Дэлхийн хамгийн үнэтэй 10 амттан

0

Дэлхийн хамгийн үнэтэй 10 амттанХоол идсэний дараа заавал ямар нэгэн амттан идэх нь таны зуршил мөн үү? Зайрмагнаас эхлээд бялуу, жимс гээд аль нь ч байсан хамаагүй, гэхдээ та зөвхөн үүний төлөө сая саяар нь төлж чадах уу? Тийм ээ, хэдэн зуу, хэдэн мянгыг өөрийн дурладаг амттанд төлөхөөс үл буцах хүмүүс байдаг ба амттанд дурлагчдын халааснаас хэдэн зуу, хэдэн мянгыг гаргадаг амттанууд ч байдаг байна. Эдгээр амттанууд бол дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 амттан юм.

1. Очир алмаазан бялуу
Японы нэгэн гурилан бүтээгдэхүүний тогооч өөрийн уг гаралд хэр их хайртайгаа харуулах гэж Африкын хагас эх газрын хэлбэр бүхий шоколадтай бялуу хийжээ. Хамгийн гол нь бялууг 5 сая долларын үнэтэй очир алмаазнуудаар чимэглэснээр энэхүү бялуу дэлхийн хамгийн үнэтэй амттан болсон байна.
2. Очир алмаазан Зул сарын бялуу

2005 онд Токиогийн гурилан бүтээгдэхүүний тогооч хоёр давхар зургаан талт бялуу хийхдээ 223 ширхэг очир алмаазыг чимэглэл болгон ашиглажээ. Тэрээр бялууныхаа загварыг гаргахад 6 сар, бялуугаа хийхэд дахин 1 сарын хугацаа зарцуулсны эцэст Очир алмааз: Байгалийн гайхамшиг үзэсгэлэн дээр болсон дуудлага худалдаанд оруулж, 1,7 сая доллараар зарсан байна.
3. Арнаудын гүзээлзгэнэ

Нью Орлеансын Арнауд зоогийн газар диваажингийн амтыг мэдрүүлэх энэхүү амттаныг хийсэн гүзээлзгэнийг 25,000 долларын үнэтэй дарсанд дэвтээж, крем, гаа, 4,7 каратын үзмэн ягаан өнгийн очир алмааз, 18 каратын сарнайн өнгөт алт, 79 каратын очир алмаазан бөгж зэрэгтэй хамт олгожээ.
4. Цагаан алтан бялуу

Энэхүү цагаан алтан бялуу бүтээгдэх хоёр шалтгаан байжээ. Нэг нь цагаан алтан үнэт эдлэлийг сурталчлах, нөгөө нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнг хүндэтгэх тэр дундаа Японы жүжигчин Ринко Ки Кучид зориулсан явдал байв. 130,000 долларын үнэтэй энэхүү бялууг цагаан алтан гинж, хүзүүний зүүлт, хавчаар, унжлага мөн идэж болдог цагаан алтан ялтсуудаар чимсэн байна.
5. Three Twins компаний Килиманжаро уулын мөс бүхий зайрмаг

Энэхүү зайрмаг нь чинээлэг адал явдлын эрэлчдийн тааллыг үнэхээр хүлээх бизээ. Учир нь зайрмагийг бүтээгч Three Twins компани Танзаний Килиманжаро уулсын мөсөн голын мөсийг зайрмагныхаа гол орц болгон ашиглажээ. Энэ зайрмагийг амталж үзэхийг хүссэн хүмүүс Килиманжарогийн оргил руу авирах шаардлагатай бөгөөд төлбөр болох 60,000 долларт Танзань руу нисэх нэгдүгээр зэрэглэлийн нислэг, 5 одтой зочид буудал, хөтөчтэй авиралт, энэ зайрмагийг амталж байгаа өөрийнх нь зураг бүхий богино ханцуйтай цамцны хөлс багтаж байгаа юм. Мөн зайрмаганд төлсөн мөнгөний тодорхой хэсэг Африкийн засгийн газрын бус байгууллагад шилждэг байна.
6. Шоколадны пудинг

Biscuit Jaconde and Champagne компаний энэхүү амттаныг царцмаг болон хар шоколадаар хийж, гадуур нь идэж болдог алтан бүрээсээр бүрж, 2 каратын цагаан өнгийн очир алмаазаар чимжээ. Энэхүү пудингийн үнэ 34,000 доллар аж.
7. Алтан канноли

Канноли гэдэг нь Сицилийн нэг зүйл гурилан амттан. Хоолой хэлбэрийн энэ амттаны 26,000 доллараар үнэлэгдэх хувилбарыг Канзасын тогооч Кери Леннакаро хийжээ. Хар шоколад болон хутгасан рикотта бяслаг, шоколад, чихрээр амталсан нимбэг тэргүүтний хольцыг идэж болох алтан хуудсаар ороосон энэ амттаныг Италийн очир алмаазан хүзүүний зүүлт дагалдах аж.
8. Хөлдөөсөн тансаг шоколад

Нью Йоркын Серендипити 3 дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан 28 өөр төрлийн какаогоор идэж болдог 23 каратын 5 гр алт агуулсан амттан хийжээ. Хутгасан крем, le Madeline au шоколадтай зөөлөн чихэртэй хамт олгогдох энэхүү амттаныг агуулж буй хундаганы суурийг 18 каратын очир алмааз бүхий алтан бугуйвч чимжээ. Амттаны халбага нь цагаан болон шоколадны өнгөт очир алмаазаар чимэглэгджээ.
9. Цайзын дэргэдэх шон дээр суусан загасчин хэмээх амттан

Шон дээр суугаад загасчлах нь Шриланкын загасчлах арга барилуудын нэг. Эртний загасчлах аргын хүндэтгэлд зориулж Wine3 зоогийн газар 14,500 долларын үнэтэй амттанг бүтээжээ. Оргилуун дарсаар амталсан суурь, идэж болдог алт, ирланд крем, амро болон анар жимснүүдээр чимэглэж, шоколадтай бяслагаар амталсан энэхүү амттаны шон дээр сууж байгаа загасчны дүрсийг шоколадаар гар аргаар хийж, 80 каратын тэнгисийн өнгөт эрдэнийн чулуу суурилуулжээ.
10. Дээд зэргийн тансаг бүйлстэй жигнэмэг

Францын алдарт амттан болон бүйлстэй жигнэмэгний 7414 долларын үнэтэй хувилбарыг Францын тогооч Пьер Херме бүтээсэн ба бальзамик цуу, гараар олборлосон тэнгисийн давс, улаан дарс болон захиалагчийн хүссэн орцын дагуу олон төрлийн, үнэтэй бүтээгдэхүүнүүдээр хийжээ.
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *