Цаг хугацааг 20 жилээр ухрааж чадсан 9 эмэгтэй. Тэд наснаасаа даруй 20 жилээр залуухан харагдаж байна (загвар өмсөгч Наоми Кэмпбеллийн ээж бол үнэхээр биширмээр эмэгтэй юмаа)

3

Хүн төрөлхтөн мөнхийн залуу насны жорыг хайсаар л байна. Эрт дээр үеэс л судалгааны олон баг уйгагүй ажилласаар. Мөнхийн залуу насны жорыг олсон байсан ч хамаагүй манай нийтлэлийн баатруудад хэрэггүй байх байлаа. Эдгээр эмэгтэйчүүд насаа хэлэхээсээ зовдог байх, яагаад гэвэл тэдэнд хэн ч итгэхгүй шүү дээ.

Бид эдгээр эмэгтэйчүүдийн гоо сайхныг шагшин магтаж байна, тэд цаг хугацааг зогсоохоор үл барам бүр буцаачихав уу гэлтэй.

Бай Лин, 52 настай

iambailing / instagram
iambailing / instagram

Бай Лин (Bai Ling) – Хятадад төрсөн америкийн жүжигчин. Энэ бүсгүй “The Crow”, “Anna and the King”, “Taxi 3” кинонуудад дүр бүтээжээ.

Жүжигчин бүсгүй өдөр тутмын нүүр будалтанд цаг үрэх дургүйгээ хуваалцсан байна. Ямар ч будаггүй нүүр царайгаа сошиал сувгаар тавихдаа ч нэг их дургүйцээд байдаггүй. Бай Линий залуу төрхийн нууц – амьдралын амтыг мэдэрч, бусад хүмүүс юу гэж бодож байгаад огт санаа зовдоггүй ажээ.

 

Жюльет Бинош, 53 настай

© Eric Catarina/Starface/STARFACE PHOTO /East News
© ODD ANDERSEN/AFP/East News

Жюльет Бинош (Juliette Binoche) – франц эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг баталсан жүжигчин эмэгтэй. 19 жилийн тэртээ “Chocolat” кино нь дэлгэцнээ гарч байлаа. Тус киноны гол дүрийг бүтээж байхдаа ямар байсан, одоо ч гэсэн яг л тэр хэвээрээ.

Залуу төрхөө хадгалж үлдэх түүний нууцыг сонсоход инээдтэй гэж хэлэхээр ч гэлээ – тэр маш их ус уудаг ажээ. Усны ач тус маш их гэж тэрээр ярьжээ.

 

Валери Моррис-Кэмпбелл, 67 настай

valeriemorriscampbell / instagram
valeriemorriscampbell / instagram

Валери (Valerie Morris-Campbell) – загвар өмсөгч Наоми Кэмпбеллийн 67 настай ээж. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард охин, ээж хоёр цугтаа Burberry-гийн сурталчилгаанд оролцсон билээ. Сурталчилгааг үзсэн хүмүүс сошиалаар нэг хэсэгтээ л шуугисан – тэд яг л эгч дүүс шиг харагдаж байна гэж… Наоми өөрийн Instagram хуудсандаа ээждээ ямар их хайртайгаа үг болон үйлдлээрээ илэрхийлдэг.

Алдартай загвар өмсөгчийн ээж залуу байхын нууцыг спортод оршдог гэдэгт бүрэн итгэдэг ажээ. Тэрээр долоо хоногт гурван ч удаа спорт зааланд хичээллэдэг: пилатес, хүчний дасгал, спиннинг болон сэлүүрдэх спорт.

 

Мелисса Гилберт, 64 настай

msmelissa55 / instagram
msmelissa55 / instagram

Мелисса Гилберт (Melissa Gilbert) – 2 хүүхдийн ээж, 7 ач зээ нарын эмээ хүн. Тэрээр 6 жилийн өмнөөс YouTube суваг хөтөлдөг болсон – өөрийн амьдрал, гоо сайхны арчилгаа, хувцасны загварын тухай бичлэг хийнэ. Мелисса «The Aging Woman» цуврал бичлэг гаргасан бөгөөд үүнд зөв эрүүл хооллолт, хэв маяг, арьс арчилгаа, гэр бүлийн харилцааны тухай өгүүлнэ.

 

Мариса Томей, 54 настай

marisatomei / instagram
marisatomei / instagram

2017 онд “Spider-Man: Homecoming” дэлгэцнээ гарсан, Питер Паркерийн нагац эгчийн дүрийг Мариса Томей (Marisa Tomei) бүтээсэн юм. Энэ  дүрийг бүтээж байхад жүжигчин эмэгтэй 52 настай байв. Түүний шүтэн бишрэгчид нь энэ дүрд залуудна гэж ярьцгааж байлаа, яагаад гэвэл түүний дүр төрх залуу хүний дүр бүтээхэд илүү тохиромжтой.

Марисагаас арьсандаа хэрхэн анхаарал тавьдаг тухай асуухад тэрээр тусгай саун, арьсны зөв цэвэрлэгээ, зүрхний аюрвед гэж хариулжээ.

 

Паулина Поризкова, 54 настай

paulinaporizkov

Паулина Поризкова (Paulina Porizkova) – Чехословак гаралтай америкийн жүжигчин, загвар өмсөгч, зохиолч эмэгтэй.

Тэрээр 18 насандаа Sports Illustrated Swimsuit Issue сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны зүүн европын загвар өмсөгч болсон юм. Саяхан энэ сэтгүүл дээр дахин гарчээ – гэхдээ 53 настайдаа.

 

Мира Сорвино, 51 настай

mirasorvino / instagram
mirasorvino / instagram

Мира Сорвино (Mira Sorvino) – америкийн жүжигчин, 4 хүүхдийн ээж. Тэрээр “Human Trafficking”, “Attack on Leningrad”, “House, M.D.” зэрэг олон ангит кинонуудад дүр бүтээсэн бөгөөд “Mighty Aphrodite” киноны хоёрдугаар зэргийн дүрээрээ “Оскар”, “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал авч байжээ.

Түүний нөхөр Кристофер Бакус түүнээс 14 насаар дүү. Тэдний насны ялгаа гаднаасаа бараг л мэдэгдэхгүй, та хосуудын зургийг сонирхоорой.

 

Белинда Нортон, 42 настай

belinda.n.x / instagram

Белинда Нортон (Belinda Norton) – 42 настай багш, хэд хэдэн номын зохиолч, фитнес-дасгалжуулагч энэ бүсгүй Австралид амьдардаг. Тэрээр 12 болон 14 настай хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд 20 кг нэмсэн гэдэг, гай ганцаараа ирдэггүйн адил экзем нь ч дахиж.

Нэг удаа нөхөртөө (одоо салсан гэх) залуу туранхай байх үеийнхээ зургийг үзүүлээд дахин ийм болж чадна гэхэд нөхөр нь шоолж байсан тухай нэгэн ярилцлагадаа дурджээ. Энэ нь бүсгүйг турах, эрүүл болоход нь нөлөөлсөн гэдэг.

Белинда өөрийн блогыг хөтөлдөг, саяхан хөгшрөлтийн эсрэг 21 лайфхак-ийн тухай бичжээ.

 

Бьянка Лоусон, 40 настай

biancajasminelawson / instagram
© depositphotos © biancajasminelawson

Бьянка Лоусон (Bianca Lawson) – 1995 оноос хойш өсвөр насны охины дүрийг бүтээж байна. Энэ цаг хугацаанд түүний гадаад төрх огт өөрчлөгдсөнгүй. Хөгшрөхгүй байгаа болохоор элдэв тоглоом шоглоом, онигооны бай болно. Жүжигчин бүсгүй үүнд нь тэгтлээ их гонсойгоод байдаггүй, харин ч өөрийн сошиал сувгаар хуваалцаад л байж байна.

33
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Baynjargal Choijilmaa

    Baynjargal Choijilmaa

    2019/06/17 at 07:57

    bi ch 46 tai gemeer sanagdchilaa gadaad jvjigchidees gadna jiriin mongol ajilchin emegteichvvd ch olon bna bie ee shn awj ywdag zaluuhan haragddag bas uhaalag bvsgvichvvd olon bga shv mnai mongold nemj helhed sain eej halamjtai hani aldart ehvvd ted bvgderee

  2. Handuush Enkh-Amgalan

    Handuush Enkh-Amgalan

    2019/06/17 at 14:26

    tm shuu goe zaluu mongol turhtei emegteichud olon baigaa

  3. Мөнх Талархал

    Мөнх Талархал

    2019/06/17 at 19:28

    Goeiinmaà

  4. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2019/06/19 at 01:13

    Mongoliin top Odgerel yaagaad bhgvi bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *