Гэрийг муу муухай, сөрөг бүхнээс салгах тасалгааны цэцэгс

0

Эрт дээр үеэс л хүмүүс гэр орноо сөрөг энергиэс хамгаалж иржээ. Гэр бүлээрээ элэг бүтэн, аз жаргалаар дүүрэн байхыг хүн болгон хүсэх нь мэдээж – үүндээ тасалгааны цэцэг ашигладаг байжээ. Эдгээр цэцэгс нь сөрөг энергийг тэр дор нь мэдэрч устгадаг байна.

Өдрийн турш бид маш олон төрлийн сөрөг энергитэй учирдаг. Энэ энергийг гэртээ авч орно, үүнийгээ өөрсдөө гадарлах ч үгүй. Ингээд л гэрийнхээ халуун дулаан энергийг эвдэхэд хүргэдэг байна. Гэрийн сайхан энергийг хадгалахад тасалгааны цэцэг тус болно. Зарим нэг нь маш хүчтэй учраас сөрөг энергийг гэрт огтхон ч оруулахгүй.

Чонын өргөс/чертополох

Энэ өргөстэй ургамлыг гэрийнхээ үүдэнд өлгөдөг уламжлалтай ажээ. Гэр дулаан уур амьсгалаа алдахгүй, гаднаас элдэв хорон муу санаа орж ирдэггүй байна. Ялангуяа бүтэн сартай шөнө зэрлэг байгалиас түүсэн цэцэг илүү үр дүнтэй. Мөн малын хашаанд ч өлгөдөг байв. Сүсэг бишрэлээрээ бол мал, амьтан, хүнийг аливаа муу зүйлээс хамгаална гэж үздэг, зарим айл унтлагынхаа өрөөнд ч тавьсан байдаг юм. Цэцгийг тасдаж авахдаа иштэй нь авах ёстойг анхаарна уу.

 

Алтанцэгцүүхэй

Гоёмсог шаргал цэцэгтэй уг ургамлыг зөвхөн гэрээ муу энергиэс хамгаалахад ашиглах бус мөн өвчин анагаах зорилгоор ч ашигладаг. Сондгой тоотой Баасан гаригийн хар энергиэс гэр орныг хамгаалдаг гэж үздэг. Баглаа цэцгийг хаалганыхаа довжоон дээр тавихад гаднаас сүнс, хорон муу санаа орж ирэхгүй. Мөн уг ургамлыг гэрийнхээ ойролцоо ургуулж болно – ингэснээр бас гэрээ хамгаалж чаддаг ажээ.

 

Кактус

Өргөстэй ургамал нь гэрийг ямар ч сөрөг энергиэс хамгаалж чадна. Уг ургамлын өргөс нь таны гэрийг хорон муу санаанаас хамгаалж цэвэр ариун байлгах ажээ. Гэхдээ унтлагын өрөөнд тавьж болохгүй. Нарны гэрэлд тавьснаар кактус улам их эерэг энерги ялгаруулдаг байна.

 

Шимтэглэй

Энэ цэцгийн үнэр нь муу санааг үлдэн хөөнө, харин навч нь ариутгах үйлчилгээ үзүүлнэ. Сөрөг энерги хуримтлагдсан гэж бодож байгаа газраа энэ цэцгийг байрлуулаарай. Хэрвээ цэцэг нь гундаж эхэлбэл сөрөг энергийг өөртөө авч байна гэж үзнэ. Уг цэцэгт талархах хэрэгтэй. Муу энергийг өөртөө шингээж авсан цэцгийг гэрээсээ хол газар ухаж савтай нь цуг шороогоор булна.

 

Далий ягаан

Энэ зөөлөн цэцэг цуу үг, хов жив, муу санааг гэрт оруулахгүй. Зочид хүлээн авдаг өрөөндөө тавихыг санал болгож байна. Сэтгэл санаа таагүй байгаа хүмүүсээс ялгарах муу энергийг гэрт шингээлгэхгүй.

 

Мөнгөний мод

Энэ ургамал материаллаг эд баялгаа нэмэгдүүлэхэд шүтдэг хамгийн гол ургамлуудын нэг. Саванд хийж ургуулахдаа хөрсөнд нь зоос хийнэ. Гэрт оруулсан хувь нэмэр, эд баялгийг үнэлж цэцгийг магтаж, хөөргөж байх хэрэгтэй. Өөрийн гоёмсог цэцэг, үнэрээрээ гэрт эд баялаг орохыг гэрийн эздэд илэрхийлнэ.

 

Хайтан

Эмзэг гэгдэх мөртлөө гэр орныг муу энергиэс хамгаалж чадна. Гэрийн харилцаа, уур амьсгалд сөргөөр нөлөөлөх хэлбэлзлийг бууруулж өгдөг. Гэрт байнга таагүй уур амьсгал бий болоход цэцэг өөрөө өвдөж үхнэ, гэрийг муу энергиэс хамгаалахын тулд бүх хүчээ шавхсаны илрэл аж.

 

Мили сүүт өвч/молочай

Гэрийн энергийн манаанд зогсох цэцэг. Гэр бүлийн гишүүдийг хэрүүл уруул, хов живээс хамгаална, мөнгөн урсгалыг татна, таагүй нөхцөл байдлыг зөөлрүүлнэ. Үүнээс гадна төрөл бүрийн өвчин анагаах чадалтай, дархлаа бэхжүүлнэ.

 

Бонсай

Гэрт санхүүгийн урсгал татна, ядуурлаас салгана, өөртөө итгэх итгэлийг төрүүлнэ. Бонсайн эзэд – сэтгэл санааны хувьд тогтвортой, амьдралын гүн үзэл бодолтой хүмүүс байдаг. Уг цэцгийн энерги нь гэрийг эерэг хүчээр сэлбэж, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаанаас салгана.

 

Гаа

Гэрт тав тух, тайван байдлыг авчирдаг. Навчных нь зөөлөн үнэр таагүй уур амьсгалыг арилгахаас гадна санхүүгийн урсгалыг нэмэгдүүлдэг. Гааг том саванд таривал цэцэг илүү их эрх чөлөөг мэдэрдэг байна. Дээд навчийг нь зассанаар салбагар гоёмсог ургана, гааны навчийг цайндаа хийж ууснаар стресс, уур бухимдлаас хагацаж нойр тогтворжино.

Таны гэрийг хамгаалах ургамал их бий. Энэ дундаас та өөрт таалагдсаныг нь сонгох бүрэх боломжтой, мөн өөрийн зурхайн ордондоо тохируулж сонгосон ч болно. Гэхдээ өөрийн энергид тохирохгүй цэцэг гэртээ авчрахгүй байхыг зөвлөж байна. Аз жаргал, эрүүл мэнд, хайр халамжаар таны гэр дүүрэн байг.

32
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ariuntuya Uwgunkhvv

    Ariuntuya Uwgunkhvv

    2017/10/31 at 16:17

    Хаана байдаг юм вэ авья

  2. Ariuntuya Uwgunkhvv

    Ariuntuya Uwgunkhvv

    2017/10/31 at 16:17

    Хаана байдаг юм вэ авья

  3. Tu Lip

    Tu Lip

    2017/10/31 at 23:45

    Хаанаас авах вэ энэ цэцгийг

  4. Tu Lip

    Tu Lip

    2017/10/31 at 23:45

    Хаанаас авах вэ энэ цэцгийг

  5. Bayardulam Dumbaahai

    Bayardulam Dumbaahai

    2017/11/01 at 08:27

    Puugii Puugii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *