Бид ирээдүйд механикын тусламжгүйгээр өөрсдөө машинаа засдаг болно

0

Бид ирээдүйд механикын тусламжгүйгээр өөрсдөө машинаа засдаг болноХүмүүс бидний унаж байгаа машин өдрөөс өдөрт улам бүр ээдрээтэй болж байгаатай зэрэгцэн механикууд болон машины эздэд машинаа эвдэрсэн тохиолдолд арга хэмжээ авах нь улам бүр төвөгтэй болж байна. Орчин үеийн машинууд олон тооны мэдрэгчүүд, цахилгаан хэрэгслүүд, компьютерууд суурилуулах болсноор хүмүүсийн хувьд машинаа өөрсдөө “ухах” нь хүндрэлтэй зүйл болж хувирч байна. Механикууд, автомашины хорхойтнууд машины дотоод ажиллагааны учрыг ойлгочихдог байсан цаг ард хоцорч, технологийн шинэ эрин үед хүмүүс машиныхаа дотор юу болоод байгааг мэдэх нь төвөгтэй зүйл болж хувираад байна. Азаар авто болон техникийн компаниуд ганц ч ширхэг багаж хэрэгсэл хүргэлгүйгээр машиндаа ямар нэгэн зүйл хийх боломжийг олгох арга замыг хөгжүүлээд эхэлчихжээ. BMW компани чихэвч бүхий нарны шилийг бүтээсэн нь хөдөлгүүрийн эд ангиудыг механикчид харуулах аж. Түүнчлэн хөдөлгүүрийн аль хэсэгт асуудалд үүссэн байгаа тухай компьютерээр үүсгэгдсэн мэдээллийг харуулж, хэрхэн засварлах зааврыг өгөх юм байна. Augmented Reality (AR) нэртэй энэхүү технологи нь ирээдүйн авто засварын түлхүүр болох ба ямар нэгэн багаж гартаа барилгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжийг олгох юм. Гүүгл Гласс /Google Glass/ болон нэгдсэн дэлгэц бүхий контакт линз байхад л AR технологийг бүтээх боломжтой гэнэ. Ухаалаг гар утастай холбогдох уг технологи Фольксвагены XL1 концепцид ашиглагдаж байгаа бөгөөд Marta (Mobile Augmented Reality Technical Assistance) хэмээн нэрлэгдсэн энэхүү технологи нь машины бүрдэл хэсгүүдийн үйлдвэрийн тэмдгүүдийг тодорхойлох зааврыг хэрэглэгчид өгөх аж. Энэ төрлийн технологийг Германы Ауди компани ч бас гар утсанд зориулсан апликейшн хэлбэрээр гаргасан нь машины 200 орчим бүрдэл хэсгийг тодорхойлдог байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *