Жүжигчид кино зохиолд байгаагүй хэсгийг өөрийн санаачлагаар нэмж оруулж өгсөн нь тухайн киноны амжилтад маш ихээр нөлөөлсөн 12 жишээ

0

Авьяастай жүжигчид дүрдээ гайхалтай орж чаддаг. Үнэндээ тухайн дүрийг өөр хэнээр ч төсөөлөхийн аргагүйгээр тэд жүжиглэнэ. Гэхдээ тухайн дүрд хувирсан жүжигчдэд тэр болгон эх зохиолын санаа таалагддаггүй ажээ. Тийм учраас тэд өөрсдийнхөөрөө багахан өөрчлөлт хийж найруулагчийн хамтаар киног бүтээхэд хүрнэ. Кино зохиолоос хальсан тэдний жүжиглэлт киног улам алдартай болгоход шууд нөлөөлдөг.

“Beauty and the Beast” хүүхэлдэйн киног бүгд мэднэ, тэнд Белль хөдөлгөөнтэй бас амьдралын баяр баясгалантай охин байдаг. Гэхдээ Эмма Уотсоны тоглосон уран сайхны кино хувилбарын дүр нь өмссөн корсетоосоо болоод арай хөшүүн болжээ.

life.ru

Гэсэн хэдий ч жүжигчин илүү хөдөлгөөнтэй бас морь унаж, бүжиг бүжиглэхийн тулд корсетоо тайлахаар шийдсэн юм. Хувцас өөрчлөгдсөн ч гэсэн хээнцэр, Уотсон ч хүүхэлдэйн киноны Беллийн дүр төрхийг үгүй хийлгүй бүрэн гаргаж чаджээ.

yandex.net

 

Мийм болсон “Энэ бол Спарта” гэдэг үг бидний сонссоноор эх зохиолдоо байгаагүй юм. Леонидас хааны дүрийг бүтээсэн Жерард Батлер кино зохиолд дурдсан шиг шивнэж хэлэхийг хүссэнгүй, харин энэ үгийг чангаар хэлэх нь илүү бодит гэж шийджээ.

ytimg.com

Эхлээд чангаар хэлсэн үг бусдын инээдийг хүргэж байсан ч эцэстээ найруулагч нь яг л тэр чигээр үлдээсэн нь зөв байж.

ytimg.com

 

Кейт Уинслет алдарт “Titanic” киноны Роуз сүйт хархүүгээ хаядаг хэсгийг үнэхээр гоё чимж өгсөн. Кино зохиолоор бол залуугийн гараас мултарч зугтаахын тулд хавчаарынхаа үзүүрээр хатгах ёстой байж, харин үзэгчид Роуз сүйт хархүү рүүгээ нулимж байгаагаар нь үзсэн.

screenmusings.org

Жек л түүнийг ийм ур чадварт сургасан гэж зүгээр ч нэг яриагүй бололтой.

twimg.com

 

“Casino Royale” кинонд Дэниел Крейг уснаас яаж даруухан мөртлөө сүртэй гарч ирж болдгийг харуулсан. Үнэндээ Бонд ингэх ёсгүй байсан гэдэг.

socialitelife.com

Жүжигчин тэр үед зүгээр л маяглаж байж л дээ, гүн биш усанд сэлж байгаа юм шиг байснаа гэнэт огцом босож ирээд л киноны сурталчилгаанд оролцож байгаа юм шиг л жүжиглэсэн юм.

kinorium.com

 

Уг нь Майк Майерс өөрийн канад аялгаар Шрект дуу оруулж байсан ч дараа нь шотланд аялгаар өөрчлөхөөр шийджээ.

pinimg.com

Яагаад? Яагаад гэвэл дуу оруулж байгаа дүр нь ажилчин ангид хамаарах нь зөв гэж жүжигчин үзсэн байна.

shazoo.ru

Майерсийн санаачилга төслийн удирдлагуудад 5 сая долларын зарлага гаргахад хүргэсэн ч гэлээ эцсийн дүндээ төсөвт багтаагүй зарлагыг хэд дахин давуулан биелүүлэхээр бүтээл болсныг бид сайн мэднэ.

 

“Harry Potter”-ийн Люциус Малфой ямар нэгэн хипстерийг санагдуулах ёстой байсан юм: хар судалтай костюм, богино хар-цагаан үстэй. Даанч Жейсон Айзекст энэ дүр төрх таалагдсангүй, тэр шидтэний өмсгөл, урт цагаан үстэй байхыг шаарджээ.

Гэхдээ бүр шулуун урт үстэй байхыг жүжигчин хүссэн юм, үсээ хойш нь самначихсан. Ингээд л бидний мэдэх Малфой ихэмсэг зантай дүр болсон юм.

quirkybyte.com

 

Хоакин Феникс “Joker” киноны дүрийг гайхалтай мундаг гаргаж чадсан. Тэр сэтгэл мэдрэлийн өвчтэй бас сэтгэл гутралтай байгаа хорон муу санаатан яаж харагдахыг үзэгчдэд үнэмшилтэйгээр харуулжээ. Гэхдээ киноны мартагдашгүй нэг хэсгийг жүжигчин өөрийн гэнэтийн шийдвэрээр гаргаж иржээ.

film.ru

Тэр хөргөгчийг хоосолж байгаад дараа нь өөрөө дотор нь орж суугаад хаалгаа тас хаачихдаг хэсэг бий. Энэ үед зураг авалтын багийнхан гайхаж байсан ч зураг авалтаа зогсоолгүй үргэлжлүүлсний ачаар үзэгч бидний нурууг хүйт даалгах энэ хэсэг олны хүртээл болжээ.

screenmusings.org

 

“Star Wars” киноны хувьд Жорж Лукаст хөдлөшгүй дүрэм байсан юм – сайн залуучууд цэнхэр эсвэл ногоон гэрэлтэй cэлэмтэй байх ёстой. Муу талын дүрүүд улаан гэрэлтэй cэлэм. Ганцхан Самюэль Л.Жексон л өөртөө нил ягаан өнгийн сэлэмтэй болмоор байна гэж хүсэлт гаргасан гэдэг.

propstore.com

Лукас ч түүний хүслийг ёсоор болгосон нь “Attack of the Clones” ангийн сүүлчийн бужигнасан хэсэг дээр уг дүрийг онцгойруулж өгөхөд тусалжээ.

spotern.com

 

“Iron Man” киноны дадал зуршил үнэхээр бодит, ер нь ихэнх нь Бага Роберт Дауных гэж хэлж болно.

yandex.net

Жишээ нь, Дауни зууш болон амны зугаа гаргах амттанд их дуртай хүн. Жүжигчин зохиолд ороогүй байхад л зураг авалтын үеэр гартаа идэх юм барьчихсан явдаг. Зүгээр өөрөө ч идэхгүй Халк, Ахмад Америкийг дайлаад л.

cosmo.kz

Энэ нь Старкийг улам чимж өгчээ.

 

Жим Керри өөрийн санаачилгаар кино зохиолд шинэ зүйлс нэмэх талаараа алдартай нэгэн. Робин Уильямс ч хоосонгүй, энэ хоёр хоорондоо өрсөлддөг гэж хэлж болохоор. Жим Керри яг зураг авалт явагдаж байхад л жүжиглэлтийнхээ дундуур чадварлаг чимэг хийж чаддаг.

srcdn.com

“Dumb & Dumber” кино ч гэсэн. Ллойд Саран дээр буусан гэсэн гарчигтай хуучин сонины хайчилбарыг хараад гайхсан царай гаргадаг. Ийм сэтгэл хөдлөл кино зохиолд уг нь байгаагүй юм. Керригийн энэхүү сэтгэл хөдлөл нь хамгийн инээдтэй нь болсон бөгөөд мартдагдашгүйд тооцогдоно.

userapi.com

 

Энэхүү жагсаалтыг Дэвид Швиммерийн “Friends” цувралын дөрөвдүгээр хэсэгт хэлсэн үгээр төгсгөе. Тэр санаандгүй байдлаар Эмилиягийн нэрийг Рэйчелээр солиод хэлчихжээ, энэ нь кино бүтээгчдэд таалагдсан учраас тэр чигээр нь үлдээсэн юм.

pinimg.com

Энэ хэсгийг тэд хуримын төгсгөлийн хэсэгт оруулсан.

betaseries.com

Зарим хүмүүс яагаад жүжигчин хүн найруулагчийн хэлсэн үгнээс гарах ёсгүй гэж боддог юм бол? Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *