харчихав, дээр нь: “Резинэн бүтээгдэхүүн” гээд бичихсэн байсан. Би бүр алмайрч орхисон, ядаж байхад тэр хайрцагтайг нь би Зул сарын бэлгэндээ авдаг юм даа. Дотор нь усны гутал байж таарсан, маш азтай, өөр юм байх вий гэж айж байсныг ч хэлэх үү.

© Kim Gray / quora

Энэ үйл явдал болохоос хэдхэн хоногийн өмнө нагац ах надад хүүхдүүд хаанаас бий болдгийг хэлж өгсөн юм, тэгээд бас “резинэн бүтээгдэхүүн” гэж юу байдгийг ч сайн тайлбарлаж өгсөн байсан. Ээжийн уутнаас тийм бичигтэй хайрцаг олж харсан хүүхэд бүр шоконд орох нь аргагүй биз дээ?

 

6. Ээжид хаягласан ийм нэгэн захидал оллоо. Ээж минь миний бүрээний мөнгийг төлөх гэж эцсээ хүртэл үзжээ.

© jacques4801 / reddit

“Хүндэт хатагтай Раффин! Та бүрээний мөнгөний төлбөрийг дахин бидэнд ирүүлэх хэрэггүй гэж бид шийдлээ. Одоо таных болсон. Хэрвээ Жак хөгжмөө тоглохоо боливол та бидэнд буцааж өгч болно. Бид тэр үед нь өөр сайн сурагчид бүрээг өгөх болно оо.

Миний амьдралд ч бас хүнд хэцүү бараан үе байсан. Та нэг л зүйлийг санаарай: цаг хугацаа улиран өнгөрдөг юм – сайн сайхан хүн үлддэг юм. Таны ажил төрөл амжилттай болоод ирэх тэр цагт та хэн нэгэнд туслах нь дамжиггүй биз ээ.

Таныг гүнээ хүндэтгэсэн, Жеймс Жоунс, захирал болон үүсгэн байгуулагч”

 

 

7. Өвөөгийн зоорины хаалгыг янзалж байтал ийм зүйл олсон юм. Түүнийг яг өөдөөс минь хараад хашхирч байгаа мэт л мэдрэмж төрж байна.

© unknown author / imgur

Миний бүх хүч хөдөлмөрийг юу ч биш болголоо, чи бол тэнэг новш. 1975 он

 

8. Өдрийн хоол бэлдэх тоолондоо хүүдээ би зурвас бичиж үлдээдэг юм. Хүү минь зурвасуудыг хаялгүй бүгдийг нь цуглуулдаг байсныг өнөөдөр л олж мэдлээ.

© slay_belle / reddit

 

9. Ээж маань эмээгийн юмыг янзалж байгаад зоостой мэндчилгээ олсон юм. Энэ хоёр зоосыг би эмээгийнхээ төрсөн өдрөөр бэлэглэж билээ, тэгэхэд би 2 настай байсан. Эмээ минь үүнийг насан туршдаа хадгалж байжээ.

© unknown author / imgur

Төрсөн өдрийн мэнд хүргэе, 1991 он. Мэттью-гээс, 2 нас

 

10. Өвөөгийн гаражнаас санаанд оромгүй зүйл олсон

 

11. Эмээгийн гэрээс сейф олоод онгойлгож үзлээ. Дотроос нь хуучны зоос бас галт зэвсэг гарч ирсэн

© unknown author / imgur

 

12. Гэрээсээ нэг ийм сонин аппарат олоод. Сайхнаараа байна, минийхээр бол бараг хэрэглээгүй гэмээр

© pikamba1 / pikabu

Е-метр (“электропсихометр” гэдгийн товчлол) – сайентологид ашигладаг цахилгаан төхөөрөмж. 7428 фунт стерлингээр зарагддаг төхөөрөмж дөө – далдын хүчинд ашиглах зорилготой.

 

13. Аав, ээж хоёрын хуучин кассетыг олсон юм. Инээх үү, уйлах уу сайн хэлж мэдэхгүй л байна

© CapAw / pikabu

Мэттью-гийн нэг насны төрсөн өдөр. Ghostbusters II

 

14. Өвөөгийн сансрын нисгэгч болох хүсэлтийн хариуг олж үзсэн нь

© ATPL / pikabu

Хүндэт нөхөр Стадник В.!

Сансар судлалд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаад танд талархаж байна, гэхдээ таны хүсэлтийг бид боломжгүй гэж үзлээ: сансрын нисгэгч болох нэр дэвшигчдийг бид сонгоогүй болно.

Хүндэтгэсэн, захидал хариуцсан бүлгийн ахлагч Емельянов.

Та ойр дотнын хүмүүсийнхээ талаар ямар нэгэн зүйл олж мэдэж байсан уу?

15
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *